Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366
Амь амьдралаа багтаасан зорилгоо биелүүлээд би
Алс холын аянаас хүлгийн жолоо татнаа
Сэмэртэл санасан сэтгэл минь цас болон будрах
Сэмжин цагаан өвөлөөр нутгаа би зориноо
Жавартай хүйтэн ч өөрийн нутагтаа
Жаргал дагуулаад удахгүй очиноо
Өрөвдүүлж ганцхан таньдаа л ярих
Үгээ өвөртлөөд ээждээ очиноо
Ирээдүйн жаргалыг багтаасан мөрөөдөлөө биелүүлээд би
Энэ холын аянаас хүлгийн жолоо татнаа
Санаж бэтгэрсэн сэтгэл минь салхи болон исгэрэх
Сайхан цэнхэр хавраар нутагаа би зориноо
Хамгийн анхны цэцгийг дагуулаад
Хариж би хутагтаа очиноо
Хадгалж ганцхан танидаа л зориулах
Хайраа өвөртөлөөд ээждээ очиноо
Уужуу алсийг багтаасан хүслээ биелүүлээд би
Урт холын аянаас хүлгийн жолоо татнаа
Уярч санасан сэтгэл минь бороо болон шаагих
Улиралын сайхан зунаар нутгаа би зориноо
Учирал баярын солонго дагуулаад
Удахгуй би нутагтаа очиноо
Уйлж хайрлаж таныгаа санасан
Ухаарлаа өвөртлөөд ээждээ очиноо
Үр хүүхэдээ багтаасан мөрөөдлөө биелүүлээд би
Үргэлжлэх холын аянаас хүлгийн жолоо татнаа
Өмөртөл санасан сэтгэл минь навч болон хийсэх
Өрмөн шаргал намраар нутгаан би зориноо
Гийх алтан нарыг дагуулаад
Гэртээ би удахгүй очиноо
Гэгэлзүүлж хүлээлгэж танийгаа зовоосон
Гэмшилээ өвөртөлөөд ээждээ очиноо