Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366
Хүүхэд, нялхсын өвчнийг эмчлэхэд төвөгтэй болохыг хуучний судар бичигт "Арван эр хүмүүнээс нэг эм хүмүүнийг эмчлэхэд бэрх, арван эм хүмүүнээс нэг нялх хүүхэд эмчлэхэд бэрх" гэж өгүүлсэн байдаг.
-Хүүхдийн ханиад, ходоод гэдэс нь хямрахад чацаргана хандалж шүүснээс нь цайны халбага хэртэйг 100 гр усанд уусгаж уулгахад тустай.
-Бор хоолонд орсон хүүхдийн ханиад томуунд аарц буцалгаж уулгах, зөгийн балтай сүү уулгах зэрэг хоол ундны заслыг хослуулбал зохистой.
- Хүүхэд гүйлгэх, хоол ундны шингэц мууцахад эрдэнэ-шишийн цагааныг бурамтай чанаж бага багаар идүүлэхэд шингэн алдахыг зогсооно.
- Борог хоолонд орсон хүүхдийн хоол шингэхгүй байнга суулгавал туулайн хатаасан махьгг нүдэж нунтаглаад шингэн зутан хийж өгвөл сайн. Мөн шингэн алдаж гүйлгэхэд цааны ааруул нүдэж сүүгээр зуурч уулгахад сайн. Түүнчлэн бууц, аргалын дунд ургасан далбига хэмээх хар мөөгийг буцалгаж шолийг уулгахад тустай гэнэ. Бас ширгээсэн ус, шинэ бүрсэн тараг, сүүний ээдэм, байхуу цай өгөх хэрэгтэй.
-Хүүхдийн чих булагтах, өвдөх, хатгуулах зэрэгт цагаан луувангийн шүүсэнд саримс, заарь хийж найруулан өдөрт 1-2 удаа дусаахад овчин эдгэнэ. Мөн хүүхдийг бүлээн усанд оруулахад чихний өвчин илааршдаг байна. Ер нь нярай хүүхдийг бүлээн ус, ясны шөлөнд тогтмол оруулахад өвчин эмгэгт бараг өртдөггүй байна. Үүнийг монгол анагаах ухаанд дэвтээлгийн арга хэмээдэг аж. Мөн чихээр нь хатгуулбал хуучин шар тос шингээсэн хөвөнгөөр бөглөхөд өвчин нь намдана.
-Хүүхдийн толгойд яр гүвдрүү гарвал хонины зүрх тавьж хөхүүлээд туулайн тархи түрхэхэд амархан эдгэнэ.
-Хүүхдийн үсний хожгорт унины утаа, цахиддагны ундэс, зэс саванд хадгалсан шар тосыг хольж түрхэхэд сайн.
-Хүүхдийн аманд яр шарх байнга гарвал цагаан байванг унины утаатай хувь тэнцүүлэн найруулж тахианы өндөгний цагаан шингэнтэй хольж зуураад холийн тавганд нь нааж бооход тус болно. Хүүхдийн ам гэмтэхэд нагацынх нь унасан морины халуун амгайг үмхүүлж домнодог арга байдаг байна.
Түүнчлэн анх төллөсөн хонины уураг, илжгэн чих хэмээх жимс, зөгийн бал тустай.
-Хүүхдийн өгзөг бөгс нурахад туулайн хорголын үнс, хус модны үнс түрх. Хүүхэд ойрхон шээс алдаад байвал адууны тос эсвэл тарваганы тос түрхсэн бараан өнгийн даавууг халааж давсган дээр нь тавихас тустай. Шээс задгайрахад зээргэнэ нэг аягаци буцалгаж уухад сайн. Мөн туулайн толгойг арвайтай сайтар чанаж шөлийг нь уулгах, эсвэл үхрийн сүүлний ясыг түлж үнсийг нь усаар даруулж уулгавал хүүхэд гэлтгүй өндөр настанд ч тустай аж.
Харин шээж чадахгүй бол хонины тойгны яс буцалгаж шөлөөр нь угжиж, давсгыг нь тостой бүлээн гapaaр илэх буюу бүлээн жин тавь. Мөн сонгинын шүүс, сүүтэй хольж угжиж хөхүүлэхэд шээс нь тавиг, байна. Ер нь насанд хүрсэн хүний ч шээс хоригдоход тарваганы давсгийг бага багаар идүүлвэл зовиураас ангижирдаг байна. Хонины сүүжний яс залгагдсан чөмөгний бөндгөр ясыг буцалгаж уух шээс хоригдсонд тустайгаас гадна хийг арилгадаг аж. Мөн ямааны ахар сүүлний ясыг буцалгаж уухад тустай гэнэ.
-Уруул нь хагарахад хонины шаант чөмгөөр нарийн үзүүрийн чөмгөөр хүйсний нүхийг тослоход зүгээр болно. Энэ аргыг насанд хүрсэн хүн хэрэглэхэд тустай.
-Хумсны мах сөрөхөд толгойн оройн үсний эргүүлгийн эрхий дарам газрыг тослоход зүг болдог байна.
-Ухаан алдаж унахад үснийх нь сэвээр утвал сэргэдэг гэнэ.
Ташрамд сонирхуулахад, галзуу өвчин туссан хүний оройн үсэнд ганц хоёр үс улаан өнгөтэй болсон байж мэдэх тул түүнийг авч хаяхад илааршдаг тал бий гэнэ.