Moderator: mgl_300
Эмчид үзүүлж эмнэлгээр явахдаа бид өдрийн ихэнх цагийг алддаг. Тэгвэл бага зэрэг л эрт босчих. Тэгээд эмчийнхээ хамгийн эхний үйлчлүүлэгч бай. Эхний цагийг авахад болоо шүү дээ. Давуу тал нь үүгээр ч зогсохгүй. Өглөөний цагаар астматай хүний онош илүү зөв оношлогддог юм шүү.
Хагалгаанд орох гэж байна уу? Үд дундаас өмнө ор.
Хагалгаанд ороход хамгийн тохиромжтой үе бол өглөө. Та хүндрэл гарна гэж айх хэрэггүй. Судалгаагаар өдрийн 3-4 цагийн хооронд хийгдсэн хагалгааны ажил хүндрэлтэй болдог хэмээн гаргаж ирсэн байдаг юм байна. Үүнийг хүний анхаарал ихээр сарнихтай холбон тайлбарладагаас гадна үдээс хойш өвдөлт ихээр мэдрэгддэг гэжээ. Түүнчлэн бас нэг зөвлөмж бол өглөөний хагалгааны хамгийн ихэнд орж болохгүй явдал юм. 3-4 рт орох хэрэгтэй. Яагаад? Эмч нар илүү сэргэг бас анхаарал нь төвлөрсөн байх болно.
Бас нэг зайлшгүй хэлэх ёстой зүйл бол амралтын өдрүүдэд хагалгаанд орохгүй байх. Сайн эмч нар амралтын өдрүүдэд төдийлэн эмнэлэг дээр өнжихгүй ба туршлага бага хэн нэгнийг орондоо оруулах магадлал их байдаг юм.
Ханиадны вакцин хэзээ хийлгэх вэ?
Ханиадны улирал 10 сараас 3 сарын хооронд үргэлжилдэг. Тиймээс 9, 10 сард вакцин хийлгэх хэрэгтэй. Вакцин үр дүнгээ өгөж эхлэхэд 2 долоо хоног шаарддаг юм. Ингээд та ханиаднаас хамгаалагдана.
Арьсаа хэзээ арчилах ёстой вэ? Өвөл.
Арьсны эмчид үзүүлэх гэж байна уу? Тэгвэл өвөл үзүүл гэж зөвлөе. Энэ үед бүх зүйл оношлоход амар байж ямар нэг эндүүрэл гарахгүй. Зун нарнаас, хавар салхинаас үүдсэн арьсны толбо өвөл гэхэд арилдаг. Гэтэл бусад шалтгаанаас үүссэн арьсны толбо өвөл гэхэд тунаж үлдэх учир чухам юунаас үүдсэн арьсны өвчин болохыг мэдэхэд амар байдаг. Тиймээс таны арьсны өвчин оношлогдох нь гарцаагүй юм байна.