Чөлөөтэйхэн хүсэл минь эрх дураараа сэлгүүцэж
Жавхаалаг эрчүүдийн сэтгэлийн гүн рүү сэмхэн өнгийдөг
Хааяахан тэнд хаврын яргуй эрт соёолж
Хайрын диваажин түр зуур мөнх юм шиг оршдогоо
Үзэсгэлэнт цэцэрлэгээр нь тэгэхэд л би жаргал эдлэн зугаалж
Үйзэн цэнхэр дэлхийн бал бурамнаас ханатлаа хүртдэг
Нуман сар шиг хөмсгөнд нь салхи наадуулан эрхлэж
Нууцхан сэтгэлийн илчинд бидэн хоёр жаргадаг
Дурлаж шунаж байж л учирдаг болохоор
Дутуу бүхнээ гүйцээх гэж дэндүү чиг яардаг
Халуун хүслийн минь галыг бадамлуулж өгдөг болохоор
Хамгаас түрүүнд чамтайгаа уулзах л гэж яардаг аа...