Moderator: mgl_300
| |||||
Эрүүлийг хамгаалахад эмчийн тогтолцоо бий болсноор ургийг хамгаалах асуудалд эмчийн үүрэг чухлаар тавигдаж байна. Жирэмсэн эмэгтэйн эрүүл мэнд, жирэмсний явцыг эрт хяналтандаа авах нь ургийн хэвийн өсөлтөнд ихээхэн нөлөөтэй. Учир нь жирэмсний эхний 7 хоногт үр хөврөлд гадны ба дотоод сөрөг хүчин зүйлд хамгийн их мэдрэг байдаг. Жирэмсний хяналтыг эрт эхэлсэн тохиолдолд ургийн ба нярайн эндэгдэл 2-2.5 дахин бага байдгийг тодорхойлжээ. Жирэмсэн эмэгтэйг анх хяналтанд авахдаа асуумжийг бүрэн гүйцэд авч, үзлэгийг иж бүрэн хийж өртөмтгий бүлгээ тогтоосны үндсэн дээр шаардлагатай бол нарийн мэргэжлийн эмчийн үзлэг ба шинжилгээг (биохими, удамшил, эс судлал, дархлал судлал г.м) хийлгэнэ. Жирэмсэн эмэгтэйн шөнийн, илүү цагийн, хүнд хүчир, хортой ажлын нөхцлийг сольж хөнгөн ажилд шилжихэд эмч зөвлөж тусална. Жирэмсний эхний 3 сард эхийн дотрын өвчнийг эрт илрүүлж, архаг өвчин болон түүний сэдрэлийг эмчлэх, сэргийлэх, шаардлагатай тохиолдолд эмнэлэгт хэвтүүлэх асуудлыг эмч шийднэ. Иймд эмч эмэгтэйчүүдийн ба бусад нарийн мэргэжлийн эмч нартай хамтран ажиллах ёстой. эмч төрөхийн өмнөх гэрийн эргэлтийг хийж, эхэд өвдөлтгүй төрөх, хөхөө арчлах, амлуулах, бэлгийн ариун цэврийг сахих, хүүхдийг хэрхэн асарч бойжуулах талаар эцэг эхэд сургалт явуулах нь зүйтэй. Жирэмсэн эмэгтэйн гэрийн идэвхитэй эргэлтээр эмч амьдралын нөхцлийг шалгаж, нярайг хүлээж авах гэр орны таатай, цэвэр нөхцлийг бүрдүүлэх талаар зөвлөх нь ирээдүйн эх- эмчийн хоорондын харьцааг улам ойртуулдаг. Ирээдүйн хүүхдэд нөлөөлөх сөрөг хүчин зүйлүүдийг эмч урвдчилан тогтоосноор урьдчилан сэргийлэх ба нарийн мэргэжлийн яаралтай арга хэмжээг авах төлөвлөгөөг боловсруулдаг. | |||||
|