Бичлэгийн тоо 15,500
... Монголчуудын маань хувьд ийм Агентууд 150-1500$-р үйлчилж, сургуулийн урилга, визний хураамж, визний мэдээлэл, санхүүгийн материал бүрдүүлэлт, сургуульд нь төлбөр тушаах, ирсэн хойно нь урьд өмнө нь үйлчлүүлж байсан оюутнуудтайгаа холбож өгөх гэх мэтчилэн олон талт үйлчилгээ үзүүлдэг байна. Уг нь бол 10 мянган долларын сургуульд зуучилж өгөөд 2000$ хүртэлх ашигтай ажиллаж байгаа хүмүүс нэмж ашиг хараад байгаа нь шүүмжлүүштэй мэт ...

Барууны жишгээр цалинжих боломж-Боловсролын Агент хийх

Австралийн Боловсролын салбар нь улс орных нь экспортын 3-дагч том эх үүсвэр бөгөөд 2007 онд 12.5 тэрбум Австрали долларын ашиг авчирч байжээ. (Эх сурвалж: http://www.asiaone.com/News/Education/Story/A1Story20081023-95848.html)

190 орноос 370 мянган гадаад оюутнууд Австралийн их сургуулиуд болон хувийн коллежуудад суралцахаар ирцгээж байгаа бөгөөд эдгээр оюутнууд гол төлөв Хятад, Энэтхэг, Малайз, Хонг-Конг, Сингапураас цуглаж байна. Гадаадын оюутнууд Австралийн дотоодын оюутнуудаас дунджаар 40%, зарим ерөнхий мэргэжлийн (хуучнаар ТМС шиг) сургалтуудад 90% хүртэлх хувиар илүү үнэ төлж суралцдаг ба эх оронд нь идэж ууж, эдэлж хэрэглэх зарцуулалтаас өгсүүлээд их хэмжээний ашиг авчирдаг тул гадаадын оюутнуудыг улс орондоо татах, ирсэн хойноо аятай тухтай байх боломжуудыг нь хангах үүднээс бүх төрлийн мэдээллийг үнэ төлбөргүй (уул нь бол өөр сувгаар нь хангалттай төлүүлчихэж байгаам л даа) өгч, маш их халамжилдаг. Аль ч сургуульд оюутнуудын асуудал хариуцсан төв байдаг ба бүхий л асуудлаар зөвлөгөө өгч, хайрлуулах шаардлагатай улсуудыг нь боломжын хэмжээнд хайрладаг гэхэд болно. Жишээ нь томхон их сургууиуд шинээр ирэгсдэд соёлын шокноос нь гарахад туслах мэдээллийн багцаар ирэнгүүт нь хангах ба сэтгэлзүйч, эмч нар, хүсвэл сэтгэлээ хуваалцах найз нөхөд хүртэл олж өгдөг нь их нэмэр болдог. Учир нь оюутныг ирэхээс нь өмнө, сургалтын төлбөртөө багтаагаад нэлээн мөнгө төлүүлчихнэ, бас гадаадын оюутны даатгал гээд 300-600$ нэмж авч байж визээ өгөх жишээтэй.

Гадаадын оюутнуудын хувьд хэлний бэрхшээл болон мэдээлэл олж авах аргаа хөнгөвчлөх үүднээс Боловсролын Агентуудад хандах тохиолдол элбэг байдаг. Австралийн Боловсролын байгууллагууд нь өөрсдөө хөөцөлдөөд хүрч ирэх чадамжтай оюутнуудаас гадна бусад гадаадын оюутнуудыг татахын тулд сургалтын төлбөрийн 5-20%-тай тэнцэх хэмжээгээр цалинжуулж тусгай Агентууд хөлсөлдөг байна. Австрали дотроо үйл ажиллагаа явуулдаг ихэнх Агентууд үнэ төлбөргүй үйлчилдэг бөгөөд хүссэн сургуулийнх нь урилгыг өдөрт нь шахуу үнэгүй авч өгдөг байна. (Ж.нь: http://www.dksydney.com.au ). Гэхдээ энэ нь таныг урилгандаа юу бүрдүүлэх вэ мэтийн анхан шатны асуултуудаа дахин дахин info@dksydney.com.au рүү спамдаад бай гэсэн үг биш тул эхлээд бусдын цаг завыг хүндэтгэх үүднээс http://www.gegeen.com , http://www.mglaus.com мэтийн үнэ хөлсгүйгээр нийтийн тусын тулд үйлчилж байгаа газруудаас зохих мэдээллийг нь аваад gegeen@gegeen.com , gegeen@yahoo.com -р харилцаж тодорхой сургуулиудын вэб хуудсаар орж судлах хэрэгтэй.

Монголын нөхцөлд эдгээр Боловсролын агентууд нь визний зөвлөгөөгөөр давхар хангадаг ба үүндээ зориулж ихэнх нь үнэ төлбөртэйгээр үйлчилдэг. Хүсвэл танд ч бас Агент болох боломж нээлттэй байдаг. Англи хэлний зохих мэдлэгтэй хүмүүс нь http://www.gca.edu.au/ мэтийн дурын сургууль, коллежын вэбээр ороод агентад зориулсан булангаас мэдээлэл авах буюу холбоо барих буланд байгаа мэдээллээр нь имеил бичиж агент болох хүсэлтээ гаргах хэрэгтэй. Агентуудад зориулсан өргөдлийн форм зарим сургуулийн вэб-д онлайнаар байдаг бөгөөд эсвэл тань руу имеилээр ч явуулж болох юм.

Ингээд хүсэлтээ гаргаж агент болсон тохиолдолд агентад зориулсан тусгай вэб хуудасны нэвтрэх эрхээр хангагдаг ба эсвэл сургуультай нь имеилээр харилцаж, өөрийнхөө олсон оюутандаа урилга хүсч болох юм. Оюутнууд өөрсдөө сургуулиудтай нь харилцаж, вэб-д нь байршсан урилга хүсэх өргөдлийг татаж авч бөглөөд, сургууль руу нь имеилдээд урилгаа авах боломжтой байдаг ч мэддэггүйгээсээ болдог уу, хэл нь хүрэхгүй байна уу, эсвэл зарим сургуулиудын хувьд өдөртөө хэдэн зуун мянгаараа яг ирэх ирэхгүй нь тодорхойгүй хүмүүсээс ирдэг хүсэлтүүдэд дор дор нь хариу өгөхөөс түвэгшээдэг үү, юутай ч олон янзын шалтгаанаас болоос Агентаар дамжихыг оюутнууд болон сургуулиуд нь аль аль нь дэмждэг.

Монголчуудын маань хувьд ийм Агентууд 150-1500$-р үйлчилж, сургуулийн урилга, визний хураамж, визний мэдээлэл, санхүүгийн материал бүрдүүлэлт, сургуульд нь төлбөр тушаах, ирсэн хойно нь урьд өмнө нь үйлчлүүлж байсан оюутнуудтайгаа холбож өгөх гэх мэтчилэн олон талт үйлчилгээ үзүүлдэг байна. Уг нь бол 10 мянган долларын сургуульд зуучилж өгөөд 2000$ хүртэлх ашигтай ажиллаж байгаа хүмүүс нэмж ашиг хараад байгаа нь шүүмжлүүштэй мэт боловч Монголчуудын маань өнөө л баталгаагүй зангаас болж баахан хүний алт шиг цагийг үрчихээд гэнэт мөнгөгүй, өөр ажил явдал гарлаа, эсвэл болилоо гэх мэтийн утгагүй үйлдлүүдээс нь болж Монгол зуучлагчид маань ч байнга зовлонгоо тоочиж суудаг. Гэхдээ найдвартай ойр дотны хүмүүстээ л зуучилж, сургалтын төлбөрөөс нь хэмнэж өгөх хүсэлтэй, болж өгвөл Австралийн гадна амьдардаг, эсвэл Австралидаа орлого бага олдог хүмүүсийн хувьд Агентийн ажил хийх нь боломжын сайхан санаа юм. Австралид суралцдаг, суралцаж байсан, буцсан, буцаагүй олон Монгол оюутнууд Агентийн үйл ажиллагаа эрхэлж эхэлцгээсэн байна. (Орлого ихтэй хүмүүсийн хувьд давхар орлого олох нь анхдагч ажил, бизнесээсээ олж байгаа мөнгөнийх нь татварын хэмжээг галзууруулахаас гадна, 2-догч орлогоос 47% хүртэлхийг нь татварт суутгуулдаг тул хэт хөдөлмөрлөх сонирхолгүй улсуудын сонголт биш байж болох юм.)

Австралид суралцахад зориулсан сургуулийн урилга болон сургуультайгаа харилцах ихэнх мэдээллүүдийг бүгдийг интэрнетээр, имеилийн хавсралтаар шийдэх бүрэн боломжтой байдаг ба элчингээс сургуультай нь өөрсдөө холбогдоод шалгачихдаг тул визэнд орохдоо заавал оригиналь урилга хавсаргах шаардлагагүй байдаг.

Хэлний курсээр гадагшлах санаатай хэлний бэрхшээлтэй Монголчуудын хувьд хэт их зардалаар хэлний мэдлэг гэсэн ерөнхий мэдлэгийг дээшлүүлэх чадамжтай, хүсэлтэй эсэхээ сайтар бодох хэрэгтэй ба гадаадад гарсан хойноо гадаад хүмүүстэй харилцаанд орох, гадаад хэлний мэдлэгээ ашиглаж ажил хайх, амьд явах шаардлага гарна гэдгийг бодолцож, урьдаас бэлтгэлтэй байх хэрэгтэй байдаг.

Танил найз нөхөд, ах дүү нараа бараадсан хүмүүсийн хувьд асуудал нь нэлээн гайгүй байдаг ч ийм хэмжээний давуу талгүй, нэг ч хүн мэдэхгүй газарт хэлний мэдлэг муутай шинэхэн Монголчуудын хувьд бусад Монголчуудынх нь тус дэмжлэг их хэрэгтэй байдаг ба туслуулах арга ухаанаа сайжруулахад анхаарч аль болох өөрөөс хамаарах зүйлстээ өөрөө анхаарал тавих хэрэгтэй байдаг.

Учир нь аав ээжтэй ачлалтай, ах дүүдээ элбэрэлтэй сайхан Монгол зан орчин цагийн Монгол дахь Монголчуудад маань ч багасаж эхэлсэн цаг бөгөөд гадаадад буй Монголчууд маань ажлын хүндийг хийж, арав таван цаас цуглуулахын тулд амьдралаас таашаал авахаас ч хойргошин, ар талд нь үлдсэн амьтан хүнд л илүүлчлэхээ амжуулж суувал их юм байдаг тул гадаад хэмээгч их далайд ганцаараа сэлүүргүйгээр сэлэхээр шийдсэн бол мэдээлэл, хэл гэсэн 2 чухал сэлүүрээ заавал марталгүйгээр чирж ирэхээ мартуузай.

Сайн бүхэн дэлгэрэх болтугай!

2009.06.29 Гэгээн www.gegeen.com

Сэтгэл байвал сэрээгээр газар хагална

Зүтгэл байвал зүүгээр худаг ухна

Итгэл байвал индүүн дээр хуушуур хайрна аа гэж...

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/1877292/f23/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
3710 XYAMD BAS OROXOD TUVUGGUI XELNII KURS lets 2009-07-03 1579
3709 medeh hun baival helj ogch tuslaach!!! ,mgl 2009-07-03 1100
3708 Gazriin achaa hyamd avna carmaster 2009-07-03 958
3707 solongos helnii surgaltleehyejung leehyejung 2009-07-03 1240
3706 mgl rvv passport butsaana flowers 2009-07-03 8837
3705 mgl rvv passport butsaana flowers 2009-07-03 7789
3704 huuli busaar ajillaj bgaad barigdsan hyatad ohinii bichleg pussyt 2009-07-03 4979
3703 medeh hun baival hariulj ogooch!!! ,mgl 2009-07-03 1013
3702 Банкны баталгаа гаргаж өгнө, утас-01027261547 ochmaa11 2009-07-02 1364
3701 хямд хэлний курсад бүртгэж байна, Утас-01027261547 ochmaa11 2009-07-02 1182
3700 Gazriin achaa hyamdhan avch bna carmaster 2009-07-02 1372
3699 mash chuhal c4 2009-07-02 1010
3698 achaanii mashinaar uilchilne erhesees 2009-07-02 1114
3697 mgl-s nas huis hargaljahgui [1] tseluun 2009-07-02 1365
3696 тоглоом.нэт asassa 2009-07-02 1323
3695 Urdchilan sergiileh uzleg onoshlogoo KIMA 2009-07-02 1663
3694 Yonsei O hagdanii 1-3 tuvshnii nom haymd zarna. 010-5835-0317 Ajaacool 2009-07-01 1377
3693 9 Сард хичээл нь эхлэх [3] BUMBOD01 2009-07-01 2451
3692 HAMGIIN HYMD SURGALTIIN TULBUR [2] jack1 2009-07-01 2889
3691 VIZEND BATALGAA OGCH HELNII COURSE, MAGISTERT ZUUCHILJ BAINA seoultuya 2009-07-01 1268
3690 hyamdhan surguuli bna uu [1] aksanaa 2009-06-30 1762
3689 МОНГОЛ ИНЖЕНЕРҮҮД ЭЭ! ХУВЬСГАЛ ХИЙХ ЦАГ БОЛЖЭЭ -[2] Levi`s 2009-06-30 2798
3688 МОНГОЛ ИНЖЕНЕРҮҮД ЭЭ! ХУВЬСГАЛ ХИЙХ ЦАГ БОЛЖЭЭ Levi`s 2009-06-30 3201
3687 Yaraltai garguulna Svetsokol 2009-06-29 1193
3686 кинонд тоглох эрэгтэй гол дүр хайж байна ABAP 2009-06-29 1690
» Оюутан танд хэрэгтэй ч юм билүү finepix 2009-06-29 2560
3684 9 Сард хичээл нь эхлэх магистр BUMBOD01 2009-06-29 1726
3683 solongost hyamd surgana funfit 2009-06-29 2163
3682 Нэгдсэн оношлогоо шинжилгээ [2] KIMA 2009-06-29 1720
3681 SOLONGOST SURAXIG XUSCH BNA U lets 2009-06-28 1209
배너신청
자생병원

배너신청