Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366

Гадаад иргэнтэй гэр бүл болох нь жил бүр 20%иар өсч байгаа бөгөөд солонгос иргэнтэй гэр бүл бологч гадаад эмгэтэйчүүдийн ажлын байрны асуудал хөндөгдөж эхэллээ.

 Өнгөрсөн сарын 28ны өдөр Засгийн газрын ордны төв байранд  “Гэр бүл бологч гадаад эмэгтэйчүүдийг ажлын байраар хангах бодлого, санал бодол” сэдэвт хэлэлцүүлэг явагдлаа.

Ажлын байрны тухай хэлэлцүүлэг эрчимтэй болж, оролцогчид бодол санаагаа илэрхийлэн цаашдаа бодлого боловсруулан хэрэгжүүлэх нь чухал болохыг тэмдэглэлээ. Энэхүү хэлэлцүүлэгийг Засгийн газрын “ирээдүйн хот” форум болон Гёнги аймгийн Гэр бүл эмэгтэйчүүдийн судалгааны төв хамтран зохион байгуулсан ба Засгийн газрын ирээдүйн хот форумын төлөөлөгч Ли Ин Жэ хөтлөн явууллаа.       

Ансан хот дахь Эмэгтэйчүүдийн ажлын байрны асуудлыг шийдвэрлэх төвийн захирал Ким Ин Жон нь “Гёнги аймаг дахь гэр бүл бологч гадаад эмэгтэйчүүдийн тоо  маш хурдтай  өссөөр байгаа бөгөөд гадаад эмэгтэйчүүдэд туслах улсын болон иргэдийн байгууллагын программт ажил явагдсаар байна. Энэхүү үйл ажиллагаа хэдийгээр их байгаа ч ажлын арга барил эзэмшүүлэх сургалт үнэндээ ховор байна” гэлээ.

Дун А Илбу дэд захирал нь “ажил хийхтэй зэрэгцэн хүүхдийн асуудал гарч ирдэг бөгөөд  Олон соёлт гэр бүлийг сайн бэлтгэвэл ахих зам урагштай ч , хэрвээ чадахгүй бол үнэхээр хүндрэл учрах болно” гэлээ.

Мэдээж бахархалтай тохиолдол ч байна. Гэр бүл бологч эмэгтэйчүүдийн хэлний хос чадварыг ашиглан орчуулагч, англи, хятад хэлний багш, эх хэлээр зөвлөгөө өгөгч, хүүхэд асрахад зөвлөгч багш зэргийг дурдаж болно. 

Ким Ин Жон дарга нь мөн нэгэн чухал тохиолдол бол гадаад эмэгтэйчүүд бүтээл урлан үзэсгэлэнгээр дамжуулан англи, хятад хэлээр жүжиг, тоглолт бэлдэн үзүүлж улмаар цэцэрлэг болон сургалтын байгууллагад ажилд орох ч бий “ гэлээ. 

Нөгөө талаас зурган эмчилгээгээр дамжуулан гадаад эмэгтэйчүүдэд үлгэр дуурайл, зөвлөмж болдог гэлээ.

Гёнги аймаг Гэр бүл эмэгтэйчүүдийн бодлого төлөвлөлтийн эрхлэгч ГуСүн Жа “жил бүр 40 гадаад эмэгтэйд солонгос дахь бүтээгдэхүүний үнэ, гэр бүлийн санхүүгийн асуудлыг тооцоолох, төлөвлөх талаархи ойлголтыг дээшлүүлэхийн тулд эдийн засгийн сургалтыг явуулах болно” гэлээ.

행정안전부의 гадаад иргэдийн мэдээнээс үзвэл Гёнги аймагт амьдарч буй гадаад эмэгтэйчүүд нь Хятадын Солонгос үндэстэн, Хятад үндэстэн, Пиллипин, Тайланд, Япон үндэстэн ихээр суурьшиж байгаа бөгөөд Гёнги аймагт/ Ансан, Сүвон, Соннам зэрэгт /хамгийн их, дараа нь Сөүлд ихээр оршин сууж байгаа юм байна.

Тоогоор авч үзвэл 2007онд 31,987оос 2008онд 39,395болж, Олон соёлт гэр бүлийн тоо 2007онд 6,617оос 2008онд 11,131 болж өссөн байна.

Ажилд орж чадахгүй байгаа шалтгааныг авч үзвэл:

▲хүүхдээ асрах шаардлагатай/54,5%/
▲тохирох ажлын байр байхгүй/14,2%/
▲Солонгос хэл мэдэхгүй/11,7%/

-Ажил олох арга зам

▲Нутаг нэгтнээс мэдсэн/25,1%/
▲Солонгос найзаас мэдсэн/23,5%/
▲Олон нийтийн байгууллагаас мэдээлэл авсан/2,5%/

Ажил хийх шалтгаан:

▲Амьдралын өртгөө дээшлүүлэх/28,6%/
▲Өрхийн орлого болох/24,5%/
▲Хөгшрөөд ирэхээрээ ашиглах/14,3%/
▲Гэр лүүгээ явуулах/6,5%/ байлаа. 

Солонгос иргэнтэй гэр бүл бологч гадаад эмэгтэйн хүүхдийн сургалтанд гарсан алдааны талаар монгол эмэгтэйг танилцууллаа. Солонгос хэлийг огт мэдэхгүйгээр гэр бүл болж улмаар хүүхдээ гарган өсгөхдөө ч энэ байдал үргэлжилсээр байлаа. Иймээс хүүхэд ч хэл ярианы чадвар оройтон бусадтай харьцаж чадахгүйд хүрсэн. 

Тэгсээр  4настай хүү нь эмнэлэгээс “сэтгэцийн өөрчлөлттэй” гэсэн онош тавигдлаа. Ээж нь ч энэхүү мэдээнээс болж сэтгэл зүйн өөрчлөлтөнд орлоо. Тэр хүү шинжилгээ болон тоглоомт эмчилгээ хийлгэн сайжирч буй ажээ. 

Ийм байдлаар ээжийнх нь гадаад хэлний чадвар муу байх нь хүүхдэд ихээхэн нөлөө үзүүлдэг байна. 

Гуян хотын Олон соёлт гэр бүлд туслах төвийн захирал Ким Им Ён нь хэлний бэрхшээл 34,3% буюу хамгийн их хүндрэлийг үзүүлдэг атал солонгос хэлний сургалтын төсөв нь Олон соёлт гэр бүлд туслах нийт төсөв болох 9тэрбум 9зуун мянгын 7% буюу 700саяыг зарцуулж буй нь учир дутагдалтай байна гэлээ. 

Мөн хэл, хүүхдээ өсгөх, гэр бүлийн байдал, соёл гм янз бүрийн дэмжлэг хамтдаа өгөгдөхгүйн улмаас үнэндээ ажлын байраар хангагдах нь боломжгүй байна гээд бодит байдалд төсвийн хэмжээг ихэсгэх хэрэгтэй гэж үзлээ. 

Гёнги Их сургуулийн Олон соёлт гэр бүлд туслах төвийн дэд захирал Со Жун Нам нь гоо сайхан, жолоо гм төрөлх хэлээрээ шалгалт өгч үнэмлэх авахаад ажлын байраар ханган  дэмжлэг үзүүлэх нь чухал байна гэлээ.        

Мөн Ажлын байраар хангах сургууль нээх талаар санал тавилаа. Гадаад эмэгтэйчүүдийн ихэнх нь их дээд мэргэжилтэй бөгөөд эдгээрийн солонгос хэлний асуудлыг шийдвэрлэж чадвал ихээхэн үр дүнг гаргах болно гэж үзлээ. 

Олон соёлт гэр бүлд өсч буй хүүхдийн цэцэрлэг, бэлтгэл сургуулийг олшруулж дүүрэг бүрээр гадаад эмэгтэйчүүдийн нетворк холбоог бий болгон нийгэмтэйгээ зэрэгцэн алхах чадвартай болгох нь чухал байна гэсэн санал гарч байлаа.

Гёнги аймгийн гэр бүл эмэгтэйчүүдийн судалгааны төв, эмэгтэйчүүд HRD судалгааны мэргэжилтэн Ким Ён Хэ нь Олон соёлт гэр бүлд туслах төслийн талаар танилцуулаад, өв соёлын сургалтаар дамжуулан олон соёлын талаархи ойлголтыг дээшлүүлэх асуудал ч гарч ирж байна гэлээ.

Ли Ин Жэ гишүүн нь АНУын Head Start программт ажлыг жишээ болгон ерөнхий чиглэлийг санал болгов. АНУын хувьд Олон соёлт гэр бүл ба эмэгтэйчүүдийн сургалтыг төлөө 1976оноос засгийн газраас программт ажил явуулсаар ирсэн.

1964оноос эхэлсэн Head Start нь сургалтанд хамрагдаж чадахгүй иргэд болон гадаад иргэд, гэр бүл салсан иргэдийн 3-5 насны сургуулийн өмнөх насны хүүхдүүдэд зориулсан программ юм.

АНУын засгийн газраас 1994оноос 0-2 насны хүүхдүүдэд хүртэл Early Head Start программт ажлыг явуулж байна.

АНУ нийт 18,000 төв байгуулагдаад улсын тусламж болон иргэдийн сайн дурын үйл ажиллагаагаар дамжуулан тусалсаар байна.

Мөн Асран хүмүүжүүлэгч  эцэг эхчүүдийн холбооноос Олон соёлт өрх толгойлсон эхчүүдийн төслийн явуулж байна. Гэр бүл салсан эмэгтэйчүүдэд бие даан амьдрах чадвартай болтол байраар ханган, зохих хугацаагаар хүүхдийг нь асарч өгөх дэмжлэг ч байдаг гэлээ.

 Со Жун Нам дэд захирал нь солонгос бол төрөлтөөр бага, өндөр настаны тоогоор их үзүүлэлттэй учир гадаад эмэгтэйчүүдийн ажлын байрны асуудалд гадаад эмэгтэйчүүдийг оролцуулах нь чухал гэлээ.

Ким Им Ён захирал нь гадаад эмэгтэйн шаардлага болон улсын бодлогын нэгдмэл байдлыг чухалчлаад ажлын байраар хангагдах хүртэл туслах хэрэгтэй гэж үзлээ.

Энэхүү хэлэлцүүлэгт Ханнара намын Ким Дун Сон, Ли Бом Ре, Кан Сон Чонь, Ли Чол Ү гишүүн, Ардчилсан намын Ким Хы Чол гишүүн, Хууль Зүйн Яамны Нийгмийн нэгдмэл систем багийн ажилтан оролцлоо.

Ли Ин Жэ гишүүн нь Гёнги аймгийг төв болгосон хэлэлцүүлэгийн дагуу санал хүсэлтийг тавихаар төлөвлөж буйгаа илэрхийлээд 6сард төрийн зүгээс Олон соёлт гэр бүлийн талаар хэлэлцүүлэг явуулах болно гэлээ.

profile

Нар шингэхэд гэгээн хайр жаргахгүй
  Нас өтлөхөд нандин хайр уйдахгүй 
   Намар болоход ариун хайр гандахгүй
       Нэг л насаараа мөнх хайр минь бөхөхгүй
                                          :53: Үүрд хайрлая чамайгаа :53:

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/1879499/7ea/trackback

profile

TS:ELGEMSUU

2009.06.30 13:25:01
*.124.124.37

Tsaad har yum ni jargaana gej l huurch avchirsan bailgui dee nudnii bulainuud ooriinhniigoo baitugai huniihiig ch tejeej chadahgui archaagui  bulbarainuud..oodteidee l gadaad hun erguuldev l gej...iim l bolohoor..
profile

***Энxзaяa***

2009.12.01 23:45:33
*.170.82.4

jjjj

 

 

 

 

jjjjjjjjjjjjjjjjjjjjjjjjjjjjjjjjjjjjjjjjjjjjjjjjjjjjjjjjjjjjjjjjjjjjjjjjjjjjjjjjjjjjjjjjjjjjjjjjjjjjjjjjjjjjjjjjjjjjjjjjjjjjjjjjjjj

 

 

 

Ээжээ Таны
Цаст цагаан гантиг өлмийд тань
Цэцгэн эрхи өргье гэж
Цэцэг түүлээ
Таны
Сайхан сэтгэлээ олдог байсан номин талаас
Сайн мууг ялгалгүй сэрүүцүүлдэг үүлэн сүүдэр дороос
Эзгүйд минь миний дууг сонсдог
Эрх танхай цэнхэр горхиний хөвөөнөөс
Цэцэг түүлээ
Цэцэг түүхдээ би уйлж түүлээ
Унасан харууслын нулимс
Оносон цэцэг бүрийг олж түүлээ
Таньдаа цэцгэн эрхи өргье гэхэд
Нэгэн зуны байтугай
Нэгэн зууны цэцгэс ч үл хүрэлцэнэ
Сайхан ижий минь
Санчигандаа өнчин хяруугүй эх минь
Орчлонгийн өнө мөнхийн шөнө дундуур
Одлоо гэж зүүдэллээ
Одод хийссэн үхлийн хар шуурганд
Осголоо гэж хайллаа.
Ээжээ би Таныгаа
Мянган үндэсний үзүүр бүхэнд шингэж
Мандах нарны зүг ургана гэж уужирлаа
Энх шаргал үүрээр хиртэшгүй цагаан цолмон байж
Эхлэл бүхний манлайд гялалзанаа гэж тайтгарлаа
Ижий минь та
Хагацлаар чулуужсан аялгуу
Халуунаараа царцсан сүү
Ээжээ би таны
Үргэлжлэл

 

 

Цэцгэн эрхи---------------------------------------------------------------------------------------------

 

 

 

Алтан нутгийнхаа хөрсөнд таныгаа өлгийдөөд буцахдаа
Ариун их хайрыг тань үгүйлсээр л явсан шүү ааваа
Айл айлын хооронд дэгдэж дэрвэж өссөн
Алдрайхан бага насандаа ойлгоогүй явждээ таныгаа
   Босоод ирэхгүй ч гэсэн боддог шүү ааваа
   Бойтогныхоо хонхны чимээтэй зүйрэлдэг шүү таныгаа
   Борооны дараах солонго шиг уужуу тайван таныгаа
   Бодлын харгуйг элэгдтэл үгүйлж л явнадаа муу охин чинь
Сар нартай орчлонд ганцаардаж гуних үедээ
Сайвар шүлгийн бадгаар таныгаа л орлуулж явна би
Салгуун энэ орчлонг мөнх юм шиг санасан
Саваагүй гэнэн охиноо өршөөж уучил ааваа
   Од оддын гэрэлд сэтгэл үймэрч явахдаа
   Орчлон хорвоогоос бусдыг хуурамч гэдгийг мэдсэнгүй
   Алагхан цэнхэр дэлхийд хүн болж төрөхдөө
   Аав таниас минь илүү бурхан үгүйг мэдсэнгүй
Зүсэр бороотой гунигт өдрүүд сэтгэл жиндээвч
Зүүдэндээ таньтайгаа уулзаж сэрж харамсах юм
Зоргоор болдоггүй орчлонгийн хуягалсан дээсэнд томогдож
Зовлонг даан хатуужиж хүний л дайтай явна би
   Хүсэл хяслаар эмжигдсэн сэтгэлийн минь жолоо
   Хэхэмдэг их уулсын тоосон дунд алдуурч
   Хэлхээ нь тасарчихсан сувдан зүүлт шиг
   Хацар даган нулимс минь урссаар
Бор тойрмын нууранд ангир чуулахыг арван хавар үзлээ
Богд уулын энгэрт цэцгэс хагдарахыг арван намар харлаа
Бодлынхоо үзүүрт таныгаа үгүйлсээр арван жилийг үдлээ
Богинохон шөнийн зүүдэндээ арван жил уулзлаа
   Алиа балчирхан насны минь дурсамж үлдээсэн толгод
   Алсаас ч гэсэн сэтгэлд дэргэд юм шиг санагдана
   Айл гэр болж тоглож байсан чулуу нь хүртэл хэвээрээ
   Аавын минь алтан нутаг сэтгэлд мөнхөд уяатай.....

Төрсөн нутгийнхаа хөрсөнд
Түвшин амгалан нойрсдоо аав минь
Ум сайн амгалан болтугай

List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s 2012-03-16 211403
Зарлал ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement 2011-10-19 239306
Зарлал ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** 2009-03-07 366871
Зарлал ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** 2009-03-03 365279
Зарлал Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin 2008-06-27 524324
5466 setgel uvduud gantsaardaad bn [12] mgkn 2009-06-30 2102
5465 minii huu tolgoi ni deeshee harsan bna genee [7] ostr 2009-06-30 1039
5464 HARIULJ OGNO U. [2] Toboko 2009-06-30 1066
5463 arisaa yaj hamgaalah ve zovolgoo ogoooch [2] jiriin mongol ohin 2009-06-30 1539
5462 Тоглоом.нэт Тэтрис [2] asassa 2009-06-30 836
5461 eejuudees [1] Ялгуун_08 2009-06-30 689
5460 ENE UTAS MONGOLD TAARAX U [4] xinfu 2009-06-30 1050
5459 Эрэгтэйчүүд биднээс юугаараа илүү вэ [1] mgldevochka 2009-06-30 1001
5458 helj uguuch [1] nar jargaj bna 2009-06-30 672
5457 ene unen uu? nadad zovlooch [4] inee 2009-06-30 1564
5456 eejuudees [1] bayrtogtoh 2009-06-30 1371
5455 MARALGOO.......... [1] TS:ELGEMSUU 2009-06-30 797
5454 zowlogoo [1] bxg 2009-06-30 2948
5453 Ямар батгыг шахаж болохгvй вэ? [1] 사랑 ХАЙР 2009-06-30 904
5452 » Эрэгтэйчvvдийн vрийн шингэний амт юу идсэнээс шалтгаална 사랑 ХАЙР 2009-06-30 1065
5451 Бэрхшээлийн ард амжилт нуугддаг 사랑 ХАЙР 2009-06-30 934
5450 Лаа таны хүслийг биелүүлнэ 사랑 ХАЙР 2009-06-30 7238
5449 hyyhdiin tynhnii myltral [5] [2] gowi3 2009-06-30 2335
» Гадаад эмэгтэйчүүдийн дуу хоолой төрийн бодлогод [2] ***Энxзaяa*** 2009-06-30 1070
5447 Nudnii emchilgee [2] force 2009-06-30 1895
5446 GAIHALTAI YUMSANAA ... [1] TS:ELGEMSUU 2009-06-30 681
5445 Xelj uguuch [2] eruulmend 2009-06-30 1199
5444 meddeg n helj tus bolooch [3] chuka_ubmn9940 2009-06-29 1216
5443 eejuudee magic88 2009-06-29 943
5442 eejuudee magic88 2009-06-29 1359
5441 eejuudee magic88 2009-06-29 1353
5440 eejuudee magic88 2009-06-29 791
5439 eejuudee magic88 2009-06-29 1190
5438 eejuudee magic88 2009-06-29 706
5437 eejuudee magic88 2009-06-29 935
5436 Линз зүүсэн үед хуурай энгэсэг хэрэглэдэггүй [1] mgldevochka 2009-06-29 1078
5435 Цус багадвал тарвас идээрэй mgldevochka 2009-06-29 1383
5434 Бүсгүйчүүд төрснөөсөө хойш сексийн харьцаанд орохдоо хойргоших нь бий mgldevochka 2009-06-29 837
5433 Эрүүл хосын секс 1 минут 14 секунд үргэлжилж 98 хөдөлгөөн хийдэг mgldevochka 2009-06-29 1797
5432 Секст сонирхолгүй болдог 3 шалтгаан... [1] mgldevochka 2009-06-29 995
5431 Жирэмсэн болохыг хvсч байгаа ч болохгvй байна уу? mgldevochka 2009-06-29 2125
5430 Yaaraltai helj ugch tuslaach [1] tuul_0724 2009-06-29 816
5429 тэтрис сайн тоглодог бүсгүйчүүд [2] asassa 2009-06-29 612
5428 Viznii talaar asuuh ni [2] ulziikhuu 2009-06-29 814
5427 MASK egchees [3] bi bol sexy 2009-06-29 619
5426 taria hiij toroh yamar be?eejvvdee!!!!! [4] bi bol sexy 2009-06-29 866
5425 Хүүхдийг чийрэгжүүлэх sss sss 2009-06-29 940
5424 yaaraltai heled ogoorei [2] 8621 2009-06-29 767
5423 elchingiin webd orh gesen yum aa [1] uyo 2009-06-29 746
5422 Haniadand sain arguud Маралгоо 2009-06-29 3024
배너신청
자생병원

배너신청