Хайрын шархандаа халуурч Халуун итгэл сэмрэн алдарч байхад Харцны гэгээ татарч Хоосон нүд дуугаа хурааж гунидаг Тайлагдашгүй нууцаар сэрэгдсэн Төсөөллийн шидэнд ховсдуулж Утгын амтанд орсон Дөрвөн мөч таван мэдэрхүйгээс сугаран Харь сэрлийг хүртсэн. Би,хагацлын үлдээсэн ганцаардалд Дахин төрсөн хоёр нутагтан
Хөх Азийн цээжин дээр ирж буцахын учир
Хvмvvvний алтан заяа энд байхын учир
Туурайн тамгатай хөрсөн дээр
Унагатай хамт тэнцэж хөлд орохын учир
Тунгалаг шандны толиог
Хулантай хамт булаалдаж рашаан амсахын учир
Би Монголдоо мэндэлсэн