Хvмvvс урьд нь vргэлж vзэж ирснээр, ерєєс єєх тостой хоолноос биш,
харин чихэрлэг ундаанаас болж жин нэмдэг гэж эрдэмтэд нотлож байна.
Насанд хvрсэн 810 хvн дээр жил хагасын туршид туршилт хийжээ. Хяналтын
энэ хэсэг хvнийг ажиглаж байсан эмч нар туршилтад оролцогчдын уусан бvх
ундааг илчлэг болон хvнсний найрлагаас нь хамааран 7 бvлэгт хуваажээ.
Энэ нь чихэр нэмсэн ундаа (хийжvvлсэн, жимсний ундаа, жимсний архи),
сувиллын ундаа (сувиллын содтой ундаа г.м), сvv (хольцоогvй сvv, нэг
болон хоёр хувийн тослогтой сvv, тvvнчлэн тослоггvй сvv), 100 хувийн
цэвэр шvvс, чихэртэй кофе, цай, чихэргvй кофе, цай, согтууруулах ундаа
байсан байна. Чихэр хийсэн бvх ундаа жин нэмэх гол шалтгаан болсон нь
харагджээ. Чихэрлэг ундаа уусан тэр хvмvvс их идэж байсан хvмvvсийг
бодвол жин илvv их, тvргэн нэмж байсан байна. Харин ундааны чихрийн
хэмжээг багасгахад илvvдэл жин хоолны илчлэгийг бууруулах vеийнхээс
илvv тvргэн хасагдаж байжээ.
Хэрвээ та жингээ хасах гэж бодож
байгаа юмуу илvvдэл жинтэй болохоос эмээж байгаа бол, чихэрлэх ундаа
уухаа огт больж, ердийн ус илvv их ууж бай гэсэн тов тодорхой
дvгнэлтийг эрдэмтэд хийсэн байна.