Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366

Хүүхэд төрөхдөө хөхөх,  амтлах , амьсгалах рефлекстэй төрдөг. Эхийн хөхний товч хацар, дээд уруулд шүргэмэгц тэр зүг эргэж амаа ангайж  хөхний товчийг үмхэж авах, гарын алганд шүргэсэн зүйлийг атгаж авах зэрэг төрөлхийн рефлекстэй байдаг. Хэдэн сарын  дараа нярай хүүхэд хөдөлгөөний байдлыг хянах чадвартай болно.  Нярай хүүхэд бүх төрлийн мэдрэхүйн чадвартай байдаг. Тэд ойрхон буй хүн болон бусад зүйлийг ажиглан тогтоож харна. Гэрэл ойртуулах, шуугилдах, ярих зэргийг харж сонсож мэдэрнэ. Тун удалгүй эхийнхээ үнэрийг мэдэрдэг болно. Ертөнцөд дуугаа хадаан уйлж, эцэг эхээ баярлуулан,

шинэ хүүхэд мэндэлж  төрөхөөс илүү гайхамшиг гэж үгүй.

Зулай: Хүүхдийн толгой дээр духны дээхэн талд дух, зулай ясны хооронд ясгүй зөвхөн арьсаар хучаастай байх бөгөөд түүнийг зулай гэнэ. Зулай нь эмзэг зөөлөн учраас хүүхдийн амьсгалын аясаар хонхолзоно. Хүүхэд нэг нас хүрэх үед зулай битүүрнэ. Зулай дээр дарж оролдсоны хэрэггүй.

Төрөхийн хавдар ба цус харвалт : Ургийн толгой төрөх замаар доошлох явцад толгойн зөөлөн эд дарагдсаны улмаас цусны урсгалд саад учирч толгойн орой, зулай орчмын хуйх хавагнана. Мөн нүд , зовхины орчмоор цус харваж болно. Хавдар, цус харвалт аяндаа шимэгдэж арилна.

Улаан толбо: Төрсний дараахан сайтар ажиглавал хүүхдийн нүүр толгойд жижиг улаан толбонууд ажиглагддаг. Заримдаа толбо нь нэлээд том хэмжээтэй байж болно. Эдгээр нь аяндаа арилж үгүй болно. Харин хацар, дагзны толбо нэлээд удаан хугацаанд  байх боловч үсэн дотор байрлах учраас мөдхөн үзэгдэхгүй болно. Нярай хүүхдийн эрхтэн тогтолцооны үйл ажиллагаа  болон дархлаа бүрэн гүйцэд хөгжөөгүй байдаг учир гадаад орчны  бага зэргийн нөлөөнд  амархан мэдрэмтгий, өвчлөмтгий байдаг. Иймд нярай хүүхдэд асаргаа сувилгааг зөв хийхийн тулд доорхи зүйлсийг анхаарах нь чухал юм.

Нярайн хөхний өөрчлөлт:
Охин, хүү алин ч бай тэдний хөх ялимгүй томорч, сүү маягийн бага хэмжээний цэхэр шингэн ялгарна. Охин хүүхдийн бэлэг эрхтнээс цусархаг болон цагаан өнгийн бага хэмжээний ялгадас гарч болно. Энэ нь төрөхөөс өмнө эхийн цусны даавар урагт нөлөөлсний ул мөр юм. Энэ үед сандарч тэвдэн ямар нэг эмчилгээ хийх гэсний хэрэггүй.

Нярайн шарлалт :
Амаржсаны дараахь өдрүүдэд нярайн арьс шарлах нь хэвийн үзэгдэл бөгөөд 10 хоногийн дараа арилна. Шарлалт гүн, удаан хугацаанд үргэлжилбэл эмчлэх шаардлагатай байдаг.

Унтах
: Унтах төрх байдал хүүхэд бүрт харилцан адилгүй. Төрсний дараахан хүүхэд мээмээ хөхөхийн хооронд ихэнх цагийг унтаж өнгөрөөдөг.  Хүүхэд томрохын хирээр унтах цаг нь багасч сэрүүн байх хугацаа нь ихэснэ. Зарим хүүхэд илүү уйламтгай, зарим нь илүү унтамхай байдаг. Та аяндаа хүүхдээ хэдийд унтдаг зэргийг мэддэг болохоос гадна тэр үед нь хүүхдээ тайван унтуулах хэрэгтэй. Зарим хүүхэд бүлээн усанд оруулсны дараа сайн унтана.

Хүүхэд унтахыг л хүсэж байвал гэр бүлийхний ердийн чимээ шуугиан түүнд саад болохгүй. Тэр унтаж л байх болно. Хүүхдийг сэрээхгүйн тулд хэтэрхий чимээгүй нам гүм байх  нь буруу. Тодорхой хэмжээний чимээ шуугиантай орчинд хүүхдээ унтуулж дасгах хэрэгтэй. Эхний 2 сард хүүхдийн толгойг хажуу тийш нь түрүүлэг нь харуулж хэвтүүлэх хэрэгтэй. Эсвэл аль нэг хажуугаар нь хэвтүүлбэл зохино. Ингэхэд хүүхэд өвчтэй байсан ч бүтэхгүй. Мөн хүүхэд бүтэхээс урьдчилан сэргийлж өдөн дэр хэрэглэхгүй байхыг зөвлөе.

НЯРАЙ ХҮҮХЭД ЮУ ХИЙХ ЧАДВАРТАЙ ВЭ?

Хүүхэд төрөхдөө хөхөх,  амтлах , амьсгалах рефлекстэй төрдөг. Эхийн хөхний товч хацар, дээд уруулд шүргэмэгц тэр зүг эргэж амаа ангайж  хөхний товчийг үмхэж авах, гарын алганд шүргэсэн зүйлийг атгаж авах зэрэг төрөлхийн рефлекстэй байдаг. Хэдэн сарын  дараа нярай хүүхэд хөдөлгөөний байдлыг хянах чадвартай болно.  Нярай хүүхэд бүх төрлийн мэдрэхүйн чадвартай байдаг. Тэд ойрхон буй хүн болон бусад зүйлийг ажиглан тогтоож харна. Гэрэл ойртуулах, шуугилдах, ярих зэргийг харж сонсож мэдэрнэ. Тун удалгүй эхийнхээ үнэрийг мэдэрдэг болно.

Хөхөөр хооллолт: Эрүүл нярай хүүхэд төрсний дараа төрөлхийн мэдрэмжээрээ хоол хайж эхэлдэг. Амьдралын эхний 2 цагт хүүхэд сэргэлэн, идэвхтэй, хооллоход бэлэн байдаг. Эхийн нүцгэн цээжинд тавьсан хүүхэд хөх рүү тэмүүлэн хөхөө олох чадвартай. Хүүхдийг төрсний дараах амьдралын эхний 30 минутаас 1 цагийн дотор багтаан амлуулж дараа нь хүүхдийг хүссэн үед нь өдөр, шөнийн аль ч цагт, аль болох олон удаа, хүссэн хэмжээгээр нь хөхүүлнэ. Хүүхдээ сайн хөхүүлэхийн тулд хөхөө зөв амлуулах нь чухал. Хөхөө зөв амласныг дараахь 4 шинж илтгэнэ. Үүнд:

  1. Хүүхэд амаа том ангайсан
  2. Доод уруул нь гадагш цорвойсон
  3. Доод эрүү эхийн хөхөнд хүрсэн
  4. Хөхний нөсөөт хэсгийн ихэнхийг үмхсэн ба дээд уруулын дээд  талд нөсөөт хэсэг илүү харагдана.

Зөв амласан хүүхэд хөхөө сайн сорж, сүүгээ хангалттай авч чадна. Хүүхэд сайн хөхөх тутам сүү сайн ордог. Хөхөө буруу амласан хүүхэд цадтал хооллож чадахгүйгээс гадна эхийн хөхний толгой хагарах аюултай.

Уйлах: Ямар ч шалтгаангүйгээр хүүхэд уйлах нь ховор. Хүүхэд уйлна гэдэг нь өөрт тохиолдож буй ямар нэг зүйлийн тухай хэлж байна гэсэн үг. Гэхдээ хүүхэд бүр харилцан адилгүй шалтгааны улмаас уйлна.   Бусдаас онцгой, хялбархан уйлдаг уйламхай хүүхэд ч байдаг.
Хүүхдээ сайтар ажиглаж чадвал уйлалтаар нь түүний шалтгааныг мэдэж болно. Хүүхэд ихэвчлэн доорх шалтгаанаас болж уйлдаг. Үүнд:
өлссөн юмуу цангаснаас

  • даавуу нь норсноос
  • хэт бариу өлгийдсөнөөс эсвэл бие нь өвдсөнөөс
  • ядарснаас, унтаж чадаагүйгээс
  • ганцаардсаны улмаас бусадтай хамт байхыг хүссэнээс
  • тоглохыг хүсэж мөрөөдсөнөөс
  • халууцсан эсвэл даарснаас мөн бусад ямар нэг шалтгаанаар бие нь эвгүйрснээс
  • таны өөрийн чинь зан араншин сэтгэлийн таагүй байдлын нөлөөнөөс дээрх шалтгаанууудыг бий болгохгүйн тулд хүүхэд амьдрах таатай нөхцлийг бүрдүүлэх ёстой.

Төрсний дараа дуу, мэдрэхүй, хувцас өлгий, угаалга мэтээр олон төрлийн шинэ орчин, ахуйд хүүхэд дасдаг. Энхрийлэн түүнтэй ярих, аяархан дуулах, бүүвэйлэх, өргөх, тэвэрч явах зэргээр хүүхдээ тайвшруулах нь чухал. Хүүхдийн тэргийг хөдөлгөн бүүвэйлэхэд хүүхэд уйлахаа болино. Хүүхдийг анхнаас нь чихэрлэг, амттай зүйлд дасгачихвал хожим нь тэр л амттанаа амсаж байж уйлахаа больдог. Элсэн чихэр ихээр хэрэглэвэл хүүхдийн шүдэнд муугаар нөлөөлнө. Та хэтэрхий ядарсан юмуу эсвэл бие өвчтэй байх үедээ хүүхэд уйлбал хөрш, найз нөхөд, нөхрийнхөө хэн нэгийг гуйж дор хаяж нэг цаг ч гэсэн хүүхдээ авахуулж саатуулах хэрэгтэй. Хүүхэд юунд ч саатахгүй уйлаад байвал эмчид үзүүлвэл зохино. Үүний тулд түргэн тусламж дуудаж үзүүлж ч болно шүү.

Хүүхдийн тоглоом: Хүүхдийн тэрэгний толгойн хэсэгт тод өнгөтэй бөмбөлгөн зөөлөн тоглоом хөндлөн хэцэлж татаж өгөх хэрэгтэй. Хүүхэд тод өнгийн зүйлийг ихэд сонирхдог. Ийм учраас тод өнгөтэй, олон янзын зүйлсийг харуулбал зохино. Эдгээр зүйлийг олон янзаар солих нь зүйтэй. Зарим үед дуу чимээ гаргагч гар хийцийн тоглоомын хайрцаг зэрэг зүйлийг хүүхэд ихэд сонирхоно. Дуугарч буй зүйл рүү хүүхэд харцаа хандуулсны дараа тойруулан хөдөлгөж дагуулан харуулах хэрэгтэй. Сонирхолтой олон зүйлсийг хүүхдийн тэргийг тойруулан тавиад түүнтэй аль болох ярилцаж байх нь чухал. Бусад олон дуу чимээний дотроос таны дуу хоолой хүүхдийн тань хувьд нэн чухал. Хүүхдийн тэргийг тойруулан олон зүйл тавьчихаад түүний тухай ярьж анхаарлыг нь хандуулахад хүүхдийн хөдөлгөөн сайжирна. Тэргэнд зүүсэн эдгээр зүйлд хүрэх гэж хүүхэд хажуугаар хөрвөх, сарвагнах зэрэг хөдөлгөөн хийнэ.

Нуралт:
Ихэнх хүүхдийн арьс цочирсноос нуралт үүсдэг. Энэ үед арьс улайж шалбарч болно. Усанд оруулж хүүхдийн даавууг угааж цэвэрлэн олон дахин хуурайлах хэрэгтэй. Тэрчлэн суга, цавьны арьсыг тусгай зориулалт бүхий тосоор тосолно. Өлгийдэлгүй задгай байлгах ашигтай. 5 минутын турш хүүхдийг дэвсгэр дээр задгай хэвтүүлэхэд улайлт дороо багасахыг та ажиглаж болно. Хуурайлахад зориулсан хуурай цэвэр давууг бэлнээр нөөцөлж хадгалсан байх хэрэгтэй. Нуралт эдгэрэхгүй ихсээд байвал эрүүл мэндийн идэвхтэн, эх баригч нарт мэдэгдэнэ. Тэрчлэн эмийн сангаас ямар төрлийн тос хэрэглэвэл зохих талаар зөвлөгөө авч болно.

Нярайн баас: Нярайн даавуун дээрх баасны төрх өдрөөс өдөрт өөрчлөгдөнө. Хүүхдийн баас нь ихэнхдээ өтгөн зунгааралдсан байхаас гадна янз бүрийн өнгөтэй байж болно.Төрсний дараах хэд хоногт хар ногоон өнгийн өтгөн зунгаг гарна. Энэ нь ураг умайд байх үедээ ургийн ус залгисны ул мөр юм. Сүүгээ хөхөж тэр нь ходоод гэдэсний замд боловсорч эхлэх үеэс баасны өнгө цайвар шар өнгөтэй болно. Хүүхэд өдөрт хэдэн удаа баадаг вэ? гэдгийг мэдэх нь чухал. Энэ нь хүүхэд бүрт харилцан адилгүй байдаг. Хөхөө хөхөх үед зарим хүүхдийн гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөн үүснэ. Гэтэл зарим хүүхдэд энэ нь үүсэхгүй. Ихэнх нярай хүүхэд баах үедээ дүлж, нүүр нь улайж уйлдаг. Энэ нь баас хатсаны шинж биш, түүнээс айх хэрэггүй.

profile Шүүмжлэлтэй бай гэхдээ бүдүүлэг биш
Хатуу бай
гэхдээ дээрэлхүү биш
Хөгжилтэй бай
гэхдээ тэнэглэж биш
Сайхан сэтгэлтэй бай гэхдээ зөөлөн биш

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/1932745/87f/trackback

profile

TS:ELGEMSUU

2009.07.13 21:18:36
*.5.101.162

profile

Маралгоо

2009.07.13 22:42:17
*.254.53.87

bayarlalaa

pudu

2009.07.14 12:14:23
*.109.156.21

ih heregtei yum bna .Bayarlalaa

bi bol sexy

2009.07.14 13:30:34
*.234.87.72

tnks...
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s 2012-03-16 211372
Зарлал ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement 2011-10-19 239292
Зарлал ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** 2009-03-07 366728
Зарлал ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** 2009-03-03 365272
Зарлал Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin 2008-06-27 524294
5826 Solongos ger bultei busgyichuudees asuuh zuylb.a [12] bjb 2009-07-15 1013
5825 Хоолойны махыг авахуулж болохгүй [1] .Sarnai. 2009-07-15 1028
5824 2eejee gazar vzvvleh gesen ym [4] sainhvv 2009-07-15 741
5823 UDAHGUI MAAMUULAH TER BUSGUI HEN BE?????? TS:ELGEMSUU 2009-07-15 467
5822 555 deer bdag eej bna uu [1] bvsgvinzaya 2009-07-15 611
5821 Насанд хvрэгчдэд: Сексийн нvцгэн vнэн +18 [1] 사랑 ХАЙР 2009-07-15 2715
5820 Та нүүрээ төгс сайхан будахын тулд дараах зүйлсийг заавал хийсэн байх ёстой 사랑 ХАЙР 2009-07-15 1046
5819 Гонзгой нүүртэй бүсгүйчүүдэд шулуун хөмсөг зохимжтой 사랑 ХАЙР 2009-07-15 758
5818 Эрvvл эмэгтэйд л ерөндөг тавих ёстой( зөвхөн эмэгтэйчүүдэд) 사랑 ХАЙР 2009-07-15 1824
5817 Сарын тэмдгийн мөчлөг алдагдах 사랑 ХАЙР 2009-07-15 2970
5816 bi noirgvi bolchihloo [3] manuka 2009-07-15 796
5815 Asuult asuult... [5] mgldevochka 2009-07-15 3039
5814 asuuy [8] duck duck 2009-07-15 1062
5813 ULAAN DAASHINZTAI ERHEMSEG TER L BUSGUID....... [3] TS:ELGEMSUU 2009-07-14 627
5812 saihan amraarai [2] hurd123 2009-07-14 4889
5811 Hurimiin daashinz [3] Xap Xac 2009-07-14 1604
5810 sumo yaj uzeh be [1] esse.gold 2009-07-14 1020
5809 Чи миний боол. [5] TS:ELGEMSUU 2009-07-14 1050
5808 anhaarald file [2] miki008 2009-07-14 753
5807 hi [5] salpetka 2009-07-14 784
5806 Эмэгтэй хүн хамгийн сайн тоглодог тоглоом asassa 2009-07-14 1139
5805 hi busguichuudee hariulj ogch tus bolooch [9] twimmy 2009-07-14 1438
5804 tand [1] niba 2009-07-14 613
5803 eejuudees [3] aimo 2009-07-14 749
5802 hi [2] pikipoko 2009-07-14 1017
5801 Mongol huvtsastai huuhduud [3] tubshin 2009-07-14 993
5800 asuuh zvil baina [5] huslee// 2009-07-14 731
5799 EEJUUDEE HUUHDIIN WAKTSINII TALAAR ASUUH YUM BNA. [6] bs.mask 2009-07-14 1121
5798 tsagaan mah ergeh talaar zovolgoo ogson hvmvvsee [3] jangum 2009-07-14 3856
5797 hvvhed [1] sain_eej 2009-07-14 717
5796 meddegvi xeleed ogooch [3] dream5454 2009-07-14 882
5795 Секси дүр төрхтэй ... [3] TS:ELGEMSUU 2009-07-14 1122
5794 sarnaid [8] *NARAO* 2009-07-14 1258
5793 hi asuuyaa yaraltai helj ogj tus bolooch [3] jangum 2009-07-14 1239
5792 eejvvdee buuvein duu tavij ogooch [1] bi bol sexy 2009-07-14 779
5791 asyylt baina [3] kis 2009-07-14 1291
5790 Эмэгтэй хүний ....... [1] TS:ELGEMSUU 2009-07-14 749
5789 eejuudeeee [3] magic88 2009-07-14 719
5788 udriin mend eejuudees asuuya? [2] pudu 2009-07-14 977
5787 ene elchingiin iljignuud bas amarch bgaamyy? [3] manuka 2009-07-14 761
5786 sonirholtoi yum bn [1] tiffani 2009-07-14 727
5785 hi bvsgvichvvdee hariulj tuslaach [6] duugiii 2009-07-14 1136
5784 BUSGUI HUN OOROOSOO AH HUNTEI SUUVAL JARGADAG GEJ UU????? [6] TS:ELGEMSUU 2009-07-13 1154
5783 EEJUUDEE 2-HON NASTAI OHIN YAMAR SONIN YUM BE???? [3] TS:ELGEMSUU 2009-07-13 1425
» Нярай хүүхэд юу хийх чадвартай вэ? [4] 사랑 ХАЙР 2009-07-13 1902
배너신청
자생병원

배너신청