Дэлхийд ганц Наадамаараа Дэнж хотойлгон Сайхан наадаарай Уул ширтэж, ус нутагтаа залбирсан хvдэр аваргууд Ухаан зангидаж мэх сvвэгчлэх бярт хvчтэнгvvд Хурсан олноо єндєлзvvлсэн сэтгэлийн гижиг Хуйлруулж шуугиулж баярлуулах Монгол эрчvvд, Буурал тvvх жил жилээр хэмжигдэн урсан єнгєрєхєд Бурхадаас ч харамлах тал нутагт минь наадмын уухай цуурайтлаа Босоо заяат монгол бєхчvvд эр бяраа гайхуулан ноцолдоход Буянт олны магнайг тэнийлгэн наадмын єдрvvд эхэллээ Тоодгорхон дээлийнхээ єврийг чихрээр гоёсон Тоглохоо ч мартаж даага зайдалсан Дэлт хvлгийн нуруун дээр дэрвэсэн дарцаг Дэнж хотойлгосон наадмын цээлхэн шуранхайн эзэд, Нас насны морьд бємбєрдєн нижигнээд єнгєрєхєд Нараа дэвссэн нутгийн уулсын нурууг нэг тэнийлгэнэ Хураа буулган хайлах хєх тэнгэр нэгэнтээ амсхийж Хурсан олон, хурдан морьдтойгоо наадмаа vзэж цэлмэнэ дээ Дvvрэн сар шиг тэлж татсан нуманд эрхийн эрдэм шингээстэй Дvvлж харвах сум нь байгаа онох тавилантай Хараа хурц, ухаан уужим ардын эс бvхний тасархай Харваа гэдэг бай, нум, хvн гурав хэлхэж тогтсон тєєрєг.