- Зөвхөн тэнэгүүд хийгээд талийгаачдын үзэл бодол л хэзээ ч өөрчлөгддөггүй. Ж.Лоуэлл
- Хэрэв
хараагүй хүн чулуунд тээглэн зам дээр унавал тэр чулууг үргэлж
хараадаг. Мөн чанартаа түүний хараагүй явдал үүний бурууьан юм. Генрих Сенкевич
- Үхлийн өмнөх гутрал нь төрөх үеийн жаргалаас олон дахин хүчтэй. Нагиб Махфуз
- Муу хүнийг том албанд томилно гэдэг нь эх оронд гай гамшиг дуудаж байгаа нь тэр. Нагиб Махфуз
- Өтөлсөн хойноо бүтэн амрахын тулд залуу насандаа хагас амар. Нагиб Махфуз
- Бартаа донсолгоотой замаар мянган удаа явж зүдэрснээс түүнийг ганцхан засаж зүдэрсэн нь хожоотой. Нагиб Махфуз
- Амьдрал хүнийг залуу насандаа гаргасан алдааных нь төлөө өтөлсөн хойно нь шийтгэдэг. Нагиб Махфуз
- Нийгмийн
зүтгэлтэн юм уу, уран бүтээлч хүн биологийн хувьд сөнөж үхэх нь
аймшигтай биш. Харин хүмүүсийн ой дурдатгалаас мартагдаж дуусвал л
аймшигтай. Нагиб Махфуз
- Яаж хийх тухайгаа бодохдоо их цаг зарцуулбал жинхэнээр хийхдээ бага цаг зарцуулна. Нагиб Махфуз
- Хувьсгалыг хийж эхлэхэд зоригтой хүн хэрэгтэй. Хувьсгалыг хийж дуусгахад ухаантай хүн хэрэгтэй. Нагиб Махфуз
- Ухаан
сатай хүн замд учрах саадаа туулж гарахаасаа өмнө хажуугийн хүнийг
анхааруулж хэлмэгц ойлгодог. Ухаан муутай хүн өөрөө урдуур туулж байж
ойлгодог. Нагиб Махфуз
- Хэрэв
нэг жилийн урдаас нэгэн гадаад хэл үзэж эхэлсэн бол, эсвэл дотроо
төлөвлөж байсан байшингаа барьж эхэлсэн бол өнөөдөр ямар үр дүнд хүрэх
байсан бэ гэсэн асуултыг өөртөө ямагт тавьж бай. Нагиб Махфуз
- Өөрийгөө олон түмэнд үнэлүүлэх хоёр арга байдаг бололтой. Нэг нь сайн ажиллах, нөгөө нь сайхан ярих. Нагиб Махфуз
- Имижээ бүрдүүлнэ гэдэг нь өөрийгөө бодит байдлаас хэтрүүлэн сайнаар үнэлүүлж олон түмнийг хуурах арга юм.
- Илүүдэх газарт хэлсэн үг гай болдог. Дутах газарт хэлсэн үг гарз болдог. Нагиб Махфуз
- Бусдыг хүдэлнэ гэдэг өөрийгөө хүндэлж буйн хэрэг. Жон Голсуори
- Найз нөхдөө хайрлахаас илүү дайсныг үзэн ядах нь хавьгүй сонирхолтой бөгөөд амархан. Бертран Рассел
- Ямагт хүрч чадахгүй зүйлдээ дурлаж амьдрах хэрэгтэй. Өөдөө тэмүүлдгийнхээ хүчинд л хүн өндөр болдог. М.Горький
- Магтаалд тэнцэх хүн байдаггүй. Хэн ч гэсэн өрөвдмөөр байдаг. В.Розанов
- Хүн өөрийгөө хэрхэн үнэлж цэгнэнэ, түүний үнэ яг тийм байдаг. Ф.Рабле
- Хайргүй хүнтэйгээ гэрлэнэ гэдэг ёс зүйгүй асуудал. Пёрл Бак
- Өширхөл бол хайр дурлалын адил өөрийн хандсан хүнтэй ойр байхыг хүсдэг. Генрик Сенкевич
- Хатаж үрчийсэн навчийг хүрзээр ачиж байна. хэзээ нэгэн цгт биднийг ийм л хувь тавилан хүлээж байгаа. Ив Монтан
- Үзэж таашаал авах үй олон зүйл байна. Харин түүнийг олж харж чаддаггүй нь хүмүүн бидний эмгэнэл юм. Ив Монтан
- Зөнөглөл мандтугай. Үүний төлөө л бид урт насалдаг юм шүү дээ. Ив Монтан
- Амралтын ням григт би хачин дуртай. Нар нь хүртэл нэг л өөр манддаг юм. Ив Монтан
- Эр, эмийн хооронд эрх тэгш байдал маш хэцүү. Ганцхан тэдний оюун ухаанд л найдаж болно. Ив монтан
- Хуурамч ертөнцийг хүмүүс өөрсдөө бий болгодог. Йонаннес Йенсен
- Хүн гэдэг хичнээн аугаа билээ. Гэхдээ жинхэнэ хүн мөн бол шүү дээ. Менандр
- Хүн бол юм бүхэнд дасч зохицдог амьтан. Миний бодлоор энэ л хүний хамгийн оновчтой тодорхойлолт байх. Ф.Достоевский
- Ямагт баатар байх боломжгүй юм. Гэхдээ хүн хэвээрээ үлдэх боломж хэзээд олддог. Гёте
- Хүсэл дууссан газар хүн өөрөө дуусдаг. Л.Фейербах
- Буурьтай хүнд олон санаа байдаггүй. Маш олон шинэ зүйл бодож олдог хүн хэзээ ч буурьтай байдаггүй. П.Валери
- Хүнд төлөөнөө нь үхэж чадах ямар нэгэн юм байхгүй бол тун муу. Л.Толстой
- Аугаа их ухаантнууд л өмнөө зорилго тавьдаг. Бусад нь хүслээ л дагаж явдаг. В.Ирвинг
- Жинхэн ардын мэргэн ухаан гэдэг нь туршлага байдаг. Н.Бонапарт
- Улс гүрнийг нэгэн зэрэг дээр, доороос нь бүтээн босгох хэрэгтэй. А.Солженицын
- Аливаа хүнд хүсэл байхад боломж үгүй, эсвэл боломж байхад хүсэл төрөхгүй бол аймшигтай. С.Беккет
- Эхлээд өөртөө тусал, тэгвэл бурхан ч мөн чамд тусална. Х.Лакснесс
- Биелээгүй ч байг, өндөр дээд зорилго гэдэг биелчихсэн бяцхан зорилгоос хавьгүй үнэтэй. Гёте
- Бага зүйлд хэтэрхий автсан хүн их зүйл бүтээх чадваргүй болчихдог. Ларошфуко
- Хэрэв зорилго үгүй бол чи юу ч хийхгүй. Хэрэв зорилго чинь олигтой биш бол аугаа ихийг бүтээхгүй. Дидро
- Дуугүй байх нь заримдаа хамгийн хатуу шийтгэл болдог. Чарльз Бакстон
- Хурц үгнээс ул мөр үлддэгсэн бол бид бүгдээрээ нэл шарх сорви явахсан. У.Шекспир
- Бусармаг явдлыг хараад дуугүй байна гэдэг та түүнд оролцож байна гэсэн үг. Жак Жак Руссо
- Өчүүхэн хүмүүсийг хов дайрдаггүй. Оноре де Бальзак
- Хүнийг аврахын тулд түүнийг эмзэглүүлж болно. Публилйи Сир
- Бусдын тухай хов шивнэж суугаа хүнийг буруушаан гэрээсээ хөөж гарга. Фалес
- Айдас гэдэг хүнд зүйл хийгээд түүнд автсан хүн амаргүй даваа давдаг. Сельма Лалерлё
- Хоромхон зуур ч гэлээ мөнхийн болдог тийм амьдрал гэж үгүй. Вислава Шимборска
- Хорон санаа давалгаа тэр эргийг мөргөөд эргэж буцдаг билээ. Генрик Сенкевич
- Биеийнхээ сайхнаар бишрэн шүтэгчдийг олж болно. Гэвч тэднийг тогтоон барихын тулд сэтгэлийн гоо сайхан шаардагдана. Калеб Колтон
- Ихэнх эрчүүд нялх хүүхдийг өхөөрдөн үнсэхдээ асрагчийг нь шохоорхон ширтэж байдаг. Жон Хэйвуд
- Сайхнаас цаашгүй эмэгтэй хүний амьдрал шиг гунигтай юм үгүй. Бернар Фонтенель
- Сайн нэр сайхан царайнаас дээр. Томас Фуллер
- Эмэгтэй хүнд сайхан харагдах боломж ганц, сэтгэл татам байх боломж түм бум бий. Монтескъё
- Алдар хүнд гэдэг тун ч ашиг муутай бараа даа. Их үнэтэй атлаа хадгалах ая даадаггүй. О.Бальзак
- Үнэнийг биднээс нуусан хүмүүст гомдох хэрэггүй. Бид өөрсдөө ч түүнийг өөрсдөөсөө байнга нуудаг шүү дээ. Ларошфуко
- Хүнлэг байхгүйгээр шударга байж болохгүй. Вовенарг
- Эгээ л ёгт үлгэр шиг, амьдарл гэдэг урт богиноороо биш агуулгаараа үнэлэгдэнэ. Сенека
Moderator: mgl_300
帖子数 42,366