Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366
- Хэрвээ чи хажуу тийшээ харж унтдаг бол : найрсаг зантай, ямар нэг зүйлтэй сөргөлддөггүй. Хөвгүүд чамайг бодлоготой охин гэж боддог. Тиймээс энэ занг чинь ихэнх нь сонирхоно. Чи хайртай учрахаараа сайтар нарийн бодож, түүнийг олон шалгуураар оруулж байж үерхдэг.
- Доошоо харж унтдаг бол : Өөрийнхөө байр суурийг их хамгаалдаг. Хүний дор орохыг хүсдэггүй. Янз бүрийн гэнэтийн зүйлд дургүй. Ихэнх хөвгүүд чамайг төрөлхийн удирдагч гэдэгт итгэлтэй байдаг. Чамтай маргалдсаны ч хэрэггүй. Ийм зантай охидууд бүх талаараа сул хөвгүүдэд их таалагддаг. Өөрт байхгүй тэр хүчийг чиний хайртай авахыг боддог тул болгоомжтой байвал зохино.
- Нэг хөлөө өвдгөөрөө нугалж алгаа нийлүүлэн толгойн доороо хийж унтдаг бол : чи уурлаж байсан ч тайван харагдахыг хичээдэг зантай. Тиймээс ч хүмүүс чамайг тайван гэж боддог. Жүжиглэхдээ гарамгай. Хүнд бараг итгэдэггүй. Чи их хардамтгай тул найз хөвгүүнтэй болсон цагт чамтай өрсөлдөх хүн гарахгүй. Зарим хөвгүүд хардамтгай охидоос айдаг тул хардахаасаа өмнө сайтар бодож бай.
- Эвхэрч унтдаг бол : чи үргэлж хэн нэгнээр хамгаалуулж, халамжлуулахыг хүсдэг. Халамжилсан хүндээ их талархдаг. Чиний халамж анхаарал хүссэн занг чинь хөвгүүд ашиглана гэж боддог учраас чи үргэлж хөвгүүдээс холуур тойрч явдаг. Гэвч бүү гутар. Чи жинхэнэ хайр дурлалтай учрах бөгөөд тэр хүн чиний занг ойлгох болно. Түүний сайхан сэтгэл энэ зуршлаас чинь ангижрахад тусална.
- Дээшээ харж унтдаг бол : Чи өөрийгөө хүндэлдэг ямар ч хүнийг өөртөө татах увидастай. Энэ бол миний жирийн найз гэж нэрлэдэг хөвгүүд чиний сонирхлыг татдаггүй. Ирээдүйд хайр дурлалын олон адал явдлуудтай учрах болно.
- Орныхоо бүх зайг эзлэж 4 мөчөө дэлгэн унтдаг бол : Эрх чөлөөнд дурламтгай. Унтах дургүй хүмүүс. Учир нь намайг унтсан хойно юу ч болоод өнгөрчих юм билээ гэж боддог. Чи их хөдөлгөөнтэй. Олон сайн нөхөртэй. Хамгийн дотны найз охинтойгоо ямар ч сэдвийн талаар ярилцах чадвартай. Чам руу хөвгүүд хардаагүй гэж хэлбэл ташаа ойлголт болно. Тиймээс хайр дурлалын асуудалдаа илүү анхаарал тавибал зохино. Тэр цагт жинхэнэ хайр чинь чам дээр өөрөө ирэх болно.