Бичлэгийн тоо 15,500
Ой санамжаа сэргээх, хэл сурах чадвараа дээшлvvлэхэд нойр сайн авах нь хамгийн шилдэг жор байхгvй гэж эрдэмтэд мэдэгдлээ. Нойрны ач тусыг хvмvvс сайн мэддэг ч биднийг унтаж байх vед тархины vйл ажиллагаа нь суралцах чадварыг асар их нэмэгдvvлдэг болохыг Чикагогийн их сургуулийн эрдэмтэд шинжлэх ухааны нотолгоогоор баталсан байна. "Нойр нь суралцах чадварт дор хаяж хоёр нєлєє vзvvлдэг. Нойр нь ой санамжийг дээшлvvлж, муудахаас хамгаалдаг" гэж тус их сургуулийн профессор Даниэль Марголиаш ярьсан байна. Тэрээр коллежийн оюутнуудыг гурван бvлэгт хувааж, чимээ шуугиан дундаас сонсогдохын аргагvй vг яриаг хэрхэн ойлгож чадаж байгааг нь шалгасан байна. Судлаачид оюутнуудыг тийнхvv шалгаж vзсэнийхээ дараа тэднийг дуу чимээ ихтэй vед vг яриаг ялган таних аргад сургасан байна.Сургалт явуулснаас хойш нэг цагийн дараа эхний бvлгийг шалгахад оюутнуудын 54 хувь нь vгийг ялгаж байсан. Хоёр дахь бvлгийнхэнд єглєє сургалт явуулаад 12 цагийн дараа шалгахад дєнгєж 10 хувь нь vгийг ялгаж байжээ. Орой нь сургалт явуулаад унтасных нь дараа єглєє шалгахад оюутнуудын ур чадвар ємнєхєєсєє 19 хувиар илvv байсан ажээ.