Та өнөөдөр эрүүл сайхан нийгэмд амьдарч чадаж байна уу? Бидний ирээдүй гэрэл гэгээтэй үр хойч үе маань өөрийн улсдаа эзэн шиг нь амьдарч чадаж байгаа болов уу. Энэ бүгдийг хэзээ нэгэн цагт бодож тунгааж үзсэн билүү. Ийн асуумаар, асуух асуухдаа өндөр дуугаар хашгирч асуумаар байна, Монголчуудаас. Хэдийгээр өнөөдөр монголчууд бид дайн дажин мөргөлдөөн дунд амьдраагүй ч түүнээс хэд дахин илүү хортой эмгэнэлтэйгээр амьдарч, дотроосоо улс эх орон маань “идэгдсээр” л байна. Уншигч танд бидний нүдэнд үргэлж ил байдаг ч анхаарал тавьж анзаарч байгаагүй хэдхэн жишээг дурдъя. Монголын маань бахархал болдог цэвэр ичимтгий зан төрхөөрөө дэлхийд гайхагддаг бүсгүйчүүд маань өнөөдөр түр зуурын бэрхшээлээс халширсандаа гадаадын иргэдийг сонгож гэр бүл болж байна. Ердөө л хажуу айлын Дулмаа охин хаа холын солонгос эртэй эхнэр нөхөр болоод л энэ байдал нь хавтгайрч эдүгээ бараг л “мода” болж, борооны дараах мөөг шиг олширч. Гадаадын иргэдтэй гэр бүл болсон монгол эмэгтэйчүүдийн дийлэнх буюу 60 гаруй хувийг нь БНСУ-ын иргэд эзэлдэг гэсэн судалгааг олж харав, харахын хэрээр халшрав. Үнэнийг хэлэхэд чин сэтгэлээсээ эмзэглэсэн болохоор өөрийн чадах цөөн зүйлийн нэг болох үзэг цаасаа шүүрсэн маань энэ. Хэдийгээр Батын Дулам хаанахын хэнтэй сууж, гал голомтоо асаах өөрийнх нь эрх ч гэлээ улсын маань ирээдүйг бүүдийлгэсэн энэ мэтийн гэрлэлтийг хүлээн зөвшөөрөх эрх бидэнд байхгүй гэхэд буруудахгүй л байх. Учир нь зүгээр л нэг гэр бүл болж амьдралаа зохиогоод явах биш улс үндэстэний тусгаар байдалд хамаатай. Нөгөө талаараа өнөөдөр харийн бэр болсон монгол бүсгүйчүүд маань хэдхэн хоногийн дараа хүний наймааны хохирогч болон хувирдаг. Монголд байхдаа бараг л алтан нарыг аваад өгөх шахаж аашилж байсан шинэхэн нөхрүүд хилийн дээс алхав уу, үгүй юу жинхэнэ дүр төрхөө харуулдаг. Мэдээж эмгэнэл ингээд дуусахгүй. Царайг нь бүрэн тогтоож амжаагүй шинэхэн нөхөр, шинэхэн бэр, өрөвдөлтэй бүсгүйг хэдэн мянган ногооноор энгийн нэг бараа таваартай адил бусдад зарахдаа даанч нэг харамсахгүй дээ. Энэ мэтийн аймшигтай дүр зургууд та бидний амьдарч буй нийгэмд ихээр тохиолдох болсноор аливаа зүйлд дасахдаа амархан монголчууд үүнд нь бараг дасаад байх шиг. Нэг зүйлийг хэлэхэд бусдад худалдагдсан бүсгүйчүүд бэлгийн дарамтад орж биеэ үнэлнэ. Магадгүй гадаад нөхөртэй бүх бүсгүй ийм хэцүү хувь тавилан хүлээж байдаггүй гэж хэлэх хүн гарах байх. Гэвч монгол хүний ген, цэвэр ариун, цус буюу удмын сангийн аюулгүй байдал алдагдах, ноцтой шалтгаан энэ юм. СОЛОНГОС ЭР БА СЕКС ЖУУЛЧЛАЛ Нэг үеэ бодвол харилцаа холбоо сайжран өөр бусад улс орнуудаас жуулчид ирж буцах нь чөлөөтэй болсон. Зарим нэгэн хүмүүс жуулчид ирснээр бидэнд ашигтай. Тэндээс олох ашиг монгол хүн бүрийн амьдралд нэмэр тус болно хэмээдэг. Гэтэл өнөөдөр БНСУ-ын иргэд эх орны маань байгаль, өв соёлтой танилцах гэж биш арай л өөр зүйлийг үзэхийн тулд ирдэг гэхэд хилсдэхгүй. Энэ бол сексийн зорилгоор ирдэг. Үүний учрыг олоход тун амархан. ДЭЛХИЙД 6000 ШАШНЫ УРСГАЛ БАЙДГААС 4000 НЬ… Түүх хуудсыг сөхөхөд олон улс гүрэн хэмжээлшгүй их хүчтэй гадны ямар ч дайралтаас сэргийлж чадах хүчтэй байсан ч нэгэн зүйл дээрээс болж хоорондоо тэмцэлдэж бусдын өгөөш болдог байна. Хэдхэн жилийн өмнө монголчуудыг буддын шашинтай улс гэлцдэг байлаа. Дэлхийд 6000 гаруй шашны урсгал байдгаас Монголд 4000 гаруй нь аль хэдийнэ орж иржээ. Харин өнөөдөр Христ үү, Лалын шашин уу энэ бүгд мэдэгдэхгүй хэвээр л байна. М.БАТХИШИГ |