Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366
Залуу эцэг эхчvvдийн хувьд нялх хvvхдээ чухам юунаас болж уйлаад байгааг нь олж тогтооход хэцvv байдаг. Ямар ч шалтгаангvйгээр хvvхэд уйлах нь тун ховор. Хvvхэд уйлна гэдэг нь өөрт тохиолдож буй ямар нэг таагvй зvйлийн тухай хэлж байна гэсэн vг. Хvvхэд янз бvрийн шалтгааны улмаас уйлдаг. Бусдаас онцгой, амархан уйлдаг уйламхай хvvхэд ч байдаг.
Хvvхдээ сайтар ажиглаж чадвал уйлалтаар нь тvvний шалтгааныг мэдэж болно. Хvvхэд ихэвчлэн доорх шалтгаануудаас болж уйлдаг ажээ. Хvvхэд өлссөн юмуу цангаснаас, даавуу нь норсноос, хэт бариу өлгийдсөнөөс эсвэл бие нь өвдсөнөөс, ядарснаас, унтаж чадаагvйгээс, ганцаардсаны улмаас, бусадтай хамт байхыг хvссэнээс, тоглохыг хvсэж мөрөөдсөнөөс, халууцсан эсвэл даарснаас. Мөн өөр ямар нэгэн шалтгаанаар бие нь эвгvйрснээс таны өөрийн чинь зан араншин сэтгэлийн таагvй байдлын нөлөөнөөс уйлж болно.
Ийм учраас дээрх шалтгаанууудыг бий болгохгvй байх vvднээс хvvхдэдээ амьдрах таатай нөхцлийг бvрдvvлж өгөөрэй. Төрсний дараа дуу, мэдрэхvй, хувцас, өлгий, угаалга мэтээр олон төрлийн шинэ орчин, ахуйд хvvхэд дасдаг. Тvvнтэй энхрийлэн ярих, аяархан дуулах, бvvвэйлэх, өргөх, тэвэрч явах зэргээр хvvхдээ тайвшруулах нь чухал. Хvvхдийг анхнаас нь чихэрлэг, амттай зvйлд дасгачихвал хожим тэр л амттанаа амсаж байж уйлахаа больдог.
Элсэн чихэр ихээр хэрэглэвэл хvvхдийн шvдэнд муугаар нөлөөлнө. Та өөрөө хэтэрхий ядарсан юмуу эсвэл бие өвчтэй байх vедээ хvvхэд чинь уйлвал хөрш, найз нөхөд, нөхрийнхөө хэн нэгийг гуйж дор хаяж нэг цаг ч гэсэн хvvхдээ авахуулж саатуулах хэрэгтэй. Хvvхэд юунд ч саатахгvй уйлаад байвал эмчид vзvvлвэл зохино. Тvргэн тусламж дуудаж ч болно шvv.
ХVVХДИЙНХЭЭ TAB ТУХЫГ ХАНГАЖ, СЭТГЭЛИЙГ НЬ ТАЙВШРУУЛ
Хvvхдээ хооллож, даавууг нь сольж vзээд ч нэмэргvй байвал өөр арга хэмжээ авч болно. Уйлахыг зогсоож чадахгvй байж болох ч та хvvхдийнхээ тав тухыг хангаж, сэтгэлииг ньтаившруулж болно. Юун тvрvvнд гэдсийг нь зөөлөн илэх, хэрэв угж хэрэглэдэг бол тvvнийг нь өгч тайвшруулах, хvvхдээ цээжиндээ тэврэн алхах буюу буvвэйлж, зvрхнийхээ цохилтыг сонсгох, салхинд авч гарах, хvvхэдтэйгээ ярих буюу тvvнд дуу дуулж өгөх, хvvхдийг зөөлөн хөнжилд ороох, хvvхдээ жигд хэмнэлээр илж тайвшруулах хэрэгтэй.
ХVVХЭД УЙЛСААР БАЙВАЛ ЯАХ ВЭ?
Та байж болох бvхий л арга хэмжээгээ аваад ч уйлсан хэвээр байвал хvvхдээ зөөлөн хөнжилд ороогоод орон дээр нь тавиарай. Тэгээд тэр өрөөнөөсөө гарах хэрэгтэй. Хэрэв та сэтгэлийн дарамтанд орсон байвал өөртөө тайвшрах боломж олго. Хvvхэд чинь уйлсаар байсан ч тvvнийг богино хугацаагаар орхиж өөрийг чинь дэмждэг найз юм уу хамаатны хvнтэйгээ утсаар ярьж өөрийгөө тайвшруулж, жаахан ч гэсэн амрах хэрэгтэй шvv.
Хэн нэгэнд өөрийнхээ сэтгэл санааг илэрхийлэх нь чухал. Гэхдээ уйлж байгаа хvvхдээ 10-аас дээш минут эзэнгvй орхиж болохгvй. Хvvхдэд байнга хайр халамж шаардлагатай байдгийг ямар ч эцэг эх андахгvй байх. Хvvхдийнхээ уйлж байгаад нь санаа зовж байвал тусламж авч болно шvv дээ. Та энэ талаар хvvхдийн эмч нартай ярьж зөвлөгөө авч байгаарай