Зураг:Gray1223.png

Элэг бол хүний бие дэх хамгийн том булчирхай юм. Дунджаар 1500 гр жинтэй. Элэг нь цөс үйлдвэрлэж, цөс нь цөсний хүүдийд хадгалагддаг. 12 хуруу гэдсэнд цөс нь өөхийг задлах нөлөөтэй.

 

Элэг нь өрцний баруун доод хүнхэрт байрлах хэвлийн хөндийн эрхтэн юм. Тэгш гадаргуу дээр байрлуулсан өндгийг баруун доод өнцөгөөс зүүн дээшээгээ налуу хуваахад үүсэх дүрстэй адилтгаж болно. Эндээс дээд буюу өрцөн тал, доод тал нь facies vesciralis. Хүний элэг урд талаас харахад 2 хэсэгтэй байдаг бол дороос харахад 4 хэсгийг тодорхой харж болно. "Н" үсгээр эдгээр хэсгүүдийг зааглаж болно. Зүүн тал-lobus sinister, баруун тал-lobus dexter, урд талын дөрвөлжин хэсэг-lobus quadratus, ар талын сүүлт хэсэг-lobus caudatus. "H" үсэгний хөндлөн зааг дээр элэгний үүд байрлана. Үүдэн вен (venae portae), элэгний артери, элэгний цорго тус тус агуулна.

Үүрэг

  • Цөс үйлдвэрлэх
  • Глюкозыг гликоген болгон хадгалах
  • Уураг болон өөхийг глюкоз хэлбэрт хувиргах. Улмаар глюкоз нь цааш гликоген хэлбэрт хадгалагдах.
  • Витамин болон эрдэс бодисыг хадгалах
  • Ургийн үед цус төлжүүлэх эрхтний үүрэг гүйцэтгэдэг.

Үйл ажиллагаа

Цөс дамжих зам


Элэг болон цөс дамжих зам
  • Элэгний доторх
  • Элэгний гадуурх цөс дамжих зам:

Цөсний ерөнхий цорго (ductus choledochus) 12 хуруу гэдэстэй нийлэх орчимдоо цагираган булчин агуулна. 12 хуруу гэдэс хоол тэжээлийг ходоодноос хүлээж аваагүй буюу хоосон байх үед энэхүү цагираган булчин цоргыг хаалттай байлгадаг. Үүний тусламжтайгаар цөсний ерөнхий цоргон дахь даралт өссөнөөр элгэнд үйлдвэрлэгдсэн цөс цөсний цорго(ductus cysticus) руу орно. Цөсний хүүдийд цөс ус болон давсны хүчлээ алдан шимэгдсэнээр цөс илүү нягтарч өгнө. Өөх тостой хоол тэжээл нь ходоод-гэдэсний гормонуудыг (ж.нь: холецистокинин) өдөөнө. Уг гормон цөсний хүүдийд нөлөөлснөөр тэнд даралт ихсэх тэр мөчид цагираг булчин цөсний ерөнхий цоргын сүвийг нээж өгснөөр бага хэмжээний цөс цөсний хүүдийгээс 12 хуруу гэдэс руу цутгана