Бичлэгийн тоо 1,197

цэцээ-найз

Уншсан 8424 vote 0 2009.06.12 22:22:47

цэцээ- чи миний найз

Сэтгэл байвал сэрээгээр газар хагална

Зүтгэл байвал зүүгээр худаг ухна

Итгэл байвал индүүн дээр хуушуур хайрна аа гэж...

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/1806630/9ef/trackback

finepix

2009.06.12 22:23:23
*.99.99.79

Одоо бодоход бид нар нээрээ мангар ч
Ориг пүүзээр гангарч

Өдөр шөнөгүй сагс тоглож

Хөл гарны булчин чангарч

Бид хэнч байсан дээрэлхүүлэхгүй болохгүй бол польдоно

Бөөнөөрөө нийлээд нураадаг ч партний ард бүгд нойлтно

Байгаа мөнгөө босгоод тамхиа хувааж сорцгооно

50-ын бохио зажлаад ээждээ дуудуулж орцгооно

Муусайн охидыг уйлуулж

Үеийн бандийг дуулуулж

Нөхөх ёстой хичээлээ ангийн даргаар хуулуулж

Офтоороо нийлээд чойроод гэртээ эртхэн ирэхгүй ээ

Ээж аавдаа алуулсан ч гал хамуудыгаа чирэхгүй ээ

Цүнхээ үүрээд гардаг байсан ч очдог газар PC

Хичээл номондоо тааруу дээдийн дүн нь D,C

Гэртээ эртхэн ирээрэй гэж ээж нар захицгаана

Уулздаг газраа уулзан 9 давхраа сахицгаана

Мэлрээ Идэрээг хийгээд элгээ хөштөл инээгээд

Орой шоу болонгуут нөгөө хэдээ жийгээд

Дахилт:

Сайд дарга болсон ч чи миний найз

Архи дарсанд орсон ч чи миний найз

1000 жил насалсан ч чи миний найз

Маргааш өглөө нас барсан ч бас л миний найз X2


Зүүн чихээ бүгд цоолно

Матар охидыг бид нар голно

Аав ээжээс шаасан мөнгийг салтаалахгүй бүгдийн тоолно

Үрдэг юм нь тодорхой гангалж аваад бааранд орно

8-аа төгсөөд жагсаалаа мань хэд л хамгийн доор

10-н хэдтэй пацаанууд бааранд ороод бүжиглэнэ

20 хүрсэн хүүхэнтэй үеийн юм шиг жүжиглэнэ

Зун болгон Нарлаг явна тэнд очоод дэвэцгээнэ

Хүүхдийн зусланг бузарлан архи тамхинд живэцгээнэ

Санаж байна уу манайхаан Болдоо ахын подволыг

Идээд байхад цаддаггүй хүүхдийн зуслангийн хоолыг

Хэний орох дуртай саун массаж Яргуй

Ийм сайхан зүйлд бүгд мөнгөө үрэх нь аргагүй

Ориг пүүзээ тоохоо болиод өөр зүйлрүү шунацгаасан

Дуулсан дуугаа чангалан япон машин унацгаасан

Явдаг 9 давхар дотор ууж байснаа санаж байна

Яагаад нийлэхээ болив хэмээн уйлж байснаа санаж байна

Дахилт:

Сайд дарга болсон ч чи миний найз

Архи дарсанд орсон ч чи миний найз

1000 жил насалсан ч чи миний найз

Маргааш өглөө нас барсан ч бас л миний найз X2


Одоо би 20-той

Хүүхэд нас минь баяртай

20-н хэдэн залуу болоод бутарсан нь харамсалтай

Юу байна гэхээр юмгүй гэнэ өөр юу ч бичхэв

Чи ичэхгүй л бол би ч юунаасаа ичхэв

Сайн наазаасаа салаад явсан

Сарын дараа салаавч өгсөн

Өөдөө хаясан чулуу харин толгойн дээрээс алах дөхсөн

Намайг очихоор чи юу байна гэх үү

Өөр юу гэх үү

Эсвэл зүгээр танихгүй хүн шиг зөрөөд чи өнгөрөх үү

1 оронд унтаж үзсэн

Тамхи хувааж татаж үзсэн

Тасартлаа ууж үзсэн

1 ангид сууж үзсэн

Хамтлаг болж дуулж үзсэн

Хамт суугаад уйлж үзсэн

Хүн нийлж зодож үзсэн

Бас тиймээ зодуулж үзсэн

Эцсийн эцэст хэн юм бэ гэдгийг таньж авлаа

Салаа замын эх дээр ирлээ хам нь ингээд явлаа

Эцсийн эцэст хэн юум бэ гэдгийг мэдэж авдаа

Салаа замын эх дээр ирлээ найз минь салаад явдаа

Дахилт:

Сайд дарга болсон ч чи миний найз
Архи дарсанд орсон ч чи миний найз
1000 жил насалсан ч чи миний найз
Маргааш өглөө нас барсан ч бас л миний найз X2
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
577 "Universe Best Songs 2009" mgldevochka 2009-06-18 8857
576 "Universe Best Songs 2009" Фестивал mgldevochka 2009-06-18 9741
575 BX & Egshiglen LOVE SONG sarmisxan... 2009-06-18 8173
574 bi chamd hairtai emuge 2009-06-14 8186
573 bi chamd hairtai OST emuge 2009-06-14 8963
572 ur mini emuge 2009-06-14 8683
571 bitgii uil ohin mini emuge 2009-06-14 10412
» цэцээ-найз [1] finepix 2009-06-12 8424
569 ice top ft BX - Sak mgldevochka 2009-06-12 10594
568 Haynaa BX - Chi huurhun mgldevochka 2009-06-12 9375
567 BX "My Love" mgldevochka 2009-06-12 10051
566 BX "Sorrow" mgldevochka 2009-06-12 10069
565 Миний аав адуучин хүн mgldevochka 2009-06-12 9360
564 Haranga / Tolin Hul mgldevochka 2009-06-12 8937
563 Бурхан сэтгэлтэй аав Эрдэнэ тунгалаг hurahdaa 2009-06-11 7659
562 Бодолд өнжсөн хайр - Батсайхан & Эрдэнэтунгалаг hurahdaa 2009-06-11 9350
561 Хурууний хээтэй ааруул Ганбат hurahdaa 2009-06-11 8642
560 Аавын минь нутаг Болдбаатар hurahdaa 2009-06-11 9039
559 Босоо хийморьтой эр хүн Болдбаатар hurahdaa 2009-06-11 8390
558 ЭНХЗОЛ НАРАНЗУН you and me hurahdaa 2009-06-09 9767
배너신청
자생병원

배너신청