Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366
Гуляш
Орц: 500г гахайн эсвэл тугалны (үхрийн) мах, 2ш ногоон сонгино, 1х.х. гурил, 3 х.х. томатын нухаш, давс, перец, лаврын навч, амтлагч ногоо.
Хийх арга: Махаа угааж хатаагаад дөрвөлжин хэлбэрээр хэрчинэ. Сонгиноо жижиглэн хэрчээд махтайгаа хольж дунд зэргийн галаар 5-7 минут орчим шарна. Дээрээс нь томатын нухаш хийж сайтар хольж хутгана. 2-3 стакан ус эсвэл махны тунгалаг шөлийг хийж лаврын навч нэмж хийгээд зөөлөн галаар 1- 1,5 цаг буцалгана. Бэлэн болсон гуляшийг таваглаж өгөхдөө хэрчсэн шинэхэн ногоог цацаж өгнө.