Moderator: mgl_300
Шүд, буйл эрүүл байхын ач тус
Шүд эрүүл бол бие эрүүл гэж бид ярьдаг.Шүд мөн хэл ярианд чухал үүрэгтэй.Үүдэн шүд байхгүй бол үгийг тод хэлж чадахгүй.Эрүүл шүд,буйлтай хүн сайхан харагдахаас гадна амнаас эвгүй үнэр гарахгүй,шүд буйл өвдөхгүй.
Зарим эцэг эх сүүн шүдийг солигддог учраас тэдгээрийг арчлах шаардлагагүй гэж үздэг.Гэвч үнэн хэрэгтэй сүүн шүдний эрүүл мэнд юунаас ч чухал.Яагаад гэвэл:
-Хорхойтсон сүүн шүд хүчтэй өвддөг.
-Хорхойтсон сүүн шүд нь байнгын шүднийхээ ургалтыг гэмтээж байдаг.
-Хорхойтсон сүүн шүдийг авахад араанууд арагшаа үрж байнгын шүд ургах зай байхгүй болдог учир ясан шүд далий,эсвэл давхар ургадаг.
-Хорхойтсон сүүн шүдэнд бактери ихээр агуулагддаг бөгөөд эдгээр бактери нь шинээр ургасан байнгын шүдэнд амархан халдаж хорхойтуулдаг.
Иймээс амны хөндийн эрүүл ахуй анхны сүүн шүднээс эхэлдэг.Шүдний өнгөрийг шүдний сойзоор өдөр бүр цэвэрлэснээр шүдний цоорол,буйлны үрэвслээс хамгаална. Хүүхдийн анхны сүүн шүд ургаж эхэлснээс хойш гурван нас хүртэл шүдийгнь зөвхөн усаар орой бүр угаагаарай.Хүүхэд өөрийн сойзтой байх ёстой.Зөөлөн үстэй сойз буйланд сайн.Хэрэв олдохгүй бол сойзыг буцлам халуун усаар зөөлрүүлж болно.