jasen
Бичлэгийн тоо 4,494

Энэ цагийн аваргууд

Уншсан 4351 vote 0 2009.07.09 16:43:28

Энэ цагийн аваргууд
Хэдхэн хоногийн дараа дэнж хотолзуулан наадах Монгол наадам эхлэнэ. Их баяр наадмын уур амьсгал хэдийн орж түрүү бөх, түрүү морьдын тухай таамаг энд тэндгүй сонстон байгаа энэ үед бид уншигч танаа Ардын хувьсгалын ойн жилүүдэд тодорсон аваргуудын тухай /Цолны эрэмбээр/ хүргэж байна. Залуу судлаач Б.Цогтбаатар "Монгол бөхийн аваргууд"/2008 он/ номдоо бидэнд лавтай мэдэгдсэн 40 аварга цолтны тухай өгүүлсэн байдаг. Харин XX зуунд 21, XXI зууны 9 жилд 3 аварга төрөөд байна. XIX зуунд төрсөн аваргуудын тоо зөрүүтэй байдаг нь тодруулан нотлох баримт сэлт бидний үед өвлөгдөж ирээгүйтэй холбоотой. 1640 онд Өндөр гэгээн Занабазарыг таван настайд Халхын анхдугаар гэгээн шарын шашны тэргүүнээр өргөмжлөхөд Ширээ цагаан нуурт даншиг өргөж, наадам хийхэд Бөхлам гэдэг бөх түрүүлжээ. Энэ үеэс бөх, моринд цол олгож эхэлсэн гэж судлаачид үздэг юм билээ. Ширээ цагаан нуур одоогийн Булган аймгийн Гурванбулаг сумын нутаг гэдгийг уншигчид гадарлах байх.

-ДАРХАН АВАРГУУД-
Ардын хувьсгалын анхны дархан аварга Бадамдоригийн Түвдэндорж
Халхын голд дайны утаа манарсан хэцүү бэрх цагийн наадам. Булган аймгаас цэрэгт татагдсан Түвдэндорж Төмөр-Очир гэдэг хоёр цэргийг төрийн наадамд барилдуулахаар шилж сонгон, хилийн цэргээс авч үлджээ. Энэ явдал ганц байлдагчийн хувь тавилан биш монгол бөхийн босоо хийморь ивээсэн байж болох. Түвдэндоржийн ижил нэг оны нас чацуутан хожмын нэг даян аварга наадамд барилдуулж өгөөч гэсэн хүсэлтийг үл хэрэгсэн "Эх оронд аюул тулгараад байхад шинэ цэрэг юун барилдах манатай" гээд хязгаарт шууд хуваарилсан юм билээ.

Булганы нас, нуруу чацуу хоёр шинэ цэргийн нэг Төмөр-Очирыг начин цолонд хүрч магадгүй гэж засуул, бөхчүүд ярилцаж байж. Нэг, хоёрын даваанд өмдөн дээр суран бүс бүсэлсэн Түвдэндорж учраадаа түүртэлгүй хоёр давжээ. Харин гурвын даваанд зодог шуудаггүй бөх гаргаж болохгүй учир засуул хэд хэдэн зодог өмсгөөд багтсангүй. Хамгийн сүүлд далан нөхөөс болсон зодог багадангүй таарчээ. Байлдагч 3, 4-ийн даваанд бас л торсонгүй, харин тавын даваанд ноднинхон начин болж, олны анхааралд өртсөн Хөвсгөлийн Чүлтэмсүрэнтэй нэлээд удаж тэвдэнгүй даваад иртэл Дорлиг заан амласныг зарлаж байв. Дорлиг 1938 онд Завхан аймгаас анх ирж шууд найм давж заан болсон бөх. Есийн даваанд Арвайхээрийн Бандитай хайнцаж, хашир бөхөд хууртсан учир өнөө жил түрүүлэх бөхийн тоонд орсон нэгэн байлаа. Залуу заан дийлсэнгүй, Боохой арслан соёо сахлаа илбэн босоод "Байлдагч Түвдэндоржоо надтай биччих. Бяртай бол заан болог. Хийтэй бол арилаг аа" гэж хэлээд эргэлээ. Арслан малгайгаа хумхин базаад эргэн ирэхдээ "Ухаан сийрэг, бяр тоймгүй байлдагч байжээ" гэж толгой сэгсэрч байв. Наймд шинэ цэргийг ахмад арслан Лхагва амлалгүй, ноднингийн түрүү Архангайн Төрбаттай тунаажээ. Олны танил биш шинэ цэрэг орон даяар цуутай гурван арсланг дараалан даван түрүүлж бас нэг арслан шинээр төрөхөд дайнтай жилийн наадамд цэргийн бөх түрүүллээ хэмээн дээр доргүй билэгшээсэн гэдэг. Ийн тодорсон шинэ цэрэг 7 түрүүлж 2 үзүүрлэн 8 шөвгөрсөн ардын хувьсгалын анхны дархан аварга цолтон. Манай тамирчдаас "Спортын гавьяат мастер" цол хүртсэн ууган гавьяат гэдгээрээ ч түүхэнд бичигдсэн билээ.

Гарлаа, өрлөө, давлаа гэж ганц амьсгаагаар сандаргадаг эр Дарийн Дамдин
Гарлаа, өрлөө, давлаа гэж нэвтрүүлэгч, тайлбарлагчдыг ганц амьсгаагаар зарлахад хүргэн сандаргаж явсан хүн бол Даяар дуурсагдах далай, даян, дархан аварга Дарийн Дамдин
магнай...

Төр улсынхаа баяр наадамд тав түрүүлж, тав үзүүрлэн 11 удаа шөвгөрсөн МУ-ын хөдөлмөрийн баатар, гавьяат жүжигчин. Хүч тамирын үзүүлбэрээр 850 кг-ийг өргөн үзэгч олноо хөгжөөдөг циркийн жүжигчний нэг.

Ээтэн гутлын ул газраас хөндийрөн гозос...
/Шаравын Батсуурь/
Эгэм тахим мэх
Гар даялан гялс
Ээтэн гутлын ул
Газраас хөндийрөн гозос... гэдэг нэгэн үе байсныг бөх сонирхогчид тэр дундаа ахмадууд андахгүй. Хоёр аваргын /Түвдэндорж, Чимид-Очир/ эзгүй 1947 оны наадамд түрүүлж   шууд арслан цол хүртсэн. Хойтон нь хэр бөх болохоо харуулж, хоёр дахиа түрүүлсэи аварга. Гурван удаа үзүүрлэж, 10 удаа шөвгөрөхдөө 1961-1964 онд дараалан наймд үлдсэн амжилтаар дархан аварга цол хүртсэн билээ.

Бөх гэхээргүй цэвэрхэн цагаан залуу Жигжидийн Мөнхбат
Тухайн цагийн иэр хүндтэй сургууль Санхүү-эдийн засгийн техникумаас тодорсон, улсынхаа наадамд анх заан цолтой зодоглосон ганц бөх. Техникумуудын аварга Мөнхбат дийлдэггүй бөх болно... гэсэн үзэгчдийн итгэлийг хөсөрдүүлээгүй. 1961 оны МБАТ-ий спартакиадын 28 бөхөөс 25 давж заан цол, алтан медаль хүртээд 40 жилийн ойд заан Мөнхбат хэмээн дуудуулан 5 даваад өөрөөсөө үе мултарсан ах Дорнодын Дугарсүрэнг амлаад унаж байсан билээ.

Хойтон жил нь давсан бөхөө гозос хийтэл татаж босгох Өмнөговийн Манлайжавыг амлаж аваад өвдөг шороодсон явдал хоёр унаа хожмын дархан аваргад насан туршийн биш гэлээ наадмын манлай явсан жилүүдэд мартагдахааргүй сургамж болсон. Улсын наадамд зургаа түрүүлж, дөрөв үзүүрлэн 11 удаа шөвгөрсөн дархан аварга. Бөх гэхээргүй цэвэрхэн цагаан залуу алаг нүдэн охид хүүхнүүдийн хайрын харц унагаж явсан үе тэртээд үлджээ. Отгон хүү М.Даваажаргал нь мэргэжлийн сумогийн их аварга. Хоёр улсын бөхийн аварга аав хүү хоёроор бахархахгүй байхын аргагүй.
 
Үнээ саалгадаггүй хоёр Мөнх Хорлоогийн Баянмөнх
"Үнээ саалгадаггүй хоёр мөнх" хэмээн үлгэрийн баатар мэт түүхэнд мөнхөрч хүндэтгэл хүлээсэн бөх. Алс баруун Увсын хязгаараас эх орныхоо нийслэлд ирж улаан даалимдан зодогныхоо элэг бүсийг чанга уяхыг тайлбарлагчаар шаардуулж асан нэгэн.

Ёстой л эр өсөж эсгий сундагийг биетээр үлгэрлэн үзүүлсэн гарамгай амжилтын эзэн. Самбо, чөлөөт бөхийн дэлхийн аварга, үндэсний бөхийн дархан аварга маань төрийнхөө их баярт 10 түрүүлж, МНТ-ны 750 жилийн даншигийг оруулаад 4 удаа үзүүрлэж 13 удаа шөвгөрсөн амжилттай. "Хоёр мөнх" маань цагаан cap, МБАТ-ий спартакиад, оны тэргүүн зэрэг барилдаанд алт, мөнгөн медалийн эзэн болсон тодорхой амжилттай бөхчүүд юм.

"X" аварга Дашдоржийн Цэрэнтогтох
"Хоёр мөнх"-ийг тахим өгнө гэдгийг бараг мартах шахсан тэр жилүүдэд анхлан шороодуулсан хурц  шаламгай  барилдаанч эдүгээн Цэрэнтогтох маань МБАТ-ий спартакиадад уналгүй түрүүлж улсын аварга цол хүртсэн залуу.

Түүнээс хойш улсад 4 түрүүлж 5 үзүүрлэсэн төдийгүй МНТ-ны 750 жилийн ойд 6 давж байлаа. Түрүү үзүүрээс гадна 6 шөвгөрсөн Ази тивийн аварга, олимпийн шагналт, гавьяат тамирчин, хөдөлмөрийн баатар. Хэдийд, хэрхэн ямар мэх хийх нь "X", хэцүү өрсөлдөгч гэж ш нэгэн үед барилдаж асан нөхөд нь хэлдэг юм билээ.

Зуу хол гарсан түрүүний эзэн Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ
Атгасан чулуу алганд үйрэх
Ачааны тэн гарт хөнгөдөх
Архирсан араатан сэтгэлд чамлагдах
Айлын охид сэмхэн ширтэх

Халж дугтрахад нь
Түймэр авалцмаар
Хазайх төдийд
Түшээд авмаар
Хайр хурж-идэр нас
Халамжилж дээдл эх-ирээдүйн баатар гэж 1990 онд бичиж байлаа. Гэвч үнэн ялдаг хорвоогийн жам ёс хойно отгон дархан аваргыг хэн болохыг цаг хугацаа ард нийтэд таниулж өгсөн гэдгийг дурьдалтай. XX зууны манлай аварга улсад 12 /МНТ-ны ой/ цагаан сараар 13 түрүүлсэн гэж хэн хүнгүй боловч СТО, МБӨ, цэнгэлдэхэд болдог барилдаанд зуу хол давсан түрүү аваад буйг хэлье. Үүнийг гүйцээж судлахад 200 давах энүүхэнд бололтой.

Ганц баримт хэлэхэд Говь-Алтайд 5 очиж түрүүлсэн байх жишээтэй. 2001 онд 9 давж үзүүрлэн, 10 удаа шөвгөрчээ. Самбо бөхийн дэлхийн 3 удаагийн аварга, сумо бөхийн аварга гэдгийг нь бид бага зэрэг мартагнаад ч байх шиг...

-ДАЯН АВАРГУУД-
Нацагийн Жамьян  
Монгол улсын сайн малчин Нацагийн Жамьян аварга орон даяар буур хэмээн алдаршжээ. Хөсгийн сүүлчийн атныхөл цөмөрсөн мөсөнд тээглэхэд хоёр борвиноос нь өргөөд тавьчихдаг гэлцэх. Барагтай бөхийн санаанд багтах ажил биш ээ. Улсад 2 түрүүлж, хэд хэдэн удаа их шөвөгт үлдсэн ч нэг хэсэг улсынхаа наадамд зодоглоогүй юм билээ. Ид үедээ тасралтгүй барилдсан бол дархан аварга болох магадлал өндөр. Үндэсний спортын хоёр дахь гавьяат тамирчин.

Цэдэндоржийн Чимид-Очир
27 настайдаа улсын наадамд зодоглон начин болсны дараа жил 1944 онд түрүүлж арслан цол хүртсэн билээ. Төрийн том наадамд дархан аварга Түвдэндоржтой ан мана, ач тач шард шурд халалцан байсансан. Хэн нэгэн хаях бүү хэл хазайлгах бэрхтэй аваргатай нэлээд удахад "Түвдэндоржтой түрүү хуваалцах шаггүй өрсөлдөгч гэв гэнэт тодордог байжээ" гэлцэж байсан нь талаар өнгөрөөгүй. 1991 онд Ардын боловсролын байгууллага үүсч хөгжсөний 70 жилийн ойгоор 72 настай Банзрагч гуай "Түвдэндорж Чимид-Очир хоёрыг халахад яг л сур ээрэлдүүлж байгаа юм шиг чимээ сонсогдох. Тоос манараад талбайн захад тулахад засуулууд талбайд оруулахад мөдхөн захад хурчихсан харагдах. Хай бас адгуус шиг амьтад байсан даа" хэмээн дуу алдаж байж билээ. Аварга Цэвээнравдан гуай Чимид-Очир аваргын дугтралт халгаатай гэж сониноос уншсан. Тийм айхтар дугтардаг бөх байсан уу гэж асуувал юуных нь дугтралт. Халалт байхгүй юу. Халахад нь хурууны үзүүр халуун төмөрт хайрагдсан мэт цайраад тэгсгээд мэдээ алдардаг байсаан... гэж хуучилж билээ

Сэрээтэрийн Цэрэн
Бөхийн 33 шинж дүйсэн гэх Цэрэн 1960 онд 6 давж начин болжээ. СТО-нд олны анхааралд өртөөгүй байлдагч 3 давахад засуул Гончиг гуай "Түвдээн! Чиний дараагийн аварга нутгаас чинь мөд төрөх дөг" гэж хэлснийг сонссон нь цөөнгүй. АХ-ын 40 жилийн ойгоор 9 давж түрүүлж заан, арслан цол алгасаж аварга цол хүртсэн ардын армийн байлдагч. Ах дүү алдарт аварга Намхай Лувсанжамбаа нарын дараагаар төрсөн Булганы аваргууд байлдагчийн мөрдөстэй байсан онцлогтой. Түрүүлснээс 10 жилийн хойно үзүүрлэж даян аварга цолонд хүрсэн түүхт ойн одтой аварга. 11 удаа шөвгөрч байсан.

Агваансамдангийн Сүхбат
Сүхбатгүй наадам сүр сүлдгүй болдог гэж ярих үзэгчид олон. МҮБХ-ны тэргүүн, МУСГЗ Р.Нямдорж "Сүхбат зүгээр нэг барилддаг хүн биш, бөхийг урлаг болгон ард түмэнд харуулж, мэдрүүлж чадсан хүн. 2-т энэ хүн үеийнхнээсээ харьцангүй жижиг, жин багатай. Ийм хүн спортод яаж хөдөлмөрлөж, яаж тэвчээр гаргаж, яаж амжилтад хүрч болдгийн жишгийг харуулсан" гэж хэлсэн байна лээ...

Үүнээс өөр "илүү" үг хэрэггүй биз. Даян аварга улсад 3 түрүүлж 8 шөвгөрсөн амжилттай. Даншгийн арслан Хундаагийн удмынх. Зургаа давсан жилээ огцом шийдлээр зодог тайлж үзэгчдээ цочролд оруулсан гэмтэй. Оргил амжилтад хүрч чадахгүй насандаа зодог тайлах нь бусад
 
-ДАЛАЙ АВАРГА-
Гэлэгжамцын Өсөхбаяр
Ид насны бяр бага зэрэг хомсодсон байж болох ч түрүүлж, үзүүрлэх эрэмбээ алдаагүй эдүгээ цагийн далай аварга. 3 удаа түрүүлж, 7 удаа шөвгөрөөд байгаа.

Чөлөөт бөхийн ОУХМ, МУ-ын гавьяат тамирчин. Давуулж гуядах мэхэндээ дадамгай, даян аварга, сайн малчин буур аварга өвөөгийн зээ хүү.

Дороос өсч буй залуус хүч түрж буй гэлээ дотор ухаан, бяр мэхээ тэнцүүлэн барилдахад аваад шидчих аавын хүү тийм ч олонгүй дэг ээ.

-АВАРГУУД-
Галсанхүүгийн Вандан, Ганжууржавын Самдан
Луу гүний Вандан Хан Хэнтийн Самдан нарт МҮБХ 1992 онд цэцдийн зөвлөлийн хурлаараа аварга цолыг баталгаажуулж олгосныг бөхөө дээдэлдэг манайхан нэн талархалтай хүлээн авсан. Вандан аварга ормол буураар жин тээж орон нутгийнхаа эд бараа, идэш уушаар хангадаг бөхийн бяр хүчийг бүтээлч хөдөлмөрт зориулсан аварга байлаа. Бусдыгаа айлгадаг буурыг хамгийн сүүлд шөрхлөхөөр алс холын замд ачаа сууж саатахын зовлон ер тохиохгүй. Цагаан хөөс шидлэн, сур эрүү дагших бууранд сүрэг чоно халдаж чаддаггүй, сүүл хавчин зугтаадаг. Тэгвэл тийм сүрлэг амьтныг номхруулан эдэлж чаддаг гэхээр аваргын аугаа бяр хүчийг бахадмаар. Халхын босоо нэртэй хуруу дарам бөхийн нэг Самдан аварга галзуу чонотой таарч хэмх өшиглөөд алчихсан бодит үнэн бий.

Жамсрангийн Цэвээнравдан
... АХ-ын 30 жилийн ойгоор гурван аваргатай таарч гурван жил унасан аварга Батсуурь, дархан аварга Түвдэндорж нарыг орхин түрүүлжээ. 1945 онд Түвдэн аваргатай үлдэж үзүүрлэж арслан цолонд хүрсэн. Аварга түрүүлэх жилээ /1951/ "Онцгой бяртай байсан хэрнээ Батсуурь Чимид-Очир аваргуудаас эмээж ассанаа нуудаггүй. Гамбанзан дээр 70-80 кг жинтэй хүн суулгаад өрөөсөн гараа суугаа чигээр өргөн мөрнөөсөө дээш гаргадаг байжээ. Хаврын шар усны үерт боогдохдоо "Ява" мотоциклоо сундалсан хүнтэй нь үүрээд гаталсан гэдэг. Наадмын бөхчүүд дунд зодоглоод гарахад нь олон хүрэн бор атнууд дунд ганц ганган цагаан ат орчихсон мэд содон харагддаг байсныг ахмадууд хуучлах.

Чойжилын Бээжин
Угсраа олон мэхний нь
Учиг тайлах бэрх
Гараа дэвээ шаваа нь
Гайхам дэглэсэн бүжиг... гэлцэх Хөвсгөл аймгийн Уялган голоос төрсөн аваргын отгон. Хөл суйлах мэх нь өөрөөс нь өөр хэн ч хийхийг өдий хүртэл харсангүй. 1964 онд үзүүрлэж 1970 онд түрүүлсэн аварга маань 9 удаа шөвгөрснөөс их шөвөгт 2 удаа үлджээ. Уяж зогсох, удаж төдөхийг мэддэггүй, уран мэхний гайхамшгийг чадамгай эзэмшсэн нэгэн байлаа.

Дагвацэрэнгийн Хадбаатар
10 жилийн зайтай хоёр түрүүлсэн ч хүүхдийн гэнэн сайхан сэтгэлээ орхиогүйг хүмүүс гадарлах байх. Гурав үзүүрлэж, зургаа шөвгөрсөн нь чамлахааргүй ч Хадбаатарын хувьд ханасан амжилт биш. Бөөрөнцөг, зээрэнцэг, жад шидэлтээр дээд амжилт тогтоосон тамирчин. Тодорхой шалтгаанаар улсынхаа наадамд цөөн жил, тэр тусмаа ид үедээ зодоглоогүй гачлантай. Самбо бөхийн ОУХМ. Үндсэн мэх нь дүүгүүрдэх. 1986 оны зун түрүүлж аварга цол хүртсэн.

Одвогийн Балжинням
Ардын багш, гавьяат тамирчин, түүхт ойн жил түрүүлсэн бөх. Эдүгээ "Алдар" спорт хорооны дарга албатай. Начин цолны тааварт жил бүр ордог ч тэр цолондоо 3 жил хүлээн хүрэхэд харин удаан тогтоогүй ээ. Заан арслан аварга... гээд ахиулсан. Дунгуйлдах, хутгах хавирах мэхэндээ дадамгай. Цагаан сарын барилдаанд начин цолтой түрүүлсэн хоёрхон бөхийн нэг. Жудо бөхийн дэлхийн аваргын анхны мөнгөн медальтай, самбын дэлхийн гурван удаагийн аварга.

Долгорсүрэнгийн Сумьяабазар
Донров зааны ач Долгорсүрэн зааны хүү, үе залгасан бөхийн удамт, одоогоор отгон аварга Сумьяабазар нэг түрүү, дөрвөн үзүүр, есөн шөвөгтэй бөх.

Хорьхон настайдаа улсын начин болсон түүнийг хонгодож дайрахад хоёр хөл дээрээ тогтох бөх ховор.

profile

 Дууртлаа  ширтэх  тэр  зүгийн  тэнгэрт   
Дууны  цагаан  үүл  ургаад  өгдөггүй ч  байгаа   даа  
Тэвчээрийн  шидээс ханзартал  эгшиг  аялгуу  зайдлан 
Тэрний  минь  бүлээхэн  амьсгаа  хүрээд  ирдэг ч үгүй  байгаа  даа   
Сул  асгарах  нулимсанд  зэрэглээтсэн  уулсын  цаанаас 
Шувуудын  өнцөгeт  цуваа  ганганаад  ирдэггүй  ч  байгаа  даа 
Сууж  жаргаагүй  ч  санаж явах  чиний  минь 
Сүүдрийн   нь  сэмэрхийг  зуугаад ч  ирдэг ч  үгүй  байгаа  даа.  


Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/1914978/d59/trackback

profile

lollipop976

2009.07.10 23:25:25
*.222.101.134

domog bolson awaraguud shvv  neeree

ji he

2009.07.12 15:18:18
*.32.157.35

List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал Спорт соёл урлагийн талаарх мэдээллээ солилцох гишүүд та бүхний булан билээ [18] admin 2008-06-27 102639
1164 Аймаар гоёо хүүхэлдэйн кино [5] erhet 2009-07-14 2963
1163 Duuriin gaihamshig [3] daruuhan01 2009-07-13 2268
1162 Дааганы уралдаан Э.Тамирын хүрэн даага түрүүллээ [2] mgldevochka 2009-07-13 1804
1161 Шинэ даян аварга төрлөө [1] mgldevochka 2009-07-13 1685
1160 Rinanna Unbrella★ Cnonsaa 2009-07-13 1368
1159 Metal Slug w0w0w 2009-07-12 1343
1158 game1 [2] w0w0w 2009-07-12 1502
1157 MONGOL TV VZEEREI [2] test 2009-07-12 2974
1156 Street Fighter [3] w0w0w 2009-07-12 1960
1155 Game [2] w0w0w 2009-07-12 1413
1154 Аврага том хүний араг яс олдсон байна [1] MUZZ 2009-07-12 2173
1153 2 настай хүүхдийг цонхоор шидэх шахав [2] MUZZ 2009-07-12 1779
1152 boh [1] bazupu 2009-07-12 1457
1151 ```````````BROCK LESNAR````````FUC file soracsan 2009-07-12 1730
1150 Дэлхийн өнцөг булан бүрт байгаа Монголчууддаа илгээсэн Монгол Улсын Ерөнхий сайд С.Баярын мэндчилгээ [2] mgldevochka 2009-07-12 2041
1149 Тэр бөх хэний хэн бэ? [1] mgldevochka 2009-07-12 2712
1148 Даян аварга А.Сүхбат бөхийн барилдааны найрааг эсэргүүцсэн самбар барьжээ [2] mgldevochka 2009-07-12 2510
1147 Х.Лхагвасүрэн наадмаар "хүй долоон худаг"-ийг ая дуугаараа мялаана [1] mgldevochka 2009-07-12 3401
1146 Чиний Эзгүйд-Монголын уран сайхны кино [2] .Sarnai. 2009-07-11 3120
1145 АВАРГА АА, намайг амлаач... [1] Boog_3399 2009-07-11 2130
1144 Х.Цагаанбаатар дэлхийн чансааг тэргүүлэгч [1] lollipop976 2009-07-10 1343
1143 П.Лхамдэгд “Универсиад-2009” наадмаас мөнгөн медаль хүртлээ lollipop976 2009-07-10 1319
1142 С.Ням-Очир “Универсиад” их наадмын хүрэл медалийн эзэн боллоо lollipop976 2009-07-10 1624
1141 saihan naadaarai [2] maralmaa&MARALMAA 2009-07-10 1602
1140 Энэ үнэн бол архинаас гарлаа хахаха [5] erhet 2009-07-09 4142
1139 Тоглоом [1] erhet 2009-07-09 1297
» Энэ цагийн аваргууд [2] daruuhan01 2009-07-09 4351
1137 ~~~МОНГОЛ~~~ (Чингис Хаан)... монгол хэлээр [5] MOTORO 2009-07-09 2626
1136 П.Лхамдэгд мөнгөн медалийн болзол хангалаа [1] :::БӨХ::: 2009-07-09 1285
1135 Алтайн Магтаал [1] erhet 2009-07-08 3905
1134 gEMI [4] w0w0w 2009-07-07 1415
1133 taabar [2] maralmaa&MARALMAA 2009-07-07 1663
1132 Их эзэн хийгээд Чингисийн угсааны 36 хаад [1] mgldevochka 2009-07-07 1982
1131 ***Үргэлж залуугаараа байж, эрүүл энх урт наслах,,,,, [1] chi bi 2009-07-07 1418
1130 Ерөөлтэй зүйлэг цэцэн үгс [4] mgldevochka 2009-07-07 2155
1129 Егөөтэй ертөнцийн гуравууд [4] mgldevochka 2009-07-07 2029
1128 Залхаг инээд [5] mgldevochka 2009-07-07 2097
1127 Хөгжилтэй АХА [3] mgldevochka 2009-07-07 2584
1126 laitaimooo [2] lollipop976 2009-07-06 1394
1125 Зээбадын домог [2] mgldevochka 2009-07-06 2121
1124 Хурд хамтлаг ~~~Концерт [1] MOTORO 2009-07-06 2557
1123 Hvvhdvvd hQQrhQn shvv (Baby Break Dance) [4] MOTORO 2009-07-06 2589
1122 MC Tuluu ~~~ klip dajgvi bolson bn lee [2] MOTORO 2009-07-06 2023
1121 [4] MUZZ 2009-07-05 680
1120 БоБо-н ~ Би тоглоом биш ~ klip [1] MOTORO 2009-07-05 1973
배너신청
자생병원

배너신청