Moderator: mgl_300
Хонь(3.21-4.21)
Эмэгтэй
Өөрийн гэсэн баримталдаг зарчимтай түүндээ үнэнч. Үүнийгээ хамгаалах
гэж зөрүүдэлдэг. Олон нийтийн дунд биеэ зөв авч явах нь эрчүүдийг
татдаг. Хайр сэтгэлдээ үнэнч. Бусдыг байлдан дагуулахаас биш уруу
татагддаггүй. Дайчин зориготой эрчүүд таалагддаг. Нөхрөө, хайртыгаа
жаргааж чаддаг. Арслан, Хамтатгах, Нумынхан ээлтэй. Матар, Мэлхий,
Загас, Хилэнцийнхэн таарамжгүй.
Эрэгтэй
Бусдыг захирах дуртай. Дээрэнгүй зангаа эмэгтэйчүүдэд ч гаргах гэдэг.
Өөрийн төлөө хэнийг ч хайрлахгүй. Тэвчээргүй. Гэр бүлийн хувьд
тогтвортой. Өөрийгөө бүрэн дайчилж, гэр бүл хүүхдийнхээ төлөө бүхнээ
зориулдаг сайн эцэг, гэрийн сайн эзэн болдог. Ажлын хувьд ч чин
сэтгэлээсээ ханддаг, сайн ч гүйцэтгэдэг. Арслан Хамтатгах, Нумынхан
ээлтэй. Матар, Мэлхий, Загас, Хилэнцийнхэн таарамжтай.
Ү
хэр(4.21-5.21)
Эмэгтэй
Дур булаам, мэдрэмжтэй, дайчин боловч зөрүүд. Эрчүүдтэй ширүүн байдаг ч
итгэсэн хүндээ бүхнээ зориулдаг. Амьдралыг бодитоор харах дуртай, тал
засдаггүй. Хайр сэтгэлд чин сэтгэлээсээ ханддаг, сэтгэлийн тэвчээртэй.
Охин, Матар, Мэлхий, Загасныхан ээлтэй. Арслан, Хумх, Хилэнц, Хониныхон
таарамжгүй.
Эрэгтэй
Өөртэй итгэлтэй, өөрийгөө хүндэлдэг эрчүүд. Эмэгтэй хүнд ямагт нөйрсаг,
чин сэтгэлээсээ ханддаг. Зөөлөн хүмүүс. Бусадтай нээлттэй харилцаатай
байдаг тул хамтран ажиллах санал их ирдэг. Хартай. Гэр бүлийн амьдрал
нь төйван аз жаргалтай байна. Охин, Матар, Мэлхий, Загасныхан ээлтэй.
Арслан, Хумх, Хилэнц, Хониныхон таарамжгүй
Ихэр(5.21-6.21)
Эмэгтэй
Ухаан, сайхан
ааш, найрсаг харилцаа бүсгүй хүнд байх сайхан чанар бүрдсэн. Амьдралын
зам нь дардан биш. Гэвч бүсдаас тусламж авах дургүй. Түүнд халамж тавих
эрчүүд олон. Харин өөр шиг хүн олж чадсан бол бусад гэр бүлийн хувьд
үлгэр жишээчээр амьдардаг. Хамтатгах, Жинлүүр, Хумх, Арслангийн
ордныхон ээлтэй. Загас, Охин, Нумынхан таарамжгүй.
Эрэгтэй
Олонхи
нь авьяаслаг. Эмэгтэйчүүдийг хүндэлдэг. Гэхдээ хэтэрхий найрсаг
харилцаа эмэгтэйчүүдийг татаж буруу ойлгоход хүргэдэг. Ойртон
дотносохдоо биеэ баримттгай. Уран бүтээлйнхээ төлөө биеэ гаргуунд нь
гаргадаг учраас халамжлах эмэгтэй хүн хэрэгтэй. Жинлүүр, Хүмх, Арслан,
Хамтатгахын ордныхон ээлтэй. Загас, Охин, Нүмынхан таарамжгүй.
Мэлхий(6.21-7.21)
Эмэгтэй
Сэтгэл булаам
мэдрэмж сайтай. Харин эрчүүдтэй хөндий байдаг. Өөрийнхөө сул талыг
хүлээдэггүй тул бусдаас тусламж авахыг хүсдэггүй. Бие даасан эрч хүчтэй
харагдаыг хичээдэг. Сэтгэлийн хөдөлгөөн ихтэй. Эрэгтэй хүнтэй нэг
дотносвол дахин учрахаас зайласхийдэг. Үүнийгээ уур уцаараар
илэрхийлдэг. Харин занг нь тэвчиж чаддаг хүнийг сэтгэлээсээ хайрладаг.
Үхэр, Хилэнцийнхэн ээлтэй. Жинлүүр, матарынхан таарамжгүй.
Эрэгтэй
Биеэ тоосон амиа хичээсэн өөртөө итгэлтэй. Туршлагатай эмэгтэйчүүд ийм
эрчүүдээс холхон байхыг хичээдэг. Харин залуу бүсгүйчүүд гадаад байдалд
нь автдаг. Уйдамтгай. Зөвхөн өөрийгөө боддог. Эрүүл мэндээ маш их
анхааардаг. Хажуудах хүмүүсээ өөрийн эрхшээлд байлгах дуртай. Үхэр,
Хилэнцийнхэн ээлтэй. Жинлүүр, Матрын ордныхон таарамжгүй.
Арслан(7.21-8.21)
Эмэгтэй
Сэтгэл хөдлөл
их. Гэхдээ тайван үедээ юунд ч түрүүлж хөдлөхгүй, хашир зантай. Ямар ч
зөрүүд хүнийг номхруулдаг. Харцаараа бусдад ойлгуулж чаддаг. Эрчүүдтэй
ойртон дотносохдоо муу. Гэхдээ гэрийн сайн эзэгтэй ээж юм. Хартай болвч
буруугаа хүлээж чаддаг. Хамтатгах, Жинлүүр, нүмынхан ээлтэй. Үхэр,
Хүмхынхан таарамжгүй.
Эрэгтэй
Сул тал ихтэй хэн ч харсан өөртөө итгэлтэй сэтгэл сайтай залуу үнэндээ
өөриын чадвар боломжид итгэдэггүй дорой эр. Бага зэргийн алдаа гаргахад
л эмэгтэй хүний гарт орно гэж бодож явдаг. Өөрийгөө найдвартай эр гэж
харуулахын тулд хайр сэтгэлийн явдалд оролцож учир ургуулдаг. Түүний
энэ байдлыг өөрөөс нь илүү албан тушаалтай ухаалаг эмэгтэй л мэдэж
засна. Харин ийм эмэгтэйн нөлөөнд орвол сайн эцэг, халамжит хань байна.
Хамтатгах, Жинлүүр Нумыынхан ээлтэй. Үхэр, Хумхынхан таарамжгүй.
Охин(8.21-9.21)
Эмэгтэй
Царайлаг,
зөөлөн ааш, үнэнч зан, найрсаг харилцаа гээд бүх л сайхан чанар бий.
Эрчүүдийн анхаарал их татдаг ч бүсдыг ямар нэгэн зүйлд ашигладаггүй.
Бусдад таашаал өгөх дуртай. Ойртон дотноссон хүндээ сэтгэлээсээ
ханддаг. Эрчүүдийг хүндэлдэг. Ичимхий бүрэг зантай. Ханийхаа дэргэд
тайван бөгөөд халамжтай. Сайн гэрийн эзэгтэй,сайн хань юм.
Арслангийнхан ээлтэй. Үхэр, Хилэнц, Жинлүүр, Хониныхон таарамжгүй.
Эрэгтэй
Эмх цэгцтэй байдалд дуртай Эмэгтэйчүүдийг хүндэлдэг. Хайр сэтгэлд цаг
гаргаж чаддаггүй. Эмэгтэйчүүд энхрийлэл, чин сэтгэлийн хандлагад нь
татагддаг. Түүнийг хуурсан хүн уучлалт хүсээд ч нэмэргүй хатуу зантай.
Өөрийг нь хайрлан халамжилсан хэнийг ч гомдоохгүй, маш сайн эцэг,хань
байдаг. Арслангийнхан ээлтэй. Үхэр, Хилэнц, Жинлүүр, Хониныхон
таарамжгүй.
Жинлүүр(9.21-10.10.21)
Эмэгтэй
Сэтгэлийн хөөрөл ихтэй. Юу ч хийсэн хянаж, шалгааж байж л санаа нь
амардаг. Сэтгэл санаа байнга л дэнсэлж явдаг. Эрчүүдэд хаяа уруу
татагддаг. Гэхдээ хүссэн болгоноо тэднээс авдаг. Өөрт нь хэн нэгэн
сэтгэлээ илчилвэл ааш зангаа хувирган баярлаж буйгаа нуудаг. Хамтатгах,
Арслан, Хумх, Хонь, Нумынхан ээлтэй. Загасныхан таарамжгүй.
Эрэгтэй
Эвтэй найрсаг харилцаа, цэмцгэр байдал, тэмүүлэл, эргэн тойрны
хүмүүсийн хайр халамж гээд дутагдах зүйл үгүй. Гагцхүү хэт хүүхэмсэг.
Санхүүгийн боломжтойсон бол гэр бүл, ажлаа орхиж явах бодол үе үе
төрдөг. Зөвхөн өөрийнхөө хэрэгцээг боддог тул түүнтэй учрахаас
зайлсхий. Хамтатгах, Арслан, Хумх, Хонь, Нумынхан ээлтэй. Загасныхан
таарамжгүй.
Хилэнц(10.21-11.21)
Эмэгтэй
Оньсого мэт
нууцлагдмал дуугай. Мөрөөдөл нь хязгааргүй. Эрч хүчтэй,ухаантай, бас
царайлаг. Эрчүүд түүнд өөрийн эрхгүй татагддаг. Өөрийгөө маш сайн
хянадаг. Ширүүн өрсөлдөгчтэй ч ялж чаддаг нь бүр их чимдэг. Түүнтэй
ойртон дотноссон ямар ч эр салж чаддагггүй. Матар, Мэлхий, Загас,
Охиныхон ээлтэй. Хумх, Охин, Арслан, Нумынхан таарамжгүй.
Эрэгтэй
Сэтгэл хөдлөл ихтэй, ямар ч гэнэтийн ааш гаргаж магадгүй. Маш сайн
жүжигчин,мөрийтэй тоглогч. Хэн нэгний нөлөөнд орохгүй. Өөрийн ухаан,
чадварт итгэдэг. Эрх чөлөөтэй бие даасан эмэгтэй хүнийг ялах дуртай.
Энэ ордны ихэнх эрчүүл ганц бие байдаг. Матар, Загас, Мэлхий, Охиныхон
ээлтэй. Хумх, Арслан, Нумынхан таарамжгүй.
Нум(11.21-12.21)
Эмэгтэй
Ухаантай
хөгжилтэй эрчүүдэд дуртай хэнд ч сайн түнш болж чадна. Бүсдыг уруу
татдаг. Өөрийн ажил, амьдрал, гэр бүл зэрэг бүх зүйлд хариуцлагатай
ханддаг. Аливаа юмнаас сэтгэл ханамж авч байж салдаг. Амьдралын
баясалтай адал явдалд дуртай. Зорьсондоо заавал хүрдэг. Өөрийнхөөө үнэ
цэнийг мэдэрдэг. Харин нөхрийнхөө хуурамч явдлыг уучилж чаддагч хэрээс
хэтрэхийг тэвчдэггүй. Загас, Хамтатгах, Охин, Хумх, Арслангийнхан
ээлтэй. Хонь, Мэлхийнхэн таарамжгүй.
Эрэгтэй
Хөгжилтэй, сайхан сэтгэлтэй, байгалд дуртай. Сайн үйл хийж, сайхан
хүүхэн харах дуртай. Хүнд дасахаас зайлсхийдэг. Эмэгтэйчүүдийг ч өөртөө
дасгахаас эмээдэг. Мөрөөдөмтгий боловч маш энгийн. Хүнтэй удаан
харилцаатай байдаггүй. Загас, Хамтатгах, Охин, Хумх, Арслангынхан
ээлтэй. Хонь, Мэлхийнхэн таарамжгүй.
Матар(12.21-1.21)
Эмэгтэй
Хүсэл боломж
нь үргэлж зөрж байдагт сэтгэл дундуур байдаг. Дурламтгай, сээтгэнүүр
зантай. Өөрийн гадаад байдалд муу анхаардаг. Сэтгэлийн хөөрлөө барьж
чаддаггүй. Гэр бүлтэй эмэгтэйчүүд омголон бөгөөд өөрийн хүссэнээр
байлгахыг хүсдэг. Охин, Үхэр, Хилэнц, Загасныхан ээлтэй. Хумх,
Арслангийнхан таарамжгүй.
Эрэгтэй
Аливааг
бодитоор нь хүлээн авдаг. Харилцаа амжилттай болдог тул сэтгэл
хангалуун байдаг. Эмэгтэйчүүдийн сэтгэлииийн зовнилийг тэвчээртэй сонсч
зөвлөгөө өгдөг. Хүмүүс түүнийг үнэлдэг. Даруу,дуугүй. гэр бүлдээ бүхнээ
зориулдаг. Үнэнч сэтгэлтэй. Охин, Үхэр, Хилэнц, Загасныхан ээлтэй.
Хумх, Арслангийнхан таарамжгүй
Хумх(1.21-2.21)
Эмэгтэй
Гэрийн сайн эзэгтэй. Найрсаг сайхан харицаа, үхаалаг зан, зочломтгой.
Хайр сэтгэл, гэр бүлийн амьдралыг дээдлэн хүндлэгч. Хөгжилтэй хамт олон
дунд байхыг хүсдэг. Даруу зантай. Нөхөртөө, хайртдаа үнэнч. Ийм хүн
халамж, анхаарал, тайван орчин хүсдэг хэнд ч сайн хань болж чаддаг.
Хамтатгах, Жинлүүр, Нүмынхан ээлтэй. Хилэнц, Үхэр, Арслан, Матрынхан
таарамжгүй.
Эрэгтэй
Бүсгүйчүүдийн
аанхааралыг татаж хүрээлүүүлэх дуртай ч сээтэгнэж намба алдддаггүй.
Дургүйцлээ шууд хэлдэг, шулуун зантай. Найз нөхөд олонтой. Гэр бүлийн
амьдралд хуурамч байдал гаргахыг тэвчдэггүй. Сэтгэл санааны дэмжлэг
үзүүлэхдээ муу. Гэхдээ тэр сонирхолтой бас авъяаслаг. Хамтатгах,
Жинлүүр, Нумынхан ээлтэй Хилэнц, Үхэр, Арслан, Матрынхан таарамжгүй.

Эмэгтэй
Уран бүтээлч сэтгэхүйтэй. Энэ ордныхон ихэвчлэн зураач, яруу найрагч, жүжигчмн байдаг. Гаднаа нээлтэй юм шиг ч бүдүүлэг хандсан хэнийг ч уучилдаггүй. Хайрласан хүндээ үнэнч. Өөриййг нь гар дээрээ бөмбөрүүлэх ханьтай учирахыг мөрөөддөг. Сайхан сэтгэлтэй. Бусдад чин сэтгэлээсээ туслахыг хүсдэг. Үе үе нөхөртөө, хайртдаа хардуулах хэрэг хийдэг. Үхэр, Мэлхий, Матар, Хилэнц, Охиныхон ээлтэй. Хонь, Арслангийнхан таарамжгүй.
Эрэгтэй
Мэдрэмжтэй. Дотоод ертөнц нь гуниг, баяраар ээлжилж байдаг. Түүний зүрх сэтгэлиийг эзэмдэх гэсэн хэнээс ч эвтэйхэн мултардаг. Эмэгтэйчүүдийг хүндэтгэн харилцдагч итгэдэггүй. Ганцаараа байх дуртай. Гэр бүлтэй байх ёстой гэдэг үүднээс авгай авдгаас биш тийм ч чухал биш гэж үздэг. Үхэр, Мэлхий, Матар, Хилэнц, Охиныхонд ээлтэй. Хонь, Арслангийнханд таарамжгүй.