Хүүхдийг бага балчир хэмээн хэт асрамжлан эрхлүүлэх нь буруу үр дагаварт хүргэх нь олонтоо байдаг. Эцэг эхийн алдаанаас болоод хэт зөрүүд, адайр ааштай, юмыг ойлгох хүлээж авахдаа муу болж өсдөг. Ихэнхдээ хүүхдийнхээ зан аашийг эвдсэнийхээ дараа хатуу чанга байх тухай ярьцгаах нь зөв арга биш. Томчууд өөртэй нь яаж харилцсанаас шалтгаалж хүүхэд гөжүүд, адайр зантай, муухай ааштай болдог. Нэг үгээр хэлбэл, хүүхэд бол таны толинд туссан тусгал юм гэж ойлгоорой.
Зөрүүдлэх нь огт байх ёсгүй зүйл биш. Хүүхэд 2-3 насандаа зөрүүдлэх нь нийтлэг үзэгдэл байдаг. Чухам яг л энэ үед нь томчууд уурлаж загнах, хүсэл бодлыг нь хүчээр таслан зогсоох, өөрийнхөөр нь юуг ч хийлгэхгүй байх зэргээр хүчилбэл алдаа болдог. Тиймээс энэ насыхны зөрүүд занг шууд тас бүрмөсөн дарах гэсний хэрэггүй. Учир нь, хүүхэд цагийн анхны зөрүүд зангаас зорилго чиглэлтэй, бие даасан байдал нь төлөвшдөг гэж сэтгэл судлаачид сурган хүмүүжүүлэгчид санал нэгддэг байна. Харин хүүхэд хэр зэрэг зөрүүд болох нь түүнийг эрхлүүлсэн хэр хэмжээнээо хамаарна. Тиймээс та хүүхдэдээ болох болохгүйн заагтай өсгөхөд анхаараарай. |