Moderator: mgl_300
文章數量 42,366
Монгол Улсын Ардын жүжигчин Б.Дамчаа хорвоогийн мөнх бусыг үзүүллээ

Монголын кино болон тайзны урлагт олон сайхан дүрээ мөнхөлсөн, Монголчуудын хүндлэн хайрладаг Монгол Улсын Ардын жүжигчин Б.Дамчаа гуай өчигдөр 18.00 цагийн үед хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн байна.
Түүний нас барсан шалтгааныг гэр бүлийнхэн нь хэлэхдээ “гэнэт зүрх нь хаагдсан. Өчигдөр өглөө биеийн байдал нь хэвийн байсан. Сувилалд амрахаар яваад байсан. Гэнэт л ийм зүйл болчихлоо” гэлээ.
Таалийгаач Б.Дамчаа гуай бидний зүрх сэтгэлд хоногшсон тайз, дэлгэцийн олон сайхан дүрийг бүтээн 2007 онд Монгол Улсын Ардын жүжигчин цол тэмдгээр энгэрээ мялаасан. Тэрбээр “Мандхай цэцэн хатан”, “Би чамд хайртай”, “Дайсны цэргүүдээ сонсоцгоо”, “Ичээнд нь”, “Өглөө”, “Үер”, “Хааны сүүлчийн хатан”, “Хатанбаатар”, “Хөдөөгийн баясгалан”, “Хүргэн хүү”, “Сэрүүн Дуганы мөхөл” зэрэг Монголын кино урлагийн сор болсон бүтээлүүдэд өөрийн дүрээ чадварлагаар бүтээсэн авъяаслаг жүжигчний нэг билээ.
Тэрбээр 1932 оны хоёрдугаар сарын 7-нд Баян-Өлгий аймгийн Буянт сумд төрсөн бөгөөд өөрийн амьдралаа Монголын урлагт алтан үеэс эдүгээ хүртэл тасралтгүй хүчин зүтгэсээр 77 насандаа ийнхүү бурхны оронд мориллоо.
Ардын жүжигчин Б.Дамчаа гуайн гэр бүл, төрөл төрөгсөд, найз нөхөд, хамтран ажиллагсад нь гүн эмгэнэл илэрхийлье.

Mundag hun baisan yumsan .hunii sain ni turuuleh yum daa horvoogoos...