Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366

Huuhdiig chiiregjuuleh

Уншсан 2278 vote 0 2009.06.19 23:55:53

baby_hair

Хүүхдийг эрүүл чийрэг өсгөснөөр хүйтний улиралд өвчин даах чадвар нэмэгдэж, ямарваа нэг өвчнөөр өвчлөх нь багасна. Иймээс дулааны улирал ирж байгаа тул хүүхдийг ус, агаар, нарыг ашиглан чийрэгжүүлэх хэрэгтэй.Чийрэгжүүлэлт бол гадаад орчны өөрчлөлтөнд дасан зохицох чадварыг сайжруулдаг. Бага насны хүүхдийг чийрэгжүүлж чадаагүйгээс хүйтэн сэрүүний улиралд амьсгалын замын өвчин, түүний хүндрэлээр илүүтэй өвчилж байна. Чийрэгжүүлэх арга хэмжээ нь энгийн боловч эцэг эхээс ихээхэн тэвчээр шаарддаг.

Агаараар чийрэгжүүлэх
Хүүхдийн өсөлт хөгжилтөнд цэвэр агаар зайлшгүй шаардлагатай. Иймд хүүхдийн өрөөг тогтмол агааржуулах хэрэгтэй бөгөөд хүйтний улиралд 3-4 цаг тутамд 10-15 минут, зун өдөржин салхивчийг нээлттэй байлгах хэрэгтэй. Хүүхдийн өрөөнд угаалга хийх, тамхи татах, хоол хийж болохгүй.
Агаараар чийрэгжүүлэлтийг агааран угаалт, агаарт зугаалах зэргээр хийнэ. Агааран угаалт гэдэг нь хүүхдийг дулаан байранд богино хугацаагаар нүцгэн байлгахыг хэлнэ. Төрсний дараах эхний өдрөөс нь хүүхдийг хуурайлах бүртээ 1-3 минутын хугацаагаар нүцгэн байлгаж цаашид хугацааг нэмэгдүүлж 10-15 минут нүцгэн байлгана. Хүүхдийг ой хүртэл нь агааран угаалтыг 30 минут хүргэнэ. Агааран угаалт хийхдээ байрны дулаан 20-22хэм, 2-6 сартайд 19-20хэм, 6 сараас18-19хэм байхаар зохицуулна.

Агаарт  зугаалах
Нярай хүүхдийг зун намрын улиралд төрөхөөс гарсан өдрөөс нь эхлэн 10-15 минутын хугацаагаар салхинд гаргаж, цаашид гадаа байлгах хугацааг нь алгуурхан ихэсгэх замаар өдөр бүр гаргаж салхилуулж байх нь чухал. Харин хүйтний улиралд 3-4 долоо хоногтойгоос эхлэн дулаан хувцаслаж 10-15 минутаас эхлэн гадаа гаргаж улмаар гаднах агаарын температур -10 хэмээс илүүгүй хүйтэнд салхигүй тогтуун үед салхинд гаргаж, 1-2 цаг хүртэл гадаа байлгаж хэвшүүлэх хэрэгтэй.
Хүүхдийг гадаа гаргахын өмнө хамрыг цэвэрлэж, хамрын амьсгалыг чөлөөтэй болгох хэрэгтэй. Хүйтний улиралд агаарын бохирдол ихтэй байгаа учраас хүүхдийг хотоос зайтай цэвэр агаарт гаргах нь чухал юм.

Усаар чийрэгжүүлэх
Хүүхдийг тогтмол усанд оруулж сургах ёстой. Хүүхдийг усанд оруулдаг саван, сойз, сав, алчуур тустай байх шаардлагатай.
Усаар чийрэгжүүлэлтэнд усанд оруулах, усан арчилт хийх, усан шавшлага хийх, хөл угаах зэрэг орно.
Усанд оруулах
Хүүхдийг өдөр болгон усанд оруулбал уснаас айхгүй, арьс нурахгүй сайн талтай. Хүүхдийг усанд оруулахын өмнө салхивчаа хааж, гараа сайтар савандаж угааж, цэвэр хормогч зүүнэ. Усанд ороход болон уснаас гаргахад өлгийдөж хувцаслах бүх зүйлсийг бэлэн байлгасан байна. Хүүхдийн усанд оруулах өрөө 22—24 хэмийн дулаан байна.
Хүүхдийг усанд оруулах тусгай түмпэн гаргаж сайтар угааж ариутган ёроолд нь 4 нугалсан өлгий даавуу дэвсэж бэлтгэх ба эхний 2—3 долоо хоногтойд 37—37.5 хэмийн бүлээн буцалсан усанд оруулах ба ингэхдээ эх нь хүүхдээ гарынхаа шуун дээр хэвтүүлэн угаалгыг хийнэ. Хүүхдийг эхний 7 хоногт 5 минут, цаашид 8— 10 минут өдөр бүр орой хөхүүлэхийн өмнө усанд оруулж унтуулж хэвшүүлэх хэрэгтэй.
Эхний саруудад усны хэм 37 градус, 6 сараас дээш 36 хэмийн дулаан байна.

Оруулж   байгаа   ус  хүүхдийн   биеийгбүрэн далдлах ёстой.Усанд байх хугацаа 1 хүртэлх насны хүүхэд 5—7 минут, 2 нас хүртэл 8—10 минут, 2 наснаас дээш 10—20 минут байлгана.
Усанд оруулах тоо 6 сар хүртэл өдөр бүр, 1 нас хүртэл өнжөөд нэг, 1—3 насанд долоо хоногт 2—3 удаа, 4 наснаас долоо хоногт 1 удаа оруулна. Усанд оруулаад гаргахдаа 1—2 хэмээр хүйтэн усыг хүүхдийн дээрээс гоожуулан  дараа  нь хуурай зөөлөн алчуураар арчина.
Усан арчилт
Усан арчилтыг 5 сартайгаас эхлэн хийнэ. Арчилтыг хийхдээ зөөлөн үсэрхэг даавуун алчуур болон бээлийг усанд базаад хөлийн ул, эрээн булчин, гуя, гар, хэвлий, нуруу, цээж, хүзүү гэсэн дарааллаар арчина. Арчилт хийх усны хэм эхлээд 36 хэм, аажим градусыг багасгаж 30—33 хэм болгоно. Байрны дулаан 20 хэмээс доошгүй байна.
Усан шавшлага
Хүүхдийг нэг наснаас нь эхлэн усан шавшлагыг хийнэ. Хувин болон шүршүүр ашиглан хүүхдийн биен дээр ус асгана. Усан шавшлагыг 1—2 минут хийгээд хүүхдийн арьсыг улаан ягаан болтол зөөлөн алчуураар арчаад дулаан хувцаслана. Хүүхдийн  толгой дээрээс ус асгаж болохгүй.
Хөлийг угаах
Нэг нас 6 сартайгаас 2 настай хүүхдийг унтахын өмнө хөлийг нь угаана. Хөлийг угаахдаа эхлээд 35—36 хэм, цаашид 3—4 хоног тутамд усны хэмийг нэг хэмээр бууруулан 18—22 хэмд хүргэнэ. Хөлийг угаахдаа эхлээд дулаан улиралд хийнэ.
Наран шарлага гэдэг нь хүүхдийг гадаа наранд түр хугацаагаар нүцгэн байлгахыг хэлнэ. Наран шарлагыг хэт ягаан туяаны илч сайн байдаг өглөөний 11 цагаас өмнө орой 17 цагаас хойш хийх нь зүйтэй. Хүүхдэд нарны шарлага хийх үед агаарын дулаан сүүдэр газарт +22 хэмээс доошгүй байна. Гадаа агаарын хэм +30 хэмээс дээш байхад хүүхдэд наран чийрэгжүүлэлт хийдэггүй. Хүүхдэд 4 сартайгаас наран чийрэгжүүлэлт хийж эхэлнэ. Эхлээд нэг минут нуруугаар нъ, 1 минут хэвлийгээр харуулан хэвтүүлэн наран шарлага хийнэ. Цаашид 2 хоног тутам шарлагаа 1 минутаар нэмэгдүүлсээр 1 нас хүртэлх хүүхдийг 20 минут, 1 наснаас дээш 30 минут, хөхүүл хүүхдийг хөхүүлэхээс 30 минутын өмнө, хөхүүлснээс хойш 1—1.5 цагийн дараа шарна. Наран шарлагын үед хүүхдэд өргөн хүрээтэй цагаан малгай өмсгөнө. Буцалсан ус уулгаж болно. Хүүхдийг унтуулж болохгүй.

1 Сэтгэгдэл

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/1835914/1d6/trackback

profile

Маралгоо

2009.06.20 10:48:55
*.254.48.232

Bayarlalaaemoticon
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s 2012-03-16 211355
Зарлал ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement 2011-10-19 239275
Зарлал ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** 2009-03-07 366669
Зарлал ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** 2009-03-03 365251
Зарлал Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin 2008-06-27 524269
5196 Хайраа хадгалж үлдэхийг хүсвэл [1] mgldevochka 2009-06-21 656
5195 eejvvdee heleed ogooch [1] bigbig 2009-06-21 814
5194 hi yum asuuya? [4] 김유진 2009-06-21 1147
5193 jiremsen bhdaa...? [2] digital 2009-06-21 785
5192 hairaa yum asuuy bicheerei [3] honey(o_o) 2009-06-21 1114
5191 ohin maani ogij guligaad [3] pudu 2009-06-21 1310
5190 Baawgain sawar meddeg bol zuwluuch [5] si45 2009-06-21 1616
5189 zaki8-d [5] pudu 2009-06-21 734
5188 ene haluniig yaj huuhedteigee davj bnaa [1] pudu 2009-06-21 941
5187 BUSGUI MINI CHI HENII CH OMNO........ TS:ELGEMSUU 2009-06-21 990
5186 Эрчүүдийг татах 100 зөвөлгөө [3] MUZZ 2009-06-20 1305
5185 Бүсгүйчүүд ямар эрчүүдээс зугатах ёстой вэ [2] mgldevochka 2009-06-20 811
5184 zovlooch [4] j and s 2009-06-20 940
5183 Нөхөр тань танд хэр зэрэг хайртай вэ? [1] mgldevochka 2009-06-20 788
5182 Төрсний дараах сексийн дөрвөн асуудал [1] mgldevochka 2009-06-20 834
5181 hi yum asuuyaa eejvvdee? [1] 김유진 2009-06-20 850
5180 Pudu-d [1] Zaki8 2009-06-20 763
5179 eejuud bolon bolor-s [2] 미수 2009-06-20 1044
5178 Narnii tos... [2] namynaa 2009-06-20 1704
5177 ТА яг ҮНЭНДЭЭ хэн БЭ? сонжоо [1] mgldevochka 2009-06-20 1076
5176 elgemsyygees yaraltai asyye [1] gowi3 2009-06-20 813
5175 hileer huuhed gargah talaar asuuya [3] gowi3 2009-06-20 1061
5174 Дотоожгүй амьдрал бидэнд юуг авчирдаг вэ? mgldevochka 2009-06-20 904
5173 inchond bdag mahnii delguur zaaj uguuch [1] manuka 2009-06-20 970
5172 HULIIN BUDUURSEN SUDASNII HAGALGAA [8] hairtaaa 2009-06-20 1401
5171 ТЭР ОРОНДОО ЯМАР БОЛ??? [1] mgldevochka 2009-06-20 1157
5170 Asuuya [3] mymik 2009-06-20 1143
5169 asuuh zuil bn yaraltai meddeg hun baiwal tuslaach [4] Алаг нүдэн 2009-06-20 1330
5168 TUSLAARAI [4] bs.mask 2009-06-20 976
5167 DAANCH ENERELGUI HORVOO YUMSANAA .. [4] TS:ELGEMSUU 2009-06-20 798
5166 hvvhdiin mungu abahad ymar bichig barimt heregtei be [2] anar od 2009-06-20 1167
5165 duhaar ni tsevruu shig tsagaan yumnuud /jijighen/ garaad bhiin [4] pudu 2009-06-20 2118
5164 Хэрвээ эрчүүд эмэгтэй болвол тэдэнд юу сонин бол? [4] mgldevochka 2009-06-20 938
» Huuhdiig chiiregjuuleh [1] tubshin 2009-06-19 2278
5162 Xoxirogchid baival... [3] eruulmend 2009-06-19 1123
5161 AMIDRAL YUN DEER TOGTDOG BOLOO...... [2] TS:ELGEMSUU 2009-06-19 816
5160 BUSGUI ZAYA.. [1] TS:ELGEMSUU 2009-06-19 1116
5159 bichig barimtaar mongol butsax xvn bna uu\ [1] bonjour 2009-06-19 843
5158 helj ogch tuslaach [2] tsetsengerel 2009-06-19 1275
5157 Banknii batalgaag........... [1] namynaa 2009-06-19 1071
5156 yum asuuh gesen yumaa [1] gatsuurhan 2009-06-19 1017
5155 50000------- 6-SARIIN 23.. [1] TS:ELGEMSUU 2009-06-19 776
5154 asuuh ni [4] amuush 2009-06-19 766
5153 UNENDEE L SONIRHOLTOI YUM.. [1] TS:ELGEMSUU 2009-06-19 646
5152 yaraltai hereg bna tuslaarai [5] Ээнээ^^ 2009-06-19 966
배너신청
자생병원

배너신청