Бичлэгийн тоо 5,522
Хээрийн салхи шиг хуйларч явахад минь
Хэрж тогтоосон хонгор бүсгүй минь
Хэвийх насанд намрын борооноор
Хэнзэлж ургасан хайрын цэцэг минь
Амрагын халуун үгээрээ сэтгэл нялхаруулж жаргаасан
Ааль дөлгөөн чинийхээ аашыг эвдэлгүй л амьдархасан
Аргадах зөөлөн харцаараа зүрх гижигдэн жаргаасан
Амгалан хоёр нүдыг чинь нулимсгүй тунгалаг байлгахсан
Омголон адуу шиг үргэж явахад минь
Олж тогтоосон хонгор бүсгүй минь
Оройтох насанд намрын хяруунаар
Ойд үлдсэн улаахан жимс минь
Амрагын халуун үгээрээ сэтгэл нялхаруулж жаргаасан
Ааль дөлгөөн чинийхээ аашыг эвдэлгүй л амьдархасан
Аргадах зөөлөн харцаараа зүрх гижигдэн жаргаасан
Амгалан хоёр нүдыг чинь нулимсгүй тунгалаг байлгахсан
Хоргодох нөмөргүй төөрч явахад минь
Хориж тогтоосон хонгор бүсгүй минь
Хожимдох насанд намрын борооноор
Ховорхон ургах хайрын цэцэг минь
