Moderator: mgl_300
Өөрийгөө хэтэрхий тарган гэж боддог эмэгтэйчүүд түүнээ нуух гэж арга заль хэрэглэдэг. Эрчүүд махлаг бүсгүй туранхай турьхан хүүхнүүдээс илүү дур булаам байдаг гэж ярьцгаадаг. Хэрэв биерхүү хүүхэн өөрийн бие галбирын давуу талаа тодруулж, өө сэвээ далдалж хувцасласан бол түүний хажуугаар анзаарахгүй өнгөрөхийн аргагүй билээ. Ямар ч моод дэлгэрч байсан үеийн үед том, махлаг биетэй эмэгтэйчүүд туранхай хүүхнүүдээс илүү эрчүүдэд таалагдсаар ирсэн билээ, хойшид ч тийм байх болно
Учир нь эр хүний эсрэг хүйсдээ татагдах чанар нь үр удмаа үргэлжлүүлэх зөн билэгт захирагдаж байдаг, ийм учраас л тэд дотоод ухамсраараа хүүхэд тээх төрүүлэх, хөхүүлж тэжээх, гэрийн ажил хийхэд илүү зохицолдсон эмэгтэйчүүдийг таалдаг байна. Ер нь махлаг тарган, хүчтэй, тэвчээртэй, биерхүү эмэгтэйчүүд туранхай эмэгтэйчүүдийг бодвол 20 хувь олон байдаг ч гэсэн судалгаа байдаг.
Сайхан, дур булаам харагдахын тулд ийм бүсгүйчүүд бие галбирынхаа хэлбэрийг харгалзан үзэж, хувцсаа зөв сонгох хэрэгтэй. Европын загвар зохион бүтээгчид тарган хүмүүст зориулсан шаардлагатай бүхнийг аль хэдийн бодож боловсруулжээ. Иймээс биеийн аль хэсэгт илүүдэл жин хуримтлагдсан байгаагаас хамааран та хувцсаа сонгоорой.1. Таны биеийн дээд тал доод талаас хэдэн размер бага бол та гүн ухлаадастай, өргөн захтай, хүний анхаарлыг биеийн доод хэсгээс холдуулж, дээд хэсэг рүү хандуулсан загварын хувцас өмсөөрэй. Ийм зорилгоор мөн чимэг зүүлт хэрэглэ, энгэрийн зүүлт, хүзүүний зүүлт, гинж, гоё алчуур гэх мэт. Цамц, хантааз, ноосон цамц бүгд тод хурц өнгөтэй байх ёстой, харин өмд банзал зөвхөн хар бараан эсвэл төв өнгийн байна. Таны хувьд банзлын урт нь булчингийн дунд хэсэг хүртэл байвал зохимжтой.
2. Та өргөн мөртэй, том хөхтэй, бүсэлхий ташаа нарийн бол ажил хэрэгч, эрч хүчтэй, орчин үеийн эмэгтэйн дүрийг сонго. Банзал өмд тань тод хурц эсвэл цайвар өнгийн, гоёлын чимэглэлтэй байх ба харин цамц, пиджак сонгодог хэлбэрийн, бүсэлхий ташааг нуудаггүй, даруухан бол зүгээр. Реглан хэлбэрийн ханцуй ба Y хэлбэрийн ухлаадастай цамц зохино. Гутлаа цамц пиджак, чимэг зүүлттэй биш харин өмд банзалтайгаа хослуулах нь дээр, учир нь та хүмүүсийн анхаарлыг биеийн доод хэсэгтээ хандуулах ёстой шүү дээ.
3. Таны хөх ба ташаа ойролцоо хэмжээтэй, бараг бүсэлхийгүй бол. Гэхдээ ийм бие галбиртай хүүхнүүдийн бараг 90 хувь нь маш гоё хөлтэй байдаг. Банзлынхаа уртыг сонгохдоо үүнийг бодолцоорой. Бусад талаар гэвэл доор дурьдснаас өөрт илүү таалагдсаныг сонгоно биз, шулуун загварын элдэв нүдэнд тусах чимэглэлгүй, бариу хантааз, резинтэй нарийхан банзал, шулуун өмд. Энэ бүхнийг босоо хэлбэрийн зүүлт гоёлоор чим, үүнд тод өнгийн урт хүзүүний ороолт гэх мэт. Харин бүс болон тэлээ зүүх хэрэггүй, мөн гүн ухлаадастай хувцас, мөрөвчгүй даашинз өмсөхөөс зайлсхий