Цөлжилт гэдэг нь ургамалаар бүрхэгдсэн газар үржил шимгүй болон хувирах үзэгдлийг хэлнэ. Энд буй цөл гэдэг нь ургамал ургах болон газар тариаланд тохиромжгүй газар нутгийг хэлж буй утга нь хүчтэй бөгөөд хатаж гандсан газар нутгийг илэрхийлэх цөлийн уур амьсгалд ордог "цөл" гэдэгтэй бага зэрэг ялгаатай. Гэхдээ ургамалан бүрхэвчгүй болсон газар нь яваандаа цөлийн уур амьсгалтай болох төлөвтэй байдаг.
Цөлжилтөд хуурай бүс нутгийн цаг агаарын өөрчлөлт гэх мэтээс үүдэх байгалийн үзэгдэл хамаарах боловч орчин үед нийгмийн тулгамдсан асуудал болоод буй цөлжилт гэдэг нь хүн төрөлхтний үйл ажиллагааны улмаас болж буй үзэгдэл бөгөөд дэлхийн дулаарлаас шалтгаалж буй гэж үздэг. Мөн хөрсний эвдрэл нь цөлжилтийн нэг шалтгаан болно.
Онги голын эргэн тойрон хөдөө орон нутагт илт мэдэгдэж байгаа бол Улаанбаатар хотод Сэлбэ гол болон ногоон нуур орчим бидэнд шууд мэдрэгдэж байгаа.Харин эх орны маань газрын зураг дээр тодоос тод тэмдэглээтэй Онги гол, Улаан нуурын зураг одоо ч бий нь өр өвтгөнө. Ургамал, өвсгүй болж гагцхүү хэзээ гүйцэд бүрхэх нь үл мэдэг улаан элсний исгэрэн шуугих халуун давалгаа л дуулдаж байна. (нэг л өдөр дэлхийн шинэ газрын зураг дээр алга болсон байна байх даа)
Цөлжилт нь явагдаж буй бүс нутгаасаа хамаарч ялгаатай байдлаар үргэлжлэх бөгөөд голчлон хөрсний алдагдал, давсжилт, элсжилт бий болдог.
Өнөөдрийн байдлаар гэхэд Монгол улсын газар нутгийн 80 хувь нь цөлжилтөд өртсөнийг эрдэмтэд нотолжээ. Дархан-Уул аймагт экологийн өөрчлөлтийн судалгаа хийхэд манай орны цөлжилт урдаасаа биш Дархан-Уул аймгаас эхэлж байгааг тогтоосон байна. Тодруулбал, Монголд цөлжилт төвөөсөө эхэлж байгаа гэнэ. Хөрс хамгийн эмзэг бөгөөд эк ологийн тэнцвэртэй байдалд орход урт удаан хугацаа шаардах говь маань тэгвэл юу болж байгаа билээ. Дэлхийн хэмжээний том уурхайнууд ашиглах гээд байж байгаа шүү дээ!!!
Хөрсний алдагдал гэдэг нь үржил шим бүхий, газар тариалан эрхлэхэд тохиромжтой хөрс нь бороо, үерийн улмаас урсан одох үзэгдэл бөгөөд Монгол, Энэтхэг, Ойрх Дорнод, Шар мөрний тэгш өндөрлөг зэрэг газруудад болж буй.
Давсжилт гэдэг нь газрын хөрсөн дэх давсны эзлэх хувь ихэсч, ургамал ургах боломжгүй болох үзэгдэл. Энэ нь газрын гүний ус нь усжуулалт болон байгалийн хүчин зүйлийн улмаас газрын гадарга дээр гарч ууршин, эрдэс давс нь ууршилгүй үлдсэний улмаас бий болно. Давсжилт явагдсан газар нь цемент шиг хатуу болж хагарна. Говийн бүсийн аймагт очиж үзсэн хүн болгон газрын хөрс халуун зуны аагим халуунд хужирсаж цагаарч байгааг мэдэх биз ээ. Тэгвэл одоо Оюу-толгой, Таван толгой болон бусад уурхайг гүний усаар ашиглах гэж байгаа билээ.!
Элсжилт гэдэг нь ойр орчимд байсан элс нь нүүж, шинэ газарт очин цөл болгохыг хэлнэ. Австрали болон Говьд явагдаж буй. Урд хөрш рүүгээ явж үзсэн хэн болгон Замын-Үүд гээд элсэнд дарагдаж байгаа монгол улсын эдийн засгийн чөлөөт бүсийг харж байгаа. Бетонин хашааг өлхөн даваад цааш айлуудын үүдийг зөөлөн тогших элс.
Өнөөдөр дэлхийн нийт хуурай газрын 28%-ийг элс эзэлж байгаа бөгөөд энэ тоо жил тутам 6 сая гектараар нэмэгддэг. Ой модод тал хээрт, тал хээр нь цөл хээрт, цөл хээр нь цөлийн бүсэд шилжиж байна. Энэ дундаас хамгийн гол санаа зовоож буй зүйл болох цөлжилтийн үйл явц нь элсний нүүдэлтэй холбоогүй юм. Өөрөөр хэлбэл цөлжилтөд нөлөөлөгч гол хүчин зүйл нь уур амьсгалын өөрчлөлт биш, харин хүн төрөлхтний ухамсаргүйн алдаа юм. Учир нь Замын -Үүдээс 10хан минут яваад Эрээн хотод зүлэг ногоотой хот юм уу баян бүрд байдаг.
Энэ тухай UNESCO-ийн төслийн ерөнхийлөгч болоод олон улсын геологийн нийгэмлэгийн тэргүүн Николь Петитщ Майр хэлэхдээ цөлжилт болоод хуурайшилтыг хольж хутгаж ойлгож болохгүй гэдгийг тэмдэглэсэн. Үнэндээ ч цөлжилт нь хүний нөлөөгөөр бий болсон үйл явц, харин ган гачиг цаг ууртай холбоотой нөхцөл байдал юм. Ийнхүү хүмүүс бид ямар ч мэдлэг, сэтгэлгүйгээр байгаль дэлхийтэй харьцсанаар, өнөөдөр цөлжилт манай гаригийн өмнөдийг чиглэн эрчимжиж байна.
Дэлхийн дулааралын улмаас далайн усны төвшин, цаг уурын гоц үзэгдэлүүд ихсэж, хур тундсын хэмжээ өөрчлөгдөнө. Мөн түүнчлэн хөдөө аж ахуй, мөсөн гол, мөнх цасны хэмжээ, амьтан ургамлын төрөл, зүйл зэрэг олон зүйлд сөргөөр нөлөөлөх болно.
Түүнээс гадна ирээдүйд болох дулаарлын хэмжээ, түүний сөрөг нөлөө нь дэлхийн бүс нутгуудад яаж нөлөөх вэ гэдэг сайн судлагдаагүй, тодорхой бус байна. Энэхүү дулаарлыг яаж бууруулах, түүний тулд ямар арга хэмжээ авах вэ гэдэг талаар олон улсын хэмжээнд улс төрийн болон олон нийтийн хэлэцүүлэг, төрөл бүрийн үйл ажиллагаа явагдаж байна. Хүлэмжийн хийг (ялгаруулалтыг) багасгах зорилготой Киотогийн протоколд дэлхийн ихэнхи улс нэгдсэн болно...
http://mongolia-greens.blogspot.com/2008/11/blog-post_09.html