jasen
Бичлэгийн тоо 4,494
nyamochirДэлхийн оюутны „Универсиад“ их наадмын жүдо бөхийн тэмцээний гурав дахь өдрийн барилдаан өчигдөр /VII.09/ боллоо. Энэ өдөр эрэгтэйчүүдийн 66, 73 кг,

эмэгтэйчүүдийн  52, 57 кг-ын жингийн барилдаан болж, манай дөрвөн тамирчин өрсөлдсөнөөс эрэгтэйчүүдийн 73 кг-ын жинд зодоглосон С.Ням-Очир хүрэл медалийн эзэн боллоо. Манай тамирчин эхний тойрогтоо ӨАБНУ-ын тамирчин Зил Гидеоныг ялж, хоёрдугаар тойргийн барилдаанд Белгийн бөх Боттлеау Жоачимд ялагдсан бөгөөд дагах барилдаанд Казахстаны бөх Алкей Асселбек, Францын бөх Бланк Арнауд, Алжирын бөх Глини Еларби нарыг ялж, хүрэл медалийн төлөө өрсөлдөх боломжтой болсон юм. Ингээд хүрэл медалийн төлөөх шийдвэрлэх барилдаанд С.Ням-Очир ХБНГУ-ын тамирчин Кристофер Бенедиктийг ялснаар Дэлхийн оюутны спортын 25 дугаар их наадмаас хүрэл медаль хүртлээ.

Энэ өдрийн барилдаанд манай багийн гол найдвар болсон жүдо бөхийн ОУХМ М.Бундмаа /57 кг/, С.Мияарагчаа /66 кг/ нар зодоглосон ч М.Бундмаа эхний тойрогтоо Сербийн Рогич Иованод, С.Мияарагчаа БНСУ-ын бөх Чо Жун Ход ялагдсанаар “Универсиад”-ын дэвжээг орхилоо. Манай бөх С.Мияарагчаа Өмнөд Солонгосын бөхтэй хийсэн барилдаанд хэн хэн нь оноо авалгүй үндсэн цаг дуусгасан бөгөөд нэмэлт цагт ч мөн хоёр бөх оноо авалгүй тэнцэж, шүүгчдийн саналаар Өмнөд Солонгосын бөхөд ялалт өгсөн. Түүнчлэн эмэгтэйчүүдийн  52 kг-д өрсөлдсөн Б.Бат-Эрдэнийн хувьд эхний тойрогтоо Японы Кагаяа Чинод ялагдлаа. Ийнхүү энэ удаагийн наадамд өрсөлдөж буй Монголын оюутны спортын холбооны баг тамирчид одоогийн байдлаар нэг мөнгө, нэг хүрэл медаль хүртээд байна. Өнөөдөр /VII.10/  жүдо бөхийн тэмцээн эрэгтэйчүүдийн 60 кг болон үнэмлэхүй, эмэгтэйчүүдийн 48 кг болон үнэмлэхүй жингийн барилдаанаар үргэлжилнэ.

Белградын дэвжээнээс 20 жилийн дараа мөнгө, хүрэл медаль хүртлээ

Сербийн нийслэл Белград хотоос Монголын жүдочид дэлхийн аварга шалгаруулах тэмцээний мөнгө, хүрэл медаль авчирч байсан түүхтэй. 1999 оны жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Белград хотноо болоход Монгол Улсын ардын багш, гавьяат тамирчин О.Балжинням мөнгө, гавьяат тамирчин Д.Баттулга хүрэл медаль хүртэж байсан бол 20 жилийн дараа Белградын татамид монголчууд дахин мөнгө, хүрэл медальтан төрүүллээ.

Жүдочид Х.Баттулга сайдад талархал илэрхийлэв

Белградын дэвжээнээс нэг мөнгө, нэг хүрэл медаль хүртээд байгаа манай жүдо бөхийн баг тамирчид Монголын жүдо бөхийн холбооны ерөнхийлөгч Х.Баттулгад хэвлэл, мэдээллийн хэрэгслээр дамжуулан талархал илэрхийлэхийг хүслээ. Учир нь энэ удаагийн наадамд жүдо бөхийн баг тамирчдыг оролцуулахад УИХ, Засгийн газрын гишүүн, Монголын жүдо бөхийн холбооны ерөнхийлөгч Х.Баттулга дэмжлэг туслалцаа үзүүлж, жүдо бөхийн багийн бүх гишүүдийн зардлын асуудлыг шийдэж өгсөн юм.

П.Лхамдэгд, С.Ням-Очир хоёр маань энэ наадмын медальтан болсноор Монголын жүдочид дэлхийн бага олимп гэгддэг нэр хүндтэй их наадмын зургаан медальтай боллоо. Манай жүдочид 1995 онд Японы Фукуока хотноо болсон „Универсиад“ их наадамд анх оролцож байсан бол Х.Болдбаатар 1999 онд алт, ОУХМ М. Бундмаа 2007 онд алт, гавьяат тамирчин Х.Эрдэнэт-Од 1999 онд хүрэл, гавьяат тамирчин Х.Цагаанбаатар 2003 онд хүрэл медалийг „Универсиад“-ын дэвжээнээс эх орондоо авчирч байсан түүхтэй.

Оюутны спортын холбоо медалийн эздийг урамшуулав

Монголын шигшээ багийг “Универсиад-2009” их наадамд амжилттай оролцуулж буй Монголын оюутны спортын холбооны удирдлагууд Белградын татамид медаль хүртсэн тамирчдаа газар дээр нь шагнаж урамшууллаа. Тодруулбал, тус холбооны ерөнхий нарийн бичгийн дарга, Монголын багийн ахлагч Д.Жаргалсайхан жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 70 кг-ын жинд мөнгөн медаль хүртсэн П.Лхамдэгд, эрэгтэйчүүдийн 73 кг-д хүрэл медалийн эзэн болсон С.Ням-Очир болон дасгалжуулагч Ч.Насантогтох нарыг мөнгөн шагналаар урамшуулж, амжилтыг нь мялаалаа.

Монголын оюутны холбоо П.Лхамдэгдийг сургалтын төлбөрөөр шагналаа

Сербийн Белград хотноо болж буй “Универсиад-2009” 25 дугаар их наадамд оролцож буй Монголын багийн бүрэлдэхүүнд Монголын оюутны холбооны дэд ерөнхийлөгч Х.Батсайхан багтаж байгаа билээ. Х.Батсайхан тэмцээний үеэр жүдо бөхийн шигшээ багийнханд туслан ажиллаж байна. Тэрбээр тэмцээний үеэр их наадмаас медаль хүртсэн эхний тамирчны нэг жилийн сургалтын төлбөрийг нь даахаар тамирчдад амласан юм. Энэхүү амлалтаа биелүүлж, жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 70 кг-ын жинд мөнгөн медаль хүртсэн П.Лхамдэгдийн их, дээд сургуулийн нэг жилийн сургалтын төлбөрийг нь хариуцахаар боллоо.

Белградын монголчууд тамирчдаа дэмжлээ

Сербийн нийслэл Белград хотод ажиллаж амьдарч байгаа Монголын арав орчим иргэн байдаг ажээ. Тэд манай баг тамирчдыг дэмжин, халуун дулаанаар хүлээж авлаа. Гарын хоолоороо дайлан, волейболын багийн тоглолт болон жүдочдын тэмцээнийг өдөр өнжилгүй үзэж сонирхож байгаа монгол ах дүүс маань Белградад биднийг маш сайн хөгжөөн дэмжиж байна. Ами, Оогий эгч нартаа багийн бүрэлдэхүүний өмнөөс талархал илэрхийлж байна. Тэд манай тамирчдад орчуулга хийх, газарчлах, хоол, цайгаар дайлах гээд сайхан сэтгэлээ харамгүй зориулж байгаа юм.

Монголын баг Белградад наадмаа тэмдэглэнэ

Долдугаар сарын 1-нд нээлтээ хийсэн Универсиад их наадмын хаалтын ажиллагаа энэ сарын 12-нд болно. Монголын баг тамирчид хаалтын ажиллагаанд оролцсоныхоо маргааш буюу 13-ны үдээс өмнө Белградаас ниснэ. Энд байх хугацаанд монголчуудын үндэсний их баяр наадам тохиож байгаа учир “Универсиад”-д оролцож байгаа манай тамирчид долдугаар сарын 12-ны өдөр наадмаа тэмдэглэхээр боллоо. Их наадмын зохион байгуулах хорооны зүгээс монголчуудын үндэсний баярыг хүндэтгэн, баяр тэмдэглэх нөхцөл бололцоог хангаж өгөхөөр болсны дагуу Белградын “Ада” үндэсний амралтын хүрээлэнд манай тамирчид наадамлах нь. Наадамд Б.Сугаржаргал, Г.Түвшинжаргал нарын үндэсний бөхийн аймгийн цолтой жүдочид маань зодоглох болно.

profile
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/1920201/cf3/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал Спорт соёл урлагийн талаарх мэдээллээ солилцох гишүүд та бүхний булан билээ [18] admin 2008-06-27 102639
1164 Аймаар гоёо хүүхэлдэйн кино [5] erhet 2009-07-14 2963
1163 Duuriin gaihamshig [3] daruuhan01 2009-07-13 2268
1162 Дааганы уралдаан Э.Тамирын хүрэн даага түрүүллээ [2] mgldevochka 2009-07-13 1804
1161 Шинэ даян аварга төрлөө [1] mgldevochka 2009-07-13 1685
1160 Rinanna Unbrella★ Cnonsaa 2009-07-13 1368
1159 Metal Slug w0w0w 2009-07-12 1343
1158 game1 [2] w0w0w 2009-07-12 1502
1157 MONGOL TV VZEEREI [2] test 2009-07-12 2974
1156 Street Fighter [3] w0w0w 2009-07-12 1960
1155 Game [2] w0w0w 2009-07-12 1413
1154 Аврага том хүний араг яс олдсон байна [1] MUZZ 2009-07-12 2173
1153 2 настай хүүхдийг цонхоор шидэх шахав [2] MUZZ 2009-07-12 1779
1152 boh [1] bazupu 2009-07-12 1457
1151 ```````````BROCK LESNAR````````FUC file soracsan 2009-07-12 1730
1150 Дэлхийн өнцөг булан бүрт байгаа Монголчууддаа илгээсэн Монгол Улсын Ерөнхий сайд С.Баярын мэндчилгээ [2] mgldevochka 2009-07-12 2041
1149 Тэр бөх хэний хэн бэ? [1] mgldevochka 2009-07-12 2712
1148 Даян аварга А.Сүхбат бөхийн барилдааны найрааг эсэргүүцсэн самбар барьжээ [2] mgldevochka 2009-07-12 2510
1147 Х.Лхагвасүрэн наадмаар "хүй долоон худаг"-ийг ая дуугаараа мялаана [1] mgldevochka 2009-07-12 3401
1146 Чиний Эзгүйд-Монголын уран сайхны кино [2] .Sarnai. 2009-07-11 3120
1145 АВАРГА АА, намайг амлаач... [1] Boog_3399 2009-07-11 2130
1144 Х.Цагаанбаатар дэлхийн чансааг тэргүүлэгч [1] lollipop976 2009-07-10 1343
1143 П.Лхамдэгд “Универсиад-2009” наадмаас мөнгөн медаль хүртлээ lollipop976 2009-07-10 1319
» С.Ням-Очир “Универсиад” их наадмын хүрэл медалийн эзэн боллоо lollipop976 2009-07-10 1624
1141 saihan naadaarai [2] maralmaa&MARALMAA 2009-07-10 1602
1140 Энэ үнэн бол архинаас гарлаа хахаха [5] erhet 2009-07-09 4142
1139 Тоглоом [1] erhet 2009-07-09 1297
1138 Энэ цагийн аваргууд [2] daruuhan01 2009-07-09 4351
1137 ~~~МОНГОЛ~~~ (Чингис Хаан)... монгол хэлээр [5] MOTORO 2009-07-09 2626
1136 П.Лхамдэгд мөнгөн медалийн болзол хангалаа [1] :::БӨХ::: 2009-07-09 1285
1135 Алтайн Магтаал [1] erhet 2009-07-08 3905
1134 gEMI [4] w0w0w 2009-07-07 1415
1133 taabar [2] maralmaa&MARALMAA 2009-07-07 1663
1132 Их эзэн хийгээд Чингисийн угсааны 36 хаад [1] mgldevochka 2009-07-07 1982
1131 ***Үргэлж залуугаараа байж, эрүүл энх урт наслах,,,,, [1] chi bi 2009-07-07 1418
1130 Ерөөлтэй зүйлэг цэцэн үгс [4] mgldevochka 2009-07-07 2155
1129 Егөөтэй ертөнцийн гуравууд [4] mgldevochka 2009-07-07 2029
1128 Залхаг инээд [5] mgldevochka 2009-07-07 2097
1127 Хөгжилтэй АХА [3] mgldevochka 2009-07-07 2584
1126 laitaimooo [2] lollipop976 2009-07-06 1394
1125 Зээбадын домог [2] mgldevochka 2009-07-06 2121
1124 Хурд хамтлаг ~~~Концерт [1] MOTORO 2009-07-06 2557
1123 Hvvhdvvd hQQrhQn shvv (Baby Break Dance) [4] MOTORO 2009-07-06 2589
1122 MC Tuluu ~~~ klip dajgvi bolson bn lee [2] MOTORO 2009-07-06 2023
1121 [4] MUZZ 2009-07-05 680
1120 БоБо-н ~ Би тоглоом биш ~ klip [1] MOTORO 2009-07-05 1973
배너신청
자생병원

배너신청