Бичлэгийн тоо 2,391

Латин америкийн орнуудын ядуурлын түвшин зүүн Азийн орнуудаас ч доогуур байдгийн учир шалтгааныг хайсан нэгэн зохиолч бий. Түүний нэрийг Петр Эванс гэх бөгөөд шалтгаан хайсаар нэгэн зүйлийг олжээ. Тэрээр энэ бүх ялгаатай асуудал нь уул уурхайгаас болсон гэж үзсэн байна. Монгол улс маань зүүн Азийн орнуудын нэг, Латин америкаас илүү хөгжиж байгаа юм болов уу? Учрыг дор дэлгэрэнгүй сийрүүлье.
Зохиогчийн бичсэнчлэн улс орны хөгжлийг доош чангаадаг нэгэн "чухал" хүчин зүйл бол уул уурхайн салбар гэнэ. Ямар улс уул уурхайгаар оролдож, өөрийн газар нутгийг хөндүүлнэ тэр улс ядуурлын замд нэгдэнэ гэсэн ойлголт байдаг. Үүнийг батлах ганц улс бол Америк. Дэлхийн хамгийн баян улс орон, эдийн засаг, хамгийн өндөр хөгжил гэгдээд байгаа энэ орон өөрийн газар нутагт нуугдаж байгаа олборлолтын эрдэст гар хүрээгүй. Харин бусад улсаас авч, бусад улсад туслах нэрийдлээр уул уурхайн салбарт нэр хүндтэй болсон. Монгол улсын "Хямрал гэтэлгэх гүүр" болсон нэгэн алт болон зэсийн орд газар бол Оюутолгойн орд. Гэтэл түүн дээр ажиллаж байгаа байгууллага хаанахын хэн гэгч байна вэ? Жишээлэхэд л ийм байна.
Петр Эвансын тайлбараар бол зүүн Азийн орнууд байгалийн баялаггүй, дундаж давхаргыг илүүтэйд үзсэн бодлого явуулж байсан. Боловсролд төрийн хөрөнгө оруулалтыг идэвхтэй хийж, капитал бүрдэхэд төрийн буян их байсны үндсэн дээр хангалттай хөгжиж чадсан гэнэ. Тиймээс ч Азийн таван бар орон бий болсон гэх тайлбар хийжээ.
Бодоод үзэхэд үнэхээр ч тийм билээ. Хэдийгээр Японд байгалийн баялаг байхгүй ч гэлээ бусад зүйлээр (цахилгаан бараа, авто машин, техникийн дэвшил гэх мэт) дэлхийд тэргүүлдэг.
Хэрэв зээ ядуус руу чиглэсэн бодлоготой байсан бол хамаг хөрөнгө оруулалт нь үргүй зардал болж, эргэн ашгаа өгөхгүй гацаанд орох байсан. Харин дээд зиндааныханд зориулсан бол ядууст өгснөөс ч дор зүйл болж, хэдхэн баянд зориулагдаад замхран алга болох байв. Дундаж түвшин юугаараа илүү давуу вэ? Тэдний тоо их ч биш, бага ч биш. Тэднээс авах зүйл олон бий, тэдэнд боловсрол бий, тэдэнд чадвар бий, тэдэнд хөдөлмөрлөх чин хүсэл бий, тэдэнд бүтээж хийх чадвар бий. Ядуус шиг зүгээр л аваад байя гэж хүсдэггүй, баячууд шиг цөөхүүлхнээ (ихэнхдээ ганцаархнаа) хуваагаад авчихъя гэсэн шунал үгүй.
Хятад, Япон хоёр улсаас боловсролыг жинхэнэ дэмжихийг үзүүлдэг байсан гэдэг. Тэдний тавих шаардлага нь гадаадад гарч суралц. Улсаас бүхнийг даана, гагцхүү чи сайн сурж, шилдэг нь болж ирээд өөрийн эх орондоо үйлдвэрлэ, хийж бүтээ! гэж тэтгэдэг байсан. Түүний үрээр өнөөдөр тэдгээр улс БАР хэмээн цоллуулж явна, эдийн засаг, хөгжлийнхөө хувьд. Энэ мэтчилэн төрийн зүгээс боловсон хүчин, капитал бүрдэхэд их тус болж байсан нь өнөөдрийн хөгжлийн толийг гялалзуулсан хэрэг.
Тэгвэл Латин америкийн орнууд яачихсан юм бэ? Тэд яг эсрэгээрээ байдаг, байгалийн баялаг ихтэй тэдгээр улс орон ядуус руу хандсан бодлого баримталдаг аж. Ядуус эх ёроолгүй савруу хөрөнгө оруулалт хийлээ л бол эргүүлээд ганц ч зоос олж авч чадахгүй алддаг байна. Энэ их алдагдлын дараа улс орны ядуурал үүсэх нь тодорхой. Ядуурлын урхинд хүлэгдсэн төрийн бодлого сааралд орж, капитал үүсгэх хүч доройтдог. Тиймээс ч улсын нийт хөгжил зогсонги байдалтай болдог байна.
Одоо монгол улсынхаа тухай аваад үзье, бид ямар билээ? Бидэнд байгалийн баялаг байгаа, гэхдээ түүнийгээ нөгөөх л Америк мэтийн өөрийн орны газрыг хөндөхгүй гэхдээ манайд ороод ирсэн хайгуул, олборлолтын компаниудад өгчихдөг. Манай улсад 18 сая 720 мянган га талбайд хайгуулалтын лиценз олгосон байгаа дүн бий. Бидний хийж байгаа зүйл зөв юм шиг боловч, тухайн хайгуулалтын лицензээс арай хийж олж авсан хөрөнгөөр нөхөн сэргээлтээ ч хийж чадахгүй байна.
Харамсалтай нь зарим лиценз эзэмшигчид яаж ийж байгаад хулхидаад л гарчихаад байна. Энэ нь төрийн өндөрлөгт гарсан хэдхэн тооны баячууд, бизнесмэнүүдтэй холбоотой. Манай төрийнхөн бүгд бизнесмэн, төрийн дээр байгаа бизнесмэнүүд бүгд улстөрч байдаг. Өөртөө ашигтай хуулийн төлөө...
Петр Эвансын бичсэнээр манай орон Зүүн Азийнх болохоор хөгжилтэй орон гэсэн юм болов уу гэх найдвар тасарлаа. Манай орон бол нэгдүгээрт, өөрсдөө ашгийг нь хүртэхгүй л байгаа болохоос маш их баялагтай. Хоёрдугаарт, дундаж түвшинг хамгаалах татварын бодлоготой гэж хэлэх боломжгүй. Учир нь дээрх улс төрч бизнесмэнүүдтэй холбоотой. Гуравдугаарт, төрийг тэд атгаж байгаа болохоор сайн удирдлагатай гэхэд тун хэцүү.
Дэлхий газар нутгаараа хуваагдаж нэгдсэн бүс нутаг болж байдаг. Жишээ нь Латин Америк, Африк, баруун зүүн Европ, өмнөд хойд Ази гэхчлэн. Гэтэл зүүн Азид төөрчихсөн нэгэн Латин Америкийн орон байна. Энэ бол Монгол улс.
Б.Билэгт