Батгыг хамаагvй шахсанаар нєсєєжилт сорвижилт vvсэх эрсдэлтэй. Єнгєц гарсан жижиг хэмжээний батгыг зєєлєн шахаж болох юм.
Юуны ємнє мэргэжлийн эмчээс зєвлєгєє авч, батганыхаа тєрлийг тодорхойл.
Гєвдрvvт батга. Энэ батга нь янз бvрийн хэмжээгээр жижиг улаан,
ягаан єнгийн гєвдрvvт тууралт нvvр, цээж, нуруугаар гарна. Ийм батгыг
оролдвол цус гарч мэдэх тул шахаж ер болохгvй. Спиртлэг шингэн,
лосьоныг гарсан хэсэгт нь тvрхээд орхи.
Идээт хэлбэрийн батга. Идээт хэлбэрийн батга нь доороо их
суурьтай тул нилээд том хэмжээтэйгээр гєвдрvv маягтай болсон байдаг.
Энэ батга нь шар ногоон тавтай байна. Шахвал идээ, цус гоожих
магадлалтай тул оролдохоос зайлсхий. Гоо сайхны салоноор эмчлvvлсэн нь
дээр.
Гvн идээт хэлбэрийн батга. Комедоны эргэн тойронд нэвчдэс vvсч
долоо хоногийн дараа нэвчдэс зєєлєрч хагарна. Энэ процессыг хvлээ.
Харин дур мэдэн шахвал зунгааралдсан ногоон ялгадас гарч гvн сорвижилт
vvсгэнэ.
Бєєгнєрч гарсан батга. Батганы хамгийн хvнд хэлбэр. Энэ vед том
зангилаа vvсч, єєхєн эдэд эмгэг илэрч вандуй шиг томордог. Конглобат нь
маш хатуу эмзэглэлтэй. Улаан хєхєрсєн єнгєтэй байна. Хоорондоо нийлж
буглаа vvсгэдэг учраас их аюултай. Тиймээс шахах тухай бодох ч
хэрэггvй. Сорвижилт нь маш гvн, овон товон нvхтэй эдгэдэг учраас. Мєн
нуруу цээжээр гарах нь ч бий.
Ямар шинжилгээ хийлгэх вэ?
-Хелико бактерын шинжилгээ
-Цусны ерєнхий шинжилгээ
-Демодекс шинжлэх
Дээрх шинжилгээг хийлгэх шаардлагатай.
|