Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366
Хөлдүү махыг хүйтэн усанд угааж, цэвэр саванд хийгээд таглавал түргэн гэснэ.
-Махаа шарахын өмнө ялимгүй элсэн чихэр түрхвэл амттай болно.
-Котлетыг бөөрөнхийлөхийн тулд гараа хүйтэн усаар норговол гарт мах наалдахгүй.
-Лаазалсан зүйлийн муудсан эсэхийг шалгахдаа савны ёроолыг хуруугаараа дарна. Хонхойсон газар буцаж түмбийвэл муудсаны шинж.
-Өндөгний муудсан эсэхийг хялбар мэдэж болно. Гэрэлд хар. Муудаагүй өндгөн дотор толбо харагдана, Муудсан өндөг нэвт гэрэлтэхгүй. Мөн муудсан өндгийг давстай усанд хийхэд хөвнө.
-Гурилаа сэрүүн агаар тогтмол солигдож байдаг газар хадгалбал сайн. Сардаа нэг удаа шигшиж салхи үзүүлж байх нь зүйтэй, Гурилын чийгтэй эсэхийг мэдэхийн тулд гараа гурилдаа дүрээд үз. Чийг нь хатсан гурил хүйтэн байдаг. Ийм гурилыг даруйхан хэрэглэхгүй бол муудаж байгаа нь тэр.
-Хөлдсөн бөөрөнхий сонгиныг гэсэхээс нь өмнө хүйтэн усанд 3 цаг байлгавал хуучин янзандаа орно. Хуваасан сонгиныг хатаахгүйн тулд хэрчсэн талаар нь давстай тавган дээр тавина.
-Сонгино, саримсыг тасалгаанд нэгээс хоёр долоо хоног хэртэй хатаасны дараа гялгар уутанд хийж, хөргөчийн доод давхарт хадгална.
-Түлэгдсэн сүүнд бага зэрэг давс хийж хутгаад, том савтай усанд хийж тавибал түлэнхий амт нь арилна,
-Сүү, цөцгийн тос, бяслагийг нэг дор хадгалж болохгүй. Сүү ба тосонд бяслагны үнэр шингэнэ.
-Аарцыг давстай усанд базсан цэвэр даавуунд ороож хадгалбал сайн. -Хатсан бяслагыг сүүнд норгосон цаасанд ороож хэдэн цаг байлгавал зөөлөрнө.
-Бяслаг зүсэхдээ хутгаа халуун усанд дүрвэл үйрэхгүй.
-Цөцгийн хөлдүү тосыг (масло) талханд түрхэхдээ хутгаа буцламгай усанд дүрвэл зохимжтой.
-Нимбэгний шүүсээр норгосон мах халуун өдөр ч муудахгүй.
-Түүхий сүүгээр зайлж, бага зэрэг давстай усанд дүрээд сэрүүн газар байлгасан мах амар муудахгүй.
-Бага зэргийн тосонд хайрч, давсалсан мах амт чанараа удаан хадгална.
-Задалж орхисон лаазалсан мах, загасыг шилэн саванд хийж хадгална.
-Төмс, лууван, манжин зэрэг хүнсний ногоог усаа буцалсан хойно нь хийж чанавал витамин С-ээ илүү хадгална.
-Дан ногоо чанасан ус нь витамин ихтэй учир шөлтэй хоолонд ашиглах хэрэгтэй.
-Давсалсан өргөст хэмхтэй саванд бага зэргийн гич хийвэл өргөст хэмх улам амттай болохын хамт удаан хадгалахад тохиромжтой