Нүүрний хэсэгт цусан судлууд дүүрэн байдгийн дээр уруул нь
нүүрний хэсгийн хамгийн мэдрэмтгий, зөөлөн газар тул уруул дээрх цусан
судал онцгой олон байдаг.
Уруулын арьс тун нимгэн, өнгөгүй тул арьсан доорх цус гэрэлтэн улаан харагдах аж.
Иймээс уруул улаан байх нь цусны эргэлт хэвийн, бие эрүүл болохыг тодорхойлно.
Хүн хэдэн нас хүртлээ өсдөг вэ?
Хөвгүүд 14-18 нас, охид 13-17 нас хүртэл эрчимтэй өсөлтийн нас гэж үздэг.
Хоол тэжээл, амин дэм илүү их шаардагддаг энэ насанд сайн хооллож байх хэрэгтэй. Сайн унтаж амарч байх хэрэгтэй.
Яаж өндөр болох вэ?
Өндөр том болохын тулд биеийн тамираар хичээллэх хэрэгтэй бөгөөд
идэвхтэй дасгал хөдөлгөөн нь өсөлт хөгжилтийг дэмждэг. Сүү, цагаан
идээ, загасны мах хүнсэндээ ихээр хэрэглэвэл сайн.
Хүний эвшээх гэдэг нь ганц удаагийн гүнзгий амьсгал хийж байгаа хэрэг гэнэ.
Хүний бие дэх хүчилтөрөгч нь тодорхой
хэмжээтэй байдаг. Хэрэв бие дэх хүчилтөрөгч дутагдвал ядрах шиг болно.
Энэ үед тархи биднээр гүн амьсгал авахуулж, улам их хүчилтөрөгч
соруулж, нүүрстөрөгчийн давхар ислийг биеэс гадагш ялгаруулж байгаа
хэрэг аж.