Олон
хvvхэдтэй, ойр ойрхон жирэмсэлдэг, бас хэт залуу бvсгvйчvvд хvvхэд
тєрvvлэхээс татгалзвал жирэмслэлтээс сэргийлэх хамгаалалтыг хэрэглэх нь
чухал. Хамгаалалт нь олон дахин аборт хийлгэх, зулбах, vргvй болох, янз
бvрийн vрэвсэл євчин vvсэхээс сэргийлэх, хvvхдийг тєлєвлєгєєтэй,
тодорхой хугацаагаар тєрvvлэхэд ач холбогдолтой юм. Жирэмслэлтээс
сэргийлэх хэд хэдэн хамгаалалт бий.
 Физиологийн арга: Сарын тэмдгийн мєчлєгийн хуанли хєтєлнє.
Гормоны арга: Дотоод шvvрлийн булчирхайн дааврын эмvvдийг хэрэглэнэ.
Химийн арга: Эмийн бодисыг хэрэглэнэ.
Механик арга: Тусгай тусгаарлагч ашиглана. Умайд ерєндєг тавиулна.
Эдгээрээс аль нэгийг нь олон жил vргэлжлvvлэн хэрэглэвэл таны эрvvл
мэндэд муугаар нєлєєлєх тул тодорхой хугацаагаар єєр єєр тєрлийн аргыг
сольж хэрэглэвэл зохино. Хамгаалах хэрэгслийг хэрэглэхийн тулд
мэргэжлийн эмчээс зєвлєгєє авч єєртєє тохирох аргыг сонгох нь ашигтай
байдаг.
1 .Сарын тэмдгийн мєчлєгєєр зохицуулах
Сарын тэмдгийг мєчлєгийн хуанлийг хєтєлж єндгєн эс гадагшилж vр тогтож
болох хугацаагаа мэдсэнээр жирэмслэлтээс найдвартай сэргийлж болно.
Анхаарах зvйл: Сарын тэмдгийн мєчлєгийн /сарын тэмдэг ирсэн
єдрєєс дараагийн сарын тэмдэг ирэх єдєр хvртэлх хугацааг нэг мєчлєг
гэнэ / vргэлжлэх хугацаанаас хамаараад єндгєн эс гадагшлах vе /
хоногууд/ эмэгтэйчvvдэд харилцан адилгvй vргэлжилнэ. Жишээлбэл 21
хоногийн мєчлєгтэй хvнд єндгєн эс гадагшилж vр тогтож болох эгзэгтэй
хоног нь сарын тэмдэг vзэгдсэний 3-10 дахь єдєр хvртэл, 22 хоногийн
мєчлєгтэй бол 4-10, 28 хоногийн мєчлєгтэй бол 10-17, 31 хоногтой хvнд
13-20 дахь єдєр гэх мэт мєчлєгийн дунд талын долоо хоног нь vр тогтох
эгзэгтэй хугацаа юм.
Сарын тэмдэг нь тогтсон хугацаанд байнга ирдэггvй, хєхvvл хvvхэдтэй
эмэгтэйчvvд биеийн халуунаа шулуун гэдсээрээ vзэж єндгєн эс гадагшлах
vеэ тодорхойлж болно. Шулуун гэдсээр халууныг vзэхдээ єглєє бvр тогтмол
цагт /5-6 цагийн хооронд/ орноосоо босохгvйгээр /5-10/ минут vзнэ.
Vзэж байгаа хугацаанд биеийн халуун 0.4-0.6 градусаар нэмэгдэх буюу 37
градусаас дээшилсэн vед єндгєн эс гадагшилж vр тогтох боломж бvрдэж
байгаа хэрэг юм. Шулуун гэдэсний халууныг биеийн хvчний хvнд ажил
хийсний дараа, мєн халуурч байгаа vед vзэж болохгvй.
2.Эм хэрэглэн сэргийлэх
Дотоод шvvрлийн булчирхайн дааврын гаралтай эмvvдийг хэрэглэж єндгєн эс
боловсрох болон гадагшлах vйл ажиллагааг дийлснээр, єєрєєр хэлбэл
боловсорч буй єндгєн эсийг vр тогтох чадалгvй болгосноор жирэмслэлтээс
хамгаалах юм. Ийм эмд ановлон, инфекундин, бисекурин, овулен, эслютон,
континуин орно. Эдгээрийг бvрхvvлтэй, 21 ширхэгээр vйлдвэрлэсэн байдаг.
Хэрэглэхдээ: Сарын тэмдэг vзэгдсэний дараах тав дахь хоногоос дараагийн сарын тэмдэг vзэгдэх хvртэл, єдєр бvр нэг ширхэгээр ууна.
Анхаарах зvйл: Эдгээр эмvvдийг хэрэглэхээс ємнє дотор,
эмэгтэйчvvд болон дотоод шvvрлийн булчирхайн vйл ажиллагааг бvрэн
шинжлvvлж, нарийн мэргэжлийн эмч нарын зєвлєгєєг авсан байвал зохино.
Дээрх эмvvдийг 6-8 сарын хугацаатай хэрэглэнэ. 3 cap тутамд нарийн
мэргэжлийн эмчид vзvvлж зєвлєгєє авна.
З.Эмийн бодис хэрэглэн хамгаалах
Эмийн бодисыг хэрэглэж vтрээ дэх эр бэлгийн єндгєн эсийг хєдєлгєєнгvй
болгох буюу vхvvлснээр жирэмслэлтээс хамгаалж болно. Эдгээр эмvvдийг
хоёр янзаар хэрэглэнэ.
а/ Хурьцахаас 10-15 минутын ємнє vтрээнд хийх буюу тvрхэнэ.
Жирэмслэлтээс хамгаалах эмийг эмийн завод vрэл, лаа, тампон, єтгєн
тосон тvрхэц хэлбэрээр vйлдвэрлэж байна.
б/ Бэлгийн харьцааны дараа сулруулсан хvчлийн уусмалаар vтрээг угааж
жирэмслэлтээс хамгаална. Vvнд: Сулруулсан нимбэгийн хvчил, борын
хvчлийн уусмал, содын уусмал, марганц, сvvний хvчил, хлораминыг
/сvvлийн vед аэрозоли єргєн хэрэглэж байна/ хэрэглэж болно.
Анхаарах зvйл: Умайн байрлал хэвийн биш, умайн хvзvvний шарх, vтрээ болон хvзvvний vрэвсэл євчнvvдийн vед дээрх уусмалуудыг хэрэглэж болохгvй.
4.Тусгай хамгаалалт буюу механик аргаар сэргийлэх
Тусгай хамгаалалт нь эрэгтэй хvнд бэлгэвч /презератив/, эмэгтэй хvнд
углавч /колпачка/ гэж байна. Эдгээр хамгаалалтыг резинин, хєнгєн цагаан
хуванцраар хийсэн байдаг. Эрэгтэйн хамгаалалтыг хэрэглэхдээ дараах
зvйлийг анхаарвал зохино.
-Бэлгэвчийн удаан хугацаагаар хадгалж болохгvй
-Хэрэглэхийн ємнє бvрэн бvтэн байдлыг vзэх хэрэгтэй.
-Эмэгтэйн хамгаалалтыг умайн хvзvvний шарх, vтрээ болон умайн хvзvvний
євчний vед хэрэглэхгvй. Углавч нь умайн хvзvvг барих буюу дарахаар байж
болохгvй. Иймд хэрэглэхийн ємнє мэргэжлийн эмчид vзvvлж тохируулах нь
ашигтай.
Эмэгтэйн хамгаалалтыг тавихдаа сарын тэмдэг vзэгдээд дууссаны дараа 3-4
дахь хоногоос тавьж, дараачийн сарын тэмдэг ирэхээс ємнє авна. Анх
хэрэглэж эхлэх vедээ мэргэжлийн эмч сувилагчийн туслалцаатайгаар тавих
бєгєєд дадлагажсан vедээ єєрєє єєртєє тавьж болно. Эмэгтэйн
хамгаалалтыг 6 сараас илvv хугацаагаар тавьж болохгvй.
Ерєндгийг сарын тэмдэг vзэгдсний дараах 4-7 хоногт амбулаториор
мэргэжлийн эмч тавина. Эмнэлгээр vр хєндvvлсний дараа шууд тавьж болно.
Хvvхэд тєрvvлсний дараа зургаа дахь долоо хоногтойд нь тавина.
Анхаарах зvйл: Умайн хvзvvний шарх, vтрээ болон умайн хvзvv,
дайвар, єндгєвчийн vрэвсэл євчний vед тавихыг хориглоно. Ерєндгийг 3-5
жилийн хугацаагаар тавина. Хугацаа дуусмагц авч эмчилгээ, шинжилгээ
хийлгэсний дараа тvр завсарлаад дахин тавиулж болно. Мєн сvvлийн vед
дэлгэрч байгаа эмэгтэй бэлгэвчийг хэрэглэж болох юм. |