Єндєг ашиглаж гэрийн нєхцєлд бэлтгэсэн шампунь нь таны vсэнд эерэг нєлєє vзvvлэхээс гадна бэлгийн чадавхийг идэвхжvvлдэг гэвэл Та итгэх vv. 
Єндєгний шампуниар угаасан vсний vнэр эрчvvдийн хvслийг єдєєдєг гэнэ. Ингэж бэлтгэсэн шампуниар vсээ угааж єнгвлєг болгохоос гадна ер бусын таашаал авах бєгєєд сексийн vед ялгардаг аз жаргалын даавар таныг залуужуулах vйлчилгээ vзvvлдэг байна. Хоолыг хамгийн тvрvvнд нvдээр амтлан хардаг бол сэрлийг vнэрээр єдєєдєг гэдэг.
1. Хамгийн энгийн шампунийг та хийж чадах уу? Энэ бол бага зэргийн устай хольсон єндєгний шар юм. Vvнийгээ vсэндээ тvрхэж 20 минут байлгаад бvлээн усаар зайлна.
2. Хоёр ширхэг єндєгний шарыг 20 грамм ургамлын хандалсан хольцтой шампуньтай сайтар холиод долоо хоногт 3-4 удаа толгойгоо угаах нь тохиромжтой.
3. Аяга буцалгасан усанд 200 грамм хивэг хийгээд зєєлєн гал дээр 10 минут чанаж, шvvж хєргєєд дээр нь єндєгний шар хийж сайтар хутгаад хєргєгчинд тавина. Чанаж болгосон хивэг, зуурсан єндєгний шараа хvйтнээр нь холиод дээр нь нэг хоолны халбага ус нэмж дахин сайтар хутгана. Бэлэн болсон шампуниа чийгтэй vсэнд сайтар тvрхэж массаж хийгээд бvлээн усаар угааж зайлна.
4. Аяга буцалсан усанд 60 грамм шинэхэн халгай хийж таглаад нэг хоног хадгалж єндєгний шар нэмж сайтар хутгаад чийгтэй vсэндээ тvрхэж, бvлээн усаар угаана.
5. Бага зэрэг усанд єндєгний шарыг холиод дээр нь цагаан уургийг нь хутгаж хийсэн шампуниар толгойгоо угаана.
Хуурай vстэй хvнд Хуурай vстэй хvн элдэв зовлонгvй гэвэл бас худлаа биз. Єнгє зvс муутай харагддаг онцлогтой. Ийм vстэй хvнд зориулж доорхи хэдэн жорыг санал болгов. Vvнд: 1. Нэг єндєг хагалаад шар, цагаанаар нь ялгаж, шарыг нь сайтар хєєсрvvлээд дээр нь ургамлын тос цайны халбагаар нэгийг, дунд зэргийн согино нэгийг жижиглэн бяцлаад єндєг, тостойгоо холин тvvнийгээ хуйхандаа шингэтэл илээд гялгар уут углаж, алчуураар давхар ороогоод 30 минут байлгана. Дараа нь vсээ бvлээн усаар зайлж угаана. Ийм бигнvvрийг долоо хоногт нэг удаа хийж, харин vсээ євсний хандтай эсвэл сvvтэй шампуниар угааж байгаарай. Таны vс урт, єтгєн бол 2-3 єндєгний шар хэрэглээрэй.
2. Vс ургуулахад архи тустай. Тухайлбал, ялгаж авсан єндєгний шарыг хєєсрvvлж сэвсийлгээд єндєгний цагаан дээр архиа хийгээд хольж vсэндээ тvрхэнэ. Хvйтэн бvлээн усаар цэвэрлэнэ.
3. Vс их унаж байвал дараахь байдлаар бигнvvр хийнэ. Хагас кг хоолны давс хэрэгтэй. Єндєгний шарыг сайтар хєєсрvvлээд ахиухан шиг давстай хольж єтгєртєл нь хутгана. Эхлээд vсээ угаачихаад дээрх бэлдмэлийг vсэндээ шингэтэл тvрхэнэ. Vс, хуйхандаа зєєлнєєр илж шингээгээд 20-иод минутын дараа vсээ хvйтэвтэр усаар зайлж угаана. Шар сvvтэй шампуниар ээлжлэн ийнхvv арчихад хоёр долоо хоногийн дараа vс чинь мэдэгдэхvйц vр дvн єгнє.
4.100 грамм цэвэршvvлсэн ургамлын тосыг хоёр ширхэг єндєгний шартай хольж хутгаад эрдэнэ шишийн цардуултай холино. Сайтар хутгаж нийлvvлээд vсэндээ тvрхэж цаг орчим болгоод шампуниар угаана.
Хагтсан vсэнд, Єдєр бvр зурагтаар сурталчлах олон тєрлийн vнэтэй шампунь хэрэглэсэн ч тэр бvр vр дvнд хvрдэггvй. Хаг бол хуйхны євчин юм. Толгойгоо нэг удаа тусгай бэлдмэлээр угаагаад хагнаас салахгvй. Vvнд уйгагvй арчилгаа шаардагдана. 1. Гурван єндєгний шарыг 60 мл ус, найман мл нашатырын спирт, 100 мл цагаан архитай холиод хуйхандаа тvрхэж массаж хийгээд 10 минутын дараа бvлээн усаар толгойгоо сайтар угаана. 2. Єндєгний шарыг 100 грамм давирхай эсвэл савангийн vйрмэгтэй холиод vсэндээ тvрхэж хэсэг хугацаанд байлган бvлээн усаар хоёр дахин угаана. Ийм бигнvvрийг долоо хоногт 2-3 удаа хийх шаардлагатай. 3. Хуурай, хагтай vсэнд вазелин тос, єндєгний шарыг тэнцvv хэмжээгээр хольж хэрэглэнэ. Хольцыг чийгтэй vсэндээ тvрхэж цаг байлгаад ургамлын євстэй шампунь хэрэглэж сайтар угаана.
Тослог vсэнд, Тосорхог vс хvvхнvvдийн нэгэн зовлон. Ийм vстэй хvнд зєвлєхєд, 1. Vсээ гялтганасан єнгєтэй болгохын тулд єндєгний шарыг /хоёр ширхэг/ тунгалаг шар айрагтай /хоёр хоолны халбага/ холиод чийгтэй vсэндээ тvрхэж гялгар уутаар даруулж алчуураар толгойгоо ороож 30 минут байлгаад бvлээн усаар угааж зайлна. 2. Эрдэнэшишийн тосыг ширхэг єндєгний шар, сармисны шvvстэй хольж хутгаад хуй¬хандаа тvрхэнэ. Дараа нь єргєн шvдтэй модон самаар самнаж, шампуниар угааж зайлна.
Өвөрмонгол хэлээ сурцгаая!!
4. Хайр дурлал - Бачим учир  5. Шилэн кабель - Гэрэл чавхдагч 6. Эмэгтэйчүүдийн эмнэлэг - Салтаа байцаах газар 7. Хөхний даруулга - Мөрнөөс дэмжигч 8. Татвар авах өрөө - Сүйтгэл хураах газар 9. Хүчиндэх -Даран бузарлах 10. Зурагтны удирдлага - Алсаас эзэмдэгч
|
bayrlalaa.....