Moderator : Ixus
Хархvv тамхиа ууртай нь аргагvй сорон байж, их уцаарласан байртай бvсгvйдээ ийнхvv ярив: -Би энэ бvхнээс ямар их залхаж байгааг чи мэддэг ч болоосой. Орой болгон л чамайг гэрт чинь хvргэж єгнє.Тэгээд ядаж байхад танайд тамхи ч татаж болохгvй, дээр нь vнсвэл ахад чинь алуулна. Хєгжим чангалж болохгvй, хонох талаар яриад ч хэрэггvй, шєнийн 3-4 цагийн vед хvссэн хvсээгvй гэр рvvгээ сажлах хэрэг болно. Єдєр нь хичээлээсээ тарахыг чинь хvлээж зогсоод, дараа нь тэнэг юм шиг энд тэнд шоу, кино vзэж мєнгє бараад л, дампуу цайны газар хуушуур идэж ходоодоо муутгаад, хар хvйтэнд орцны чинь ємнє хэдэн цагаар сууж бєєрєє муутгасаар байгаад бvр залхаж гvйцлээ. Энэ бvхнийг сонссон найз охиных нvдэнд нулимс нь єєрийн эрхгvй цийлэгнэн, гар нь салагнах бєгєєд залуу нь vvнийг огт анзаарсан шинжгvй цааш нь ууртай аргагvй vргэлжлvvлэх бєгєєд vгээ: -Товчхон хэлэхэд, би энэ бvхнээс бvр залхаж орхилоо. Тэгэхээр одоо хоёулаа энэ бvхнийг ингээд цэглэе. Хоёулаа сууя гэж тєгсгєв.