Надаас үл холдох миний л дурсамж ~Youmi~ Санах тусам зүрхэнд дэлбээлдэг дурсамж Сэрүүн зүүд хүртэл сэрээж ирдэг дурсамж Сэтгэл уйлуулж харамсал төрүүлдэг дурсамж Салхи шиг хийссээр буцаад л оддог дурсамж Эргээд бодоход шүүрс алдмаар дурсамж Эгээ л хоосон зай нь үгүйлэгдэх дурсамж Эргэн хөрвөөлгөн үүртэй золгуулах дурсамж Эмзэг сэтгэлээс үл холдох миний л дурсамж Дурсамж чи намайг энд аргамжсан болохоор Дурлалын амтыг дахин мэдрэхсэн гэж хүлээдэг Дуунд уярч дарсанд умбасан учралаа мөрөөдсөөр Дуусгаагүй мөртүүдээ гүйцээх гэж үүгээр эргэлддэг


profile

Ирнээ гэж амласан болохоор чинь сэрүүн зүүдэндээ хүлээнэ
Итгээрэй гэж захисан болохоор чинь зүрхээрээ чимээ чагнана
Эвлүүсэн мөртүүдээрээ хайрын төгөл босгон зүүдээрээ мануулна
Эргэн тойрноос чамайг нэхэн энд л ирэх юм шиг сэтгэл хоргодно...