Moderator: mgl_300

Тарвас бол жимс. Гэхдээ ургамал судлаачид үүнтэй тэр бүр санал нийлдэггүй. Учир нь шинжлэх ухаанд тарвасыг хулууны төрөлд багтаадаг. Уул нь 200-300 грамм жинтэй тарвас нь Африкийн зэрлэг жимснээс үүсэлтэй бөгөөд үүнийг шинжлэх ухааны аргаар томруулсныг Хятад болон Дундад Азид тариалдаг аж. Анхны тарвас нь гашуун исгэлэн амттай байж. Тарвас нь юунд ашигтай талаар зөвлөгөөг хүргэе.
Төмрийн дутагдлын үед цус багадах үед хэрэглэхэд тустай. Мөн фосфор, С, Bl, В2 болон РР аминдэм, селен, цинк, марганц, бета-каротин, ликопен зэрэг байгалийн хүчтэй антиоксидантаар баялаг учраас хүнсэндээ тогтмол хэрэглэвэл сайн. Болсон тарвасыг дорх аргаар мэдэж болно.
1. Гадна хальсны судлууд нь илүү тод байна.
2.Болсон тарвасыг усанд хийхэд живдэггүй
3. Толбууд нь шар эсвэл улбар шар өнгөтэй байна
4. Хальс нь хатуу байдаг.