Moderator: mgl_300
Буруу зуршилтай ээж нарын хүүхдийн чих булагтдаг Хүүхэд угж хөхөх явцдаа ийш тийш хөрвөөж, байнгын хөдөлгөөнтэйгээр хооллох бөгөөд энэ үед тухайн шингэн хүүхдийн хүзүүний ард тунан үлдээд мэдэгдэлгүй чих рүү урсан орсноор үрэвсэл үүсгэдэг аж. Хүүхдийн улаан хоолой хүч султай тул үргэлж гулгиснаас болоод ходоодны хүчил нь эсрэг зүг рүү урсдаг. Энэ нь чихэнд үрэвсэл бий болгож, улмаар чих булагтах өвчний эх үүсвэрийг тавьдаг байна. Шингэн зүйл чихэнд орж хатсанаар хожим сонсох чадварын согог, хэл ярианы гажиг үүсгэдэг гэнэ. Тэр ч бүү хэл уураг тархинд хүртэл үсэрхийлж, хожмын толгойн өвчинг бий болгоно. Ялангуяа жин, мариа ихтэй хүүхдүүд дээрх өвчнөөр өвдөх тохиолдол нэлээд өндөр хувьтай гарчээ. Мөн хүүхдэд нусаа зөв нийх арга зааж өгөөгүйгээс чихний өвчнөөр өвчлөх магадлал ч цөөнгүй. Чихний өвчнөөс урьдчилан сэргийлэх нь: 1 Хүүхдэд хэвтээ байдлаас сүү өгөхөөс зайлсхийж, аль болох биедээ наан өөрт нь эвтэйхнээр суулгана. Тэгээд зузаан алчуурыг хэд нугалж хүзүүнийх нь ард ивээд хооллох хэрэгтэй. 2 Хөлд орсоны дараа буюу 18 сартайгаас нь аль болох угжаар хооллолгүй аяга хэрэглүүлж сургах 3 Нусыг нь нийлгэхдээ хамраа хоёр талаас нь нэгэн зэрэг хавчиж болохгүй гэдгийг анхааруул. Эхлээд нэг талыг, тэгээд нөгөөг нь ээлжлэх хэрэгтэй гэдгийг уйгагүй зааж өг 4 Хүүхдээрээ аль болохоор дуу дуулуулж, бүрээ бишгүүр их үлээлгэх хэрэгтэй. Энэ нь чихний хонгилыг онгойлгож чих булагтах өвчнөөс урьдчилан сэргийлнэ. |