Бичлэгийн тоо 15,500


Н. НАЦАГНЯМ. (natska1@yahoo.com) Castle Care-Tech LTD компанид интернет, радио холбоо, дохиололын систем зохион бүтээгч, програм хангамжийн инженер

Миний бие Англи улсад 8 жил электроникын инженерээр ажиллаж С, ассемблер хэл дээр олон програмыг яаж зэрэгцээ ажиллуулдагийг буюу RTOS (Real Time Operating System) системийг хэд хэдэн микропросессор дээр програмчлаж сурлаа. Өөрөөр хэлбэл Англи болон дэлхийн зах зээл дээр зарагдаж байгаа електроник барааг хийж сурлаа. Харин одоо Монголдоо очиж үндэснийхээ инженерүүдийг дэмжиж Монголд инженерийн хувьсгал хийх саналыг инженерийн бүх салбарын инженер нарт уриалж байна.

Учир нь ерөнхий сайдын “Импортийг Орлуулах” бодлого бас ерөнхийлөгчийн “ШИНЭ ГУДАМЖ” төсөл биднийг дэмжиж улмаар биднээс тусламж хүсч байхад бид дуугүй сууж байгаа нь үнэхээр зохимжгүй явдал болоод байна. Манай ерөнхийлөгч “ШИНЭ ГУДАМЖ” төслөө “ШИНЭ ХОТ”, “ШИНЭ УЛС” төсөл болгон өргөжүүлэхийн тулд үндэснийхээ инженерүүдээс шинэ санаа шинэ бүтээл хүлээж сууна. Ийм байхад бид нойрноосоо сэрж Монголдоо инженерийн олон төрлийн төсөл зохиож ерөнхийлөгч, ерөнхий сайд нартаа өргөн барьцгаая. Мөн ерөнхий сайд маань гадаадад суугаа элчин сайд нартаа үүрэг даалгавар өгч гадаадад мэрэгжилээрээ ажиллаж буй Монгол инженерүүдийг судлуулж улмаар тэднийг нутагтаа харьж их үйлсийг бүтээхийг санал болгож байна.
Тухайлбал Лондон хотноо суугаа манай элчин сайд Б.Алтангэрэл миний ажлын байр дээр ирж танилцаад Английн электроникын үйлдвэрлэлийн дүр зургийг авч улмаар намайг Монголдоо тийм үйлдвэр байгуулахыг дэмжин туслаж байна.

Хэдийгээр манай инженерүүд одоохондоо зах зээлд эзлэх байр суурьгүй сул зогсолтын байдалд байгаа нь өөрсдийн буруугаас бус тендер нэрээр импортлогчид ба тэднийг дэмждэг манай элитүүдийн гаж дон юм. Ийм гаж дон Японд ноёрхож байсан бол Япон өдийд Монгол улсаас илүү ядуудрал нэрвэгдсэн сул дорой улс орон байх байсан гэж Японы NEC – ын ахлах инженер Steve IKEI онцлон тэмдэглэж байсан.

Би Монгол инженерүүддээ заавар зөвлөгөө өгч мөн түүнчлэн Англид байдаг бараа бүтээгдхүүнийг зохион бүтээхийг санал болгоно. Тэдний нэг хэсэг миний хэрэглэгч болж байхад нөгөө хэсэг нь миний нийлүүлэгч болох юм. Электроникын үйлдвэрлэлийн бааз суурь ингэж бүх инженерийн салбаруудын оршин тогтнох эх үндэс болж байдаг.

Жишээ нь манай хэсэг инженерүүд нано технологи ашиглаж эрчим хүч үйлдвэрлэлээ. Тэдэнд зайлшгүй хэрэгтэй автоматикуудыг би асар бага задлаар зохион бүтээж нийлүүлэх болно. Үйлдвэрлэсэн цахилгаан энергийг нь чанарын өндөр түвшинд хүргэх, доргилтын үед хүчидлээ тогтворжуулах, үүсгэгч бүрд ачааллыг жигд хувиарлах гэх зэргээр тэд нарт зайлшгүй шаардлагатай автоматикуудыг би хангалттай зохион бүтээж нийлүүлж чадна.

Бас нэг жишээ бол манай хэсэг инженерүүд түлш болон цахилгаан эрчим хүчээр ажилладаг троллейбус зохион бүтээж Казакстан Улсад нийлүүлж байна. Тэгвэл тэдний удирдлагын хэсэгийг автоматикуудыг би зохион бүтээж нийлүүлэх боломж байна. Учир нь би эсэргүүцэл конденциатор индукцлэлийн ороомог оролцсон ямарч электроникын хэлхээг програм хангамжийн аргаар яаж хийдэгийг хангалттай сурсан.
Хэрвээ та хүнсний тоног төхөөрөмжийн инженер бол та ямар нэгэн хүнсний тоног төхөөрөмж зохиогоорой би түүний чинь цахилгаан автоматжуулалтыг чинь хийж өгье. Мөн түүнчлэн таньд таний салбарын сүүлийн үеийн мэдээллийг интернетээс орчуулж өгье та Англи хэлтэй байх албагүй.
Гэх мэтээр би бүх салбарын инженерийн үйлдвэрлэлийг дэмжиж чадна.

Ер нь бидэнд мэдэхгүй чадахгүй зүйл гэж байх учиргүй ээ. Учир нь бүх төрлийн инженержүүлэлтийн анхан шатны жишээ загвар, бүх мэдээлэл интернет дээр үнэгүй байдаг бас IEEE (International Electrical Electronics Engineering) гэдэг сэтгүүл дээр бүх мэдээлэл байдаг. Энэ сэтгүүл интернэтэд тавигдсан байгаа. Зарим электрон бараа бүтээгдхүүний хийц загвар, тавил тохирууллагын тоо хэмжээг тухайн улсынх нь засагийн газрын хууль цаазаар хатуу зааж өгдөг. Тиймээс бидэнд зарим бараан дээр бэлэн ямарч үнэ төлбөргүй техникийн шийдлүүд бэлэн байна. Эдгээр хууль тогтоомж нь интернет дээр үнэгүй байдаг ба хэрэв бид тэр улс – д нь экспорт хийе гэвэл заавал тэр хуулинд заагдсан тавил тохирууллагыг тавих ёстой.

Манай инженерүүд Англи хэл мэддэг байх албагүй ээ. Энэ асуудлаар төр засаг тусгай төсөл хэрэгжүүлж би та бүхэнд бүх сүүлийн үеийн техникийг дэвшилийг олж орчуулж өгөх болно.
Эцэст нь бид электроникын хувьсгал хийж инженерийн бүх салбарын инженерийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх техникийн бүрэн боломжтой боллоо.
Гэтэл бидэнд нэг том саад гарч ирлээ.
Юу байж болох вэ?
Ойлгомжгүй юм хэн Ерөнхийлэгчийн ардчилсан төслийг эсэргүүцэж чадна гэж?
Хэн ерөнхий сайдын “Импортийг Орлууллах” бодлогыг зогсооно гэж?
Хэнч биш.
Тэгвэл юу вэ?
Юу гэдгийг дараачийн цувралдаа толилууллах болно.

2009 оны 03 сарын 28

Зовлого зовохоос зориг мөхөхгүй

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/1879582/554/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
3710 XYAMD BAS OROXOD TUVUGGUI XELNII KURS lets 2009-07-03 1579
3709 medeh hun baival helj ogch tuslaach!!! ,mgl 2009-07-03 1100
3708 Gazriin achaa hyamd avna carmaster 2009-07-03 958
3707 solongos helnii surgaltleehyejung leehyejung 2009-07-03 1240
3706 mgl rvv passport butsaana flowers 2009-07-03 8837
3705 mgl rvv passport butsaana flowers 2009-07-03 7789
3704 huuli busaar ajillaj bgaad barigdsan hyatad ohinii bichleg pussyt 2009-07-03 4979
3703 medeh hun baival hariulj ogooch!!! ,mgl 2009-07-03 1013
3702 Банкны баталгаа гаргаж өгнө, утас-01027261547 ochmaa11 2009-07-02 1364
3701 хямд хэлний курсад бүртгэж байна, Утас-01027261547 ochmaa11 2009-07-02 1182
3700 Gazriin achaa hyamdhan avch bna carmaster 2009-07-02 1372
3699 mash chuhal c4 2009-07-02 1010
3698 achaanii mashinaar uilchilne erhesees 2009-07-02 1114
3697 mgl-s nas huis hargaljahgui [1] tseluun 2009-07-02 1365
3696 тоглоом.нэт asassa 2009-07-02 1323
3695 Urdchilan sergiileh uzleg onoshlogoo KIMA 2009-07-02 1663
3694 Yonsei O hagdanii 1-3 tuvshnii nom haymd zarna. 010-5835-0317 Ajaacool 2009-07-01 1377
3693 9 Сард хичээл нь эхлэх [3] BUMBOD01 2009-07-01 2451
3692 HAMGIIN HYMD SURGALTIIN TULBUR [2] jack1 2009-07-01 2889
3691 VIZEND BATALGAA OGCH HELNII COURSE, MAGISTERT ZUUCHILJ BAINA seoultuya 2009-07-01 1268
3690 hyamdhan surguuli bna uu [1] aksanaa 2009-06-30 1762
3689 МОНГОЛ ИНЖЕНЕРҮҮД ЭЭ! ХУВЬСГАЛ ХИЙХ ЦАГ БОЛЖЭЭ -[2] Levi`s 2009-06-30 2798
» МОНГОЛ ИНЖЕНЕРҮҮД ЭЭ! ХУВЬСГАЛ ХИЙХ ЦАГ БОЛЖЭЭ Levi`s 2009-06-30 3201
3687 Yaraltai garguulna Svetsokol 2009-06-29 1193
3686 кинонд тоглох эрэгтэй гол дүр хайж байна ABAP 2009-06-29 1690
3685 Оюутан танд хэрэгтэй ч юм билүү finepix 2009-06-29 2560
3684 9 Сард хичээл нь эхлэх магистр BUMBOD01 2009-06-29 1726
3683 solongost hyamd surgana funfit 2009-06-29 2163
3682 Нэгдсэн оношлогоо шинжилгээ [2] KIMA 2009-06-29 1720
3681 SOLONGOST SURAXIG XUSCH BNA U lets 2009-06-28 1209
배너신청
자생병원

배너신청