Бичлэгийн тоо 15,558
"Солонгос хүмүүс намайг мансууруулж байгаад хүчиндчихлээ" гэсэн дуудлага энэ сарын 21-ний 10.00 цагийн үед цагдаагийн байгууллагад иржээ. Сүхбаатар дүүргийн X хороонд байрлах "Good friend" зочид буудлын 303 дугаар өрөөнд 21-ний өглөө сэрсэн эмэгтэй дээрх дуудлагыг өгчээ. Тэрбээр "Ридикал" хэмээх компанид нарийн бичгийн ажил эрхэлдэг байжээ. Гэтэл захирал нь болох БНСУ-ын иргэн Нам Жү Мён гэгч энэ сарын 20-ны 20.00 цагийн үед хохирогч эмэгтэйг "Цалингаа ав" хэмээн дуудсан аж. Захирал нь Саппоррогийн автобусны буудлын урд зогсоол дээр "Ланд круйзер-200" маркийн 38-83 УБЗ дугаартай машинд байгаагаа түүнд хэлсэн байна. Захирлынхаа хэлсэн ёсоор явж очтол машин дотор 3-4 солонгос