Ихэнх эцэг эхчүүд хүүхдээ гэм хийх болгонд нь тэр дор нь шууд залхаах хэрэгтэй, бага дээр нь засаж залруулахгүй бол болохгүй гэж ярьдаг. Энэ бол маш буруу юм. Хүүхдийг гомдоосон хүн хичнээн ойр дотных байх тусам улам гүн мөр үлдэж мартахад хэцүү байдаг. Хэрэв эхний сэтгэгдлээр хүүхэд рүү хашгирч, зандарч, шийтгэвэл ийм шийтгэлийг хүүхдийн сэтгэлзүй ойлгохгүй.Тухайн учир байдлыг сайн ойлгохгүй шийтгэх нь хэзээ ч эерэг үр дүн өгөхгүй. Аливаа асуудалд шийтгэж, залхаах үзэл бодлын үүднээс хандах нь хүмүүжлийн бүдүүлэг арга ба хүүхдийг сэтгэл санааг шархлуулдаг. Үүнээс өөр хүмүүжлийн арга мэдэхгүй, эсвэл мэдэхийг хүсдэггүй эцэг эхчүүд л ийм аргыг хэрэглэдэг. Энэ аргыг хүүхдэдээ хэрэглэвэл эргээд таны хүүхэд таньтай яг ингэж харьцдаг гэдгийг та мартаж болохгүй. Хүүхдэд ямар ч дадлыг бага насанд нь эзэмшүүлэхэд хялбар. Учир нь хүүхдийг бага насанд нь аливааг зааж сургахад төвөггүй сурдаг. Хүүхдийн тархи гурван нас хүрэхээс өмнө зөвхөн төрөлх хэл төдийгүй өөр ямар ч хэлээр сэтгэх тогтолцоог эзэмших чадвартай байдаг. Энэхүү үйл явц нь бусад чадваруудтай нэгэн зэрэг явагдаж байдаг байна. Энэ насандаа хүүхдүүд ямар ч хэлийг онцгой чармайлт гаргалгүйгээр эх хэл шигээ сурч чаддаг. Тэ энэ үеийг алдвал нялх байхдаа тийм амархан сурч чадах байсан зүйлийг том болсон хойно нь сургах гэж нэлээн хичээх болно шүү. Тэгэхээр эцэг эхчүүд та бүхэн хүүхдээ нялх балчир байнй гэж гололгүй өөрийн сургахыг хүссэн бүхнээ зааж өгөөрэй. Та хүүхдээ багаас нь англи хэлтэй болгохыг хүсч байвал англи хэлтэй хүүхдүүдийн дунд ердөө долоо хоног байлгахад л ойр зуурын хэдэн үгийг хэзээ ч мартахааргүй сурсан байдаг. Хүүхдийн оюун ухаан дээд цэгтээ хүртэл бүрэлдэх энэ л насанд нь багахан идэвх гаргахад л хүүхэд тань таны заасан болгоныг амархан сурах болно. |