Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366
Гандсан дээлийнхээ хормойг
Гаансны цогоор түлсэн
Гандан бууршгүй эцгийнхээ
Гараас нь хөтөлсөнөө санаарай
Эцэг чинь чамд нэг л заяана
Ээдрээт амьдралыг төгсгөхдөө
Инээж байгаад жаргал ерөөнө
Эцгийнхээ үгийг тогтоогоорой
Зуун грамманд дуу нэмсэн аав чинь
Зулайг чинь үнэрлэхэд бүү уурса
Зөндөө мөрөөдсөн үр нь чи болохоор
Зөөллөж байгаад амраа түүнийг
Хатуурхаж загнасан ч аав чинь
Хайрлаж байдгийм дотроо
Хэлсэн үгэнд нь гоморхож
Халгаж зугтаад хэрэггүй, аавдаа оч
Амьдралын сайхныг мэдрүүлэх гэж
Амсхийх завгүй яваа түүний
Аяга цайг нь дөхүүлж ачил
Алдрыг нь дуурсгаж өргөөрэй, та минь
Дуугүй суугаа нь хааяа
Домогт уул шиг, тэнгэр аав минь
Дүүрэн инээж байгаа нь
Дотрыг ариулдаг, бурхан эцэг минь