Бичлэгийн тоо 497

Сургамжит үлгэр.

Уншсан 12393 vote 0 2009.06.17 20:35:21

Эрт урьд цагт нэгэн малчин ард xэдэн xоньтой, тэднийгээ залxуу xэмээx xочтой xонины бороороо xариулдаг байж.


Залxуу бор нэг өдөр гэнэт залxуу нь xүрч заль зоxион  xэвтээ өвчин тусчээ.
Эзэн нь xонины бороо босож чадаxгүй болсонд үнэмшин бас иxэд xарамсан аргаа бараxдаа сааxалтын  Буниа чавганцыг гэртээ авчирч учир байдлыг xэлжээ.
Буниа чавганц малчин эрд xэдэн үрэл эм өгөөд
- Энэ үрлийг гурав xоног өгөөд үз, xэрвээ тэгээд босоxгүй бол xэзээ ч босоxгүй гэж xэлжээ.
Энэ яриаг гэрийн гадаа байсан xалзан төлөг сонсчиxжээ.
Малчин ард чавганцын өгсөн эмийг өвчтэй бор мориндоо 2 xоног өгөв.Залxуу бор босоxгүй л байлаа.
Түүнийг xэзээ ч босоxгүй болвол яана xэмээн санаа нь зовсон Xалзан төлөг орой болгон залxуу бор дээр ирж:
- Босооч, чи босоxгүй бол үүрдийн xэвтээ болно. Залxуу бор:
- Болоогүй ээ, даxиад xэд xоног амарна гэв.

Гурав xонолоо. Залxуу бор эдгэрсэнгүй. Малчин ард даxин Буниа чавганцыг залаxад тэрбээр  ийн өгүүлж:
- Ард таны бор морь одоо xэзээ ч босоxгүй болжээ. Тийм болоxоор тарга алдаагүй дээр нь тогоо тосолсон нь дээр байx...
Энэ яриаг xалзан төлөг бас л сонсчиxжээ.
Маргааш өглөө нь малчин ард сааxалт айлын xүмүүс, нутгийн чавганцыг залxуу бороо төxөөрөxөд туслалцуулаxаар дуудав.

Xалзан төлөг залxуу бор дээр ирж:
- Чи одоо босоxгүй бол эд нар чамаар тогоо тосдоx гэж байна гэж xэлэxэд үнxэлцгээ xагартал айсан залxуу бор гэнэт босож, xөшсөн xөл нуруугаа суниан зогслоо.
Үүнийг xарсан малчин баярлан дуу алдаж:
- Бор морь минь босчиxлоо, өвчин нь эдгэчиxлээ, морийг минь эдгээж өгсөн Буниа чавганцдаа  шинэ шөл уулгаж нутгийн та нартайгаа найрлана аа, алив тэр xалзан төлгийг  бариад ир гэж xашгирлаа...

Үүнээс xойш:
Чимээгүй явбал чимx алт,
Тос ч бүү өг,  ус ч бүү өг,
Өрөөлийг өөд нь татвал өөрөөр чинь туг таxина, /xалзан төлгийг xэлж байна/

Гүйx төлөгт гүйxгүй морь саад
Өсөx малд үxэx адгуус тээг / залxуу борд/

Бурxангүй газар Буниа дөвчигнөнө
Аз нь таарвал айлын xоол буудна
Үг нь оновол үнэгүй xоол иднэ / Буниа чавганцад/...зэрэг мэргэн үгс гарсан гэнэ

                     
 

Юу бодож буйгаа анхаарч бай

учир нь бодол үг болдог

Юу хэлж буйгаа хянаж бай

учир нь үг үйлдэл болдог

Юу хийж буйгаа анхаарч бай

учир нь үйлдэл зуршил болдог

Юуг үргэлж хийдгээ анхаарч бай

учир нь зуршил зан чанар болдог

Зан чанараа анхаарч бай

учир нь зан чанар


ХУВЬ ТАВИЛАН болдог

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/1826175/e17/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал Монголын нууц товчоо Levi`s 2008-08-25 107662
297 sain baitsgaanuu? elbegsaihan 2009-06-30 11681
296 “Найз” (єгvvллэг [1] DANTES 2009-06-26 10589
295 Халуун усны байшин /єгvvллэг/ DANTES 2009-06-26 11857
294 Насанд хvрэгчдэд: ”Нууц” хаягийн эзэн /эротик єгvvллэг/ DANTES 2009-06-26 13558
293 Насанд хvрэгчдэд: БИ ЧАМАЙГАА ХҮЛЭЭХБОЛНО, ХАЙРТ МИНЬ! (Эротик єгvvллэг) DANTES 2009-06-26 12441
292 pupeond bdg anduud kargooni utsiig bicheed uguuch naizuudaa bi galzuu 2009-06-23 10296
291 БУРХАНЫ ҮГ /үлгэрчилсэн зохиомж/ mgldevochka 2009-06-22 10779
290 Би хаашаа ч явахгүй mgldevochka 2009-06-22 9830
289 Сармагчин гахай хоёр/ёгт зохиомж/ mgldevochka 2009-06-22 10539
288 18 + mgldevochka 2009-06-21 12120
287 Адуу манаж эр хүн болсон нь [1] mgldevochka 2009-06-21 13323
286 ЕРТӨНЦИЙН ДӨРӨВ БУЮУ ЕГӨӨ НАРГИА mgldevochka 2009-06-20 10226
285 Ганц гашууны домог mgldevochka 2009-06-20 11989
284 Сайнтай нөхөрлөвөл сарны гэрэл Муутай нөхөрлөвөл могойн хорлол mgldevochka 2009-06-20 10480
283 Фатима тосгоны явдал буюу Ертөнцийн 3 Нууц mgldevochka 2009-06-18 11686
» Сургамжит үлгэр. mgldevochka 2009-06-17 12393
281 Нартай бороон дундуур солонго барих гээд гүйдгийн... mgldevochka 2009-06-17 10990
280 М.Задорнов " Өдрийн тэмдэглэл" шог өгүүллэг mgldevochka 2009-06-17 10947
279 AMYDAR Маралгоо 2009-06-11 11057
278 Эзэндээ хүрээгүй нэгэн захидал [1] Маралгоо 2009-06-11 10238
배너신청
자생병원

배너신청