Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366

ODORIIN MEND

Уншсан 1224 vote 0 2009.06.12 17:38:22
Жирэмсэн эхийн хооллолт, дэглэм Хэвлэх Мэдээг найздаа илгээх Буцах
<META content=Word.Document name=ProgId> <META content="Microsoft Word 12" name=Generator> <META content="Microsoft Word 12" name=Originator> <STYLE type=text/css> </STYLE>

Жирэмсэн үед хоол тэжээлийн хэрэгцээ өсөх нь эргэлзэхгүй юм. Жирэмсэн эмэгтэйн биеийн жин дунджаар 11 кг өсдөг. Долоо хоногт 230-460г-аар биеийн жин нэмэгдэхэд хэвийн гэж үздэг. Жирэмсэн эмэгтэйн хоногийн хоол хүнсний илчлэгийн хэрэгцээ 300 ккал-аар нэмэгдэх бөгөөд уураг, өөх-тос, нүүрс-ус, амин дэм ( A,D,E,C,B бүлгийн, фолийн хүчил), эрдэс бодис (калыш, фосфор, иод, төмөр, магни, цинк)-оор бүрэн хангагдсан байх ёстой. Хоол тэжээлийн дутагдлаас болж цус багадаж, уургийн дутагдалд орсноор жирэмсэн эх цус алдах, зулбах, дутуу төрөх, жирэмсний хордлогод орох, хүүхдийн өсөлт хөгжилтөнд муугаар нөлөөлөх нь элбэг байдаг.

  ба эмэгтэйчүүдийн эмч жирэмсэн эмэггэйн биеийн жин хэт ихсэхээс сэргийлж нүүрс-ус, өөх тосыг хэт хязгаарласнаас бие махбодийн илчлэгийн хэрэгцээг нөхөхийн тулд уургийн задрал явагдсанаар уураг, эсэг тэр ч байтугай даавар багасахад хүрдэг. Хоногийн хоолны илчлэг удаан хугацаагаар 1500 ккал-аас бага байснаар бие махбодид ус хуримтлагдаж эмч түүнийг буруу үнэлснээр хоолыг улам хязгаарлах нь алдаанд хүргэж болох юм.

Жирэмсэн эмэгтэйн мэдлэг, боловсрол, соёл, хүмүүжлийн түвшин дорой, амьдралын хангамж муугаас өндөр илчлэгтэй, эрдэс, амин дэм, уургаар баялаг, тохиромжтой хоол хүнс хэрэглэж чадахгүй байх явдал бий.

Жирэмсэн эмэгтэйн уургийн хэрэгцээ 50% өсдөг бөгөөд уургийг мах, загас, өндөг, сүү, тараг, аарц, бяслаг, вандуй, шош, овёсны гурил зэрэг бүтээгдэхүүнээс авдаг. Ялангуяа сүү, сүүн бүтээгдэхүүнийг жирэмсэн эмэгтэй өдөр бүр хэрэглэх ёстой.

Нүүрс ус, өөх-тос нь бие махбодийн илчлэгийн эх үүсвэр болдог бөгөөд эдгээр нь гурил, гурилан бүтээгдэхүүн, будаанууд, сахар, зөгийн бал, жимс, ногоонд их байдаг. Гэвч хөнгөн шингэцтэй нүүрс ус (сахар, гурил, гурилан бүтээгдэхүүн)-ийг хязгаарлана.

Цөцгийн тос, цөцгий, ургамлын тос нь жирэмсэн эхэд ашигтай нөлөөлдөг байхад хонь, үхэр, гахайн махны өөхийг ялангуяа жирэмсний II хагаст эрс хязгаарлах нь зүйтэй.

Жирэмсэн эмэггэйд ургийн араг ясыг бүрдүүлэхэд кальци, фосфор, цус төлжүүлэхэд төмөр, магни хэрэгтэй байдаг тул эдгээр эрдэс давсыг жимс, ногоо, мах, сүүн бүтээгдэхүүнээс авдаг. Жирэмсний хэвийн явцыг хангахын тулд давсыг хязгаарлаж, шингэний хэрэгцээ хоногт 1л-ээс хэтрэхгүй байх бөгөөд хавагнах хандлагатай бол 0,8л хүртэл багасгана.

Жирэмсэн үед амин дэмийн хэрэгцээ ихэсдэг бөгөөд аминдэм дутагдсанаас зулбах, дутуу төрөх, гаж хөгжил үүсэх аюултай. Ялангуяа А аминдэм дутагдвал ургийн өсөлт зогсож амьгүй төрөх явдал ч тохиолдож болох юм. Загасны тос, элэг, цөцгийн тос, өндөгний шар, лууван, улаан лооль, нохойн хошуу зэрэг хүнсний бүтээгдэхүүнд А аминдэм баялаг агуулагддаг.

В бүлгийн аминдэм дутагдсанаас төрөлтийн сулрал үүсэх аюултай. В бүлгийн амин дэм нь хар талх, дрожж, мах, элэг, хар, шар будаа, овёсны гурил зэрэгт ихээр агуулагддаг.

С аминдэм биеийн эсэргүүцлийг сайжруулдаг ба энэ нь хад, нохойн хошуу, даршилсан байцаа, нимбэг, исгэлэн алим, жүрж, гүзээлзгэнэ, бөөрөлзгөнө зэрэгжимс жимсгэнэд их агуулагддаг.

Д аминдэм нь ургийн яс бүрэлдэхэд оролцох бөгөөд загасны тос, өндөгний шар, загасны түрс, сүү, сүүн бүтээгдэхүүнд ихээр агуулагдана.

Е аминдэм нь ургийн хэвийн хөгжилд нөлөөлөх бөгөөд ургамлын тос, эрдэнэ шиш, вандуй, салат, мах, сүү, сүүн бүтээгдэхүүнд их байдаг. Иймээс жирэмсэн эмэгтэйн хоол хүнс нь нэг төрлийн биш байх ёстой бөгөөд өвөл, хавар шинэ жимс ногоо гараагүй үед   эмч нэмэлт аминдэм өгөх шаардлагатай.

Жирэмсний эхний хагаст зарим эмэгтэйчүүдийн хоолны дуршил муудаж дотор муухайрах, бөөлжих шинж илэрдэг бөгөөд энэ үед өглөө сэрмэгц орондоо хагас аяга хүйтэн ус уух нь зовиурыг хөнгөвчилнө. Жирэмсний эхний хагасын хордлоготой эмэгтэйчүүд нь ойр ойрхон бага багаар хооллож байх нь тохиромжтой. Жирэмсний 2-р хагаст ураг хурдан томорч элэг, бөөрний ачаалал ихэсдэг тул, хоолны дэглэмийг өөрчлөх хэрэгтэй болдог. Хоолноос халуун ногоо, гич, цуу зэрэг хурц амтлагчийг хасаж, шингэн ба давсыг хязгаарлах нь зүйтэй.

Жирэмсний сүүлийн сард өтгөн хатах хандлагатай байдаг тул өлөн дээрээ тараг уух, шинэ жимс, лууван, байцаа, манжингийн салат идэх, эсвэл аяга хүйтэн ус уухыг зөвлөнө. Туулгах эм савны агшилтыг ихэсгэдэг тул дур мэдэн хэрэглэхийг хориглоно.

Жирэмсэн эмэгтэй өдөрт 4-өөс доошгүй удаа хооллох хэрэгтэй. Жирэмсэн эх биеийн ариун цэврийг чанд сахих нь чухал. Учир нь хүний арьс амьсгалд оролцохоос гадна бодисын

27солилцооны зарим эцсийн бүтээгдэхүүнийг хөлстэй гадагшлуулж бөөрний ачааллыг багасгадаг. Иймд өдөр бүр бүлээн шүршүүрэнд орж, ширүүн алчуураар зүлгэж арчих ёстой. Жирэмсэн үед ууранд орох (саун) хориотой.

Шүршүүр нь мэдрэлийн тогтолцоог тайвшруулж, цусны эргэлт, амьсгалын сайжруулдаг тул төртлөө шүршүүрт орох нь ашигтай.

Орны цагаан хэрэглэлийг 7 хоногт 1 удаа, дотуур хувцсыг өдөр бүр солих ёстой. Ирээдүйн эхчүүд болон эмэгтэйчүүд хөхөө бэлтгэхэд онцгой анхаарах хэрэгтэй. Хөхөө еглөө, оройд бүлээн усаар угааж ширүүн алчуураар болгоомжтой хаттал арчих ба хэрэв хөхний толгой хавтгай буюу цааш татагдсан байвал гарынхаа хуруугаар хөхний толгойг татаж имэрч иллэг хийнэ.

Жирэмсэн эмэгтэй өдөрт 3-аас дээш цаг гадаа цэвэр агаарт гарна. Харин наран шарлага хийх нь тохиромжгүй. Жирэмсэн эмэгтэйн унтаж амрах өрөөг сайтар агааржуулж, 18-20° дулаантай байхаас гадна өрөөнд тамхи татахыг хориглоно.

Жирэмсэн эмэгтэй амархан ядардаг тул шөнө 8-аас цөөнгүй цаг, өдөрт 1 удаа унтаж, 1-1.5 цаг хэвтэж амарч байх нь зохистой. Жирэмсэн үед эмчийн зааваргүй эм хэрэглэхээс зайлсхийх хэрэгтэй. Ялангуяа антибиотик, стрептоцид, пирамидон, люминал, анальгин зэрэг эмүүдийг жирэмсэн үед их хэрэглэдэг бөгөөд эдгээр нь урагт эхээс дамжин орж, хуримтлагдан ургийн дотор эрхтнүүдийг гэмтээж, нярайн өвчин эмгэг үүсгэх аюултай.

Жирэмсэн үед тамхи татах ба согтууруулах ундааны зүйл хэрэглэж болохгүй.

Судалгаагаар 1 хундага дарс уухад 10-15’-ийн дараа ургийн цусанд илэрдэг нь тогтоогджээ. Энэ нь ургийн Төв мэдрэлийн тогтолцоо (ТМТ)-ны хөгжилд нөлөөлж цаашид хүүхдийн оюуны хөгжлийг хоцрогдоход хүргэхээс гадна умайг агшааж зулбаж болно.

Тамхи татдаг эхчүүдийн хүүхэд дутуу, бага жинтэй төрдөг нь нотлогдсон бөгөөд гэнэт шалтгаан тодорхойгүй нас барах тохиолдол байдаг.

Түүнчлэн ойр ойрхон жирэмслэх нь бие махбодийн тэжээлийн бодисын нөөцийг хомсдуулж үр удамд муугаар нөлөөлдөг.

profile
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/1805100/8cc/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s 2012-03-16 211403
Зарлал ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement 2011-10-19 239306
Зарлал ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** 2009-03-07 366872
Зарлал ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** 2009-03-03 365279
Зарлал Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin 2008-06-27 524324
5016 EEJUUDEE ZOVLOOCH [7] bayrtogtoh 2009-06-13 2060
5015 end torson eejvvdee xelj ogooch [6] xyrs 2009-06-13 1197
5014 Солонгосын гэр бүлийн хуулиар сургалт явуулна [1] BATNEGDEL 2009-06-13 1114
5013 eejuudee [2] magic88 2009-06-13 941
5012 Өглөө үдээс мэргэн [2] Маралгоо 2009-06-13 1098
5011 AMIDRAL NULIMSAND DURGUI .......... [1] TS:ELGEMSUU 2009-06-13 3051
5010 EMEGTEICHVVDIIN EMCH VZLEG HIIJ BAINA [4] lkasa 2009-06-13 1207
5009 Tuslaach... [3] dariabayaraa 2009-06-12 1111
5008 yum asuuy [2] ab2 2009-06-12 1127
5007 eejuudee helj ogooch tusalaach [4] akulax 2009-06-12 1035
5006 huuhed harna [2] SAMBUUU 2009-06-12 1079
5005 huuhed avch yvdag humuusee!!! [1] enkh___1021 2009-06-12 1027
5004 SONJOO [1] mgldevochka 2009-06-12 10470
5003 asuuh yum bn [4] amaraa724 2009-06-12 1373
5002 heleed uguuch!kargo [2] jueun 2009-06-12 1004
5001 alil bna buyka_0111 2009-06-12 811
5000 asuuh ym bna [1] 반지 2009-06-12 1063
4999 hi bvten sain 1dehd mgloos agaariin achaa ireh kargo bainuu bicheg barimt awah gesen ym mebm 2009-06-12 1139
4998 asuuh ym bna. [2] 반지 2009-06-12 1037
4997 Эмэгтэйчүүдийн секс-хуанли [1] bs.mask 2009-06-12 1552
4996 Ямаршуухан алхаатай байна сексдээ тийм л дур тавилттай [1] bs.mask 2009-06-12 1059
4995 “Жирэмсэн үед өглөөдөө ядрангуй байвал” bs.mask 2009-06-12 1045
4994 Жирэмсэн үед цэвэрлэгээ хийх нь хүүхдийн эрүүл мэндэд муугаар нөлөөлнө bs.mask 2009-06-12 1062
4993 HOOLNII JOR bs.mask 2009-06-12 5696
4992 ODORIIN MEND [1] magic88 2009-06-12 872
» ODORIIN MEND magic88 2009-06-12 1224
4990 Ээж танд [1] bolor2 2009-06-12 619
4989 ODORIIN MEND EEJUUDEE,,,,,,, magic88 2009-06-12 652
4988 ODORIIN MEND EEJUUDEE,,,,,,, magic88 2009-06-12 782
4987 ODORIIN MEND EEJUUDEE,,,,,,, magic88 2009-06-12 960
4986 ODORIIN MEND EEJUUDEE,,,,,,, magic88 2009-06-12 1641
4985 bas l asuult [2] j and s 2009-06-12 774
4984 eejuudees asuuh n [3] j and s 2009-06-12 1205
4983 asuyaa [3] dream5454 2009-06-12 829
4982 hi bvsgvichvvdee yum asuuyaaaaaa??? [3] [3] 김유진 2009-06-12 1698
4981 Хөхний даруулга [2] MUZZ 2009-06-12 822
4980 Муухай зүүд зүүдэлвэл,,, [1] Маралгоо 2009-06-12 1242
4979 20 $,,, [1] Маралгоо 2009-06-12 732
4978 Танд ямар чулуу ээлтэйг мэдэх үү [1] Маралгоо 2009-06-12 1930
4977 eejvvdee yaraltai heleed ogooch [4] bigbig 2009-06-12 1090
4976 hi eejvvdee [2] tseegiish 2009-06-12 921
4975 ehchuudee zovloochee [5] big_oika 2009-06-12 1080
4974 aij bnaㅜㅜ [4] manuka 2009-06-12 1147
4973 HUUHED MGL YVUULNA [2] enkh___1021 2009-06-11 902
4972 medeh hun bna uu [3] tiffani 2009-06-11 983
배너신청
자생병원

배너신청