Moderator: mgl_300
Нийтийн дууны манлайд гялалзсан ээжийн "эрх охин" Т.Баясгалан төрийн хүний гэргий болж удам залгах үрийг нь төрүүлэхээр хоног тоолон хүлээж буй. Гавьяатын тэмдгээр энгэрээ цоолуулахад нь эртэдлээ гэх хүмүүс болон байсан ч илүү ихийг хийх ташуур үгийг илүүтэй унагасан. Ард түмэн түүний дууг сонсох дуртай, гэгэлгэн хайрын дуунд нь уярах дуртай болохоор олны хайртай дуучин нь болж чадсаныг үгүйсгэх аргагүй.
Юутай ч Т.Баясгалан бие давхар болсноосоо хойш тайзнаа, олны нүдэнд ил гарахгүй байгаа. Эрүүл мэнддээ ихэд анхаарахын зэрэгцээ өдөр болгон гоо сайхны газраар үйлчлүүлж арьсаа арчилж байгаа аж. Үсээ богиносгож дүр төрхөө зоримог өөрчлөөд буй дуучин бүсгүй нэгэн сэтгүүлд бие давхар, хагас нүцгэн зургаа авахуулж байгаа юм байна. Хэдийгээр Монголчуудын хувьд хөл хүнд бүсгүй хүн явж суухаас эхлээд хорьж цээрлэх ёсон их, хормой хотоо сөхөх нь ёсонд баймгүй үзэгдэл. Холливудын нэртэй одууд бие давхар нүцгэн зургаа сэтгүүлийн нүүрэнд тавьж олны анхаарлыг татдаг явдал манайд залуу гавьяатаар эхэлж буй бололтой.
Мэдээллийн эх сурвалж: Монголын нэг өдөр