4сарын 1ээс эхлэн гадаад ажилчдын “ажлын байраа солих” ба гадаад иргэншил авсан солонгос үндэстэний ажилд орох болон солих асуудлыг факсаар ч шилжүүлэх боломжтой боллоо.



31ны өдөр Хууль Зүйн Яам нь солонгост ажиллаж буй гадаад ажилчдын ажлаас гарах, солих гм-ийн үед ажиллаж буй компаны зүгээс Цагаачлалын албанд биечлэн очиж бүртгүүлдэг байсан бол 4сарын 1ээс эхлэн факсруу явуулж бүртгүүлэх боломжтой боллоо.

Хятад харъяалал бүхий солонгос иргэд  болон гадаад иргэншил бүхий солонгос үндэстэний түр хугацааны ажлын (H-2) визээр солонгост орж ирэн ажиллах, ажлын байраа солих тохиолдолд факсаар бүртгүүлж болно.

Факсаар явуулах материалыг компаны зүгээс бүртгэлийн материал ба хавсралт материалыг 1577-1346 дугаар луу явуулах бөгөөд очсон эсэхийг автоматаар мэдээлэх болно.

Бусад бүртгэийн материалын маягт, бүртгэлийн төрлөөр хавсралт материал  зэрэг дэлгэрэнгүй мэдээллийг цагаачлалын албаны (www.immigration.go.kr), ба hi korea (www.hikorea.go.kr) сайтаас харж болно.

Хууль Зүйн Яамны ажилтан “энэхүү арга хэмжээний дагуу гадаад иргэд цагаачлалын албанд биеэр ирэх шаардлагагүй болсон төдийгүй цаг хугацаа, зардлыг хэмнэх болно” гээд” цагаачлалын албаны биеэр ирж үйлчлүүлэгчийн тоо цөөрч суурьшигч гадаад иргэдийн үйлчилгээ сайжрах боломжтой” гэлээ.