Сологосын хойгийн хурцатмал байдал ихсэх тутам БНАСАУ улам ч сүртэй мэдэгдэл хийсээр байна. “Манай цөмийн зэвсэг хамгаалалтын хүчтэй хэрэгсэл болгох ашиглахаас гадна хэн нэгэн манай тусгаар тогтнол, нэр хүндэд өчүүхэн ч гэсэн халдах аваас цээрлэлийн өршөөлгүй цохилтыг хийнэ” гэж Пхеньяны албан ёсны мэдээллийн агентлагийн дамжуулсан мэдэгдэлд өгүүлжээ.
АНУ тэдний иймэрхүү заналхийлэлд маш ноцтойгоор ханддаг. Тухайлбал, тэдний Үндэсний тагнуулын албаны тэргүүн Дэннис Блэр энэ даваа гаригт сануулахдаа БНАСАУ-д эрх баригч солигдоход байдал хяналтаас гарч төсөөлөх аргүй гай чирнэ гэж хэлэв. Түүний энэ төсөөллийг Хойд Солонгосын лидер өөрийн залгамжлагчаар бага хүү Ким Чен Уныг зарласнаар баталгаажиж болох. Гэхдээ “агуу удирдагчийн” яг хэзээ халаагаа өгөх нь тодорхойгүй байгаа.
Өдгөө дэлхийн хамтын нийгэмлэгийнхэн сүүлийн үед цөмийн зэвсэг, пуужин туршсан Хойд Солонгосын эсрэг хэрхэх талаар нэгдмэл байр сууриа тодорхойлж байна. Дараагийн долоо хоногт Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Ли Мен Бак Вашингтонд очин Барак Обаматай уулзана. Бусад асуудлуудаас гадна тэд Хойд Солонгосын талаар ярилцах нь лавтай. АНУ, Өмнөд Солонгос хоёр Хойд Солонгосын эсрэг санхүүгийн хатуу хориг тавиулахаар НҮБ-ын Аюулгүйн зөвлөлд шахалт үзүүүлж байгаа. Үүнээс гадна АНУ террорыг дэмжигч орнуудын хар жагсаалтдаа дахин Хойд Солонгосыг оруулж магадгүй.
Энэ цагаар 10-ны өдрөөс эхлэн БНАСАУ сарын сүүлч хүртэл Япон тэнгисийн усан замын томоохон дэвсгэрийг хаалттай болгож байна. Үүний шалтгаанаа тэд тайлбарлаагүй байгаа ба харин япончууд түүнийг нь тив алгасан нисэх пуужингийн туршилттай холбон үзэж байна
Хойд Солонгосыг дахин “хар жагсаалтад оруулна” хэмээн АНУ сануулав
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон саяхны цөмийн туршилтынх нь дараа БНАСАУ-ыг терроризмыг дэмжигч орнуудын “хар жагсаалтад” дахин оруулж болох юм хэмээн мэдэгджээ. АВС News сувгийн долоо хоног тутмын шоунд оролцохдоо энэ тухай тэрбээр хэлсэн байна. Одоо Төрийн департамент Хойд Солонгос террористуудыг дэмжиж байгаа гэх баримтыг цуглуулж эхэлсэн гэж тэрбээр санууллаа. Пхеньян цөмийн төхөөрөмж туршсаны дараа хэсэг сенаторууд Барак Обамад хандан захиа бичиж хар жагсаалтад дахин оруулж, өмнө зөөлрүүлсэн хориг арга хэмжээгээ чангатгахыг санал болгож байлаа. Пхеньяныг 2008 оны аравдугаар сард уг жагсаалтаас гаргасан бөгөөд хариуд нь тэд олон улсын шалгагчдыг цөмийн байгууламждаа оруулахаар болсон билээ
AIRMARKET: 6 sariin 12, 19, 26 nii udruuded UB-SEOUL OM305, SEOUL-UB OM306 nislegt,
6 sariin 21, 24, 28 nii udruuded Murun, Hovd nislegt tus bur 25% hyamdarlaa.
Lavlah utas: 315050, 325050, 335050, 365050, Seoul office: 02-2265-5050 Tsaash ni damjuulna uu