Будуулахаас ч татгалз. Ховорхон тохиолддог энэ цаг улиралд үсэндээ аль болох их амралт өг. Сэвэлзсэн зөөлөн салхи, хур борооны аль нь ч үсэнд натурал тэжээл өгч сайнаар нөлөөлдөг. Харин аагим халуун наранд толгой дээрээ малгай тавиарай. Ер нь зуны халуун нар хими эсвэл будагтай үсэнд илүү тааламжгүй нөлөөлдөг байна. Энэ үед үсэндээ долоо хоногт нэгээс хоёр удаа жимс, ногооны маск тавьж байвал үсний бүтцэд маш сайн нөлөөтэй. Үсээ борооны эсвэл халгайн хандаар бэлтгэсэн усаар угаагаарай.
Moderator: mgl_300
Охид
хөвгүүд өндөр болохын тулд хоол тэжээл, идэвхитэй хөдөлгөөн, хэрэгцээт
амин дэм, дасгал сургуулилт гэх мэт иж бүрэн дэглэмд хамрагдах хэрэгтэй. Үүнд:
Идэвхитэй хөдөлгөөн
Хүүхдэд
өсөлтийн үе нь шилжилтийн насанд мэдэгдэхүйц идэвхиждэг бөгөөд улам
идэвхжүүлье гэвэл сагс тоглох, цанаар гулгах мөн хөнгөн атлетикаар
хичээллэх явдал юм. Харин хүндийн өргөлт, барилдах, хүнд атлетик
зэргээр хичээллэвэл өсөлт зогсох талтай.
Өсөх насны хүүхдүүд
биеийн тамирын хичээлд долоо хоногг хоёр удаа хамрагдах хэрэгтэй. Хэрэв
хүүхэд сагс тоглохгүй, биеийн тамирын хичээлд орохгүй бол өсөлтийн
цочроо муу явагддаг гэж ойлгож болно.
Эрүүл агаар нь өсөлтийн
цочроог идэвхижүүлдэг болохыг эрдэмтэд судалж тогтоосон байна. Мөн
усанд сэлэхэд нь хүүхдийн өсөлт маш сайн явагддаг болохыг эмч нар
ажиглаж тогтоожээ.
Хэрэгцээт амин дэм
Өсвөр
насны хүүхдийн өсөлтөд A амин дэм хамгийн сайн амин дэм юм. Харин
хэтрүүлж болохгүй. Лууван нь А амин дэмээр баялаг хүнсний зүйлд ордог.
Иймд лууванг хоол хүнсэндээ тогтмол хэрэглэж байх нь зүйтэй.
Хоол тэжээл
Загас,
түрс, сүү сүүн бүтээгдэхүүн нь кальци, кали, фосфор гэх мэт хэрэгцээт
бодисоор баялаг хоол хүнс тул их хэмжээгээр хэрэглээрэй. Үхрийн сүү нь
кальциар маш баялаг байдаг. Сүүн бүтээгдэхүүний дотроос цөцгий, тараг,
зайрмаг зэрэг нь хүүхдийн өсөлтөд маш сайн нөлөөлдөг.
Хүүхдэд
өндрийн буюу өсөлтийн гормон нь зөвхөн өсөх насанд ялгардаг бөгөөд
түүнийг тэжээдэг зүйл нь хоол тэжээл юм. Хоол тэжээл нь чанартай эрдэс,
амин дэмээр баялаг байвал өсөлтийн гормон тэжээгдэж байдаг.