Та өөрийн утасны дугаараа нэг оронтой болтол нь нэмээд гарсан тоогоо доорх хариултуудаас уншина уу. Ок
-
Ямар нэгэн шинэ ажил эхлэхэд хувийн давуу байдлаа тогтоох, идэвхитэй, бие даасан, хэнээс ч хамааралгүй байхад таатай нөлөө үзүүлдэг.
-
Ажил төрлийн болон бусад ямар ч төрлийн харилцаа холбоо тогтоох, хамтран ажиллах зэргээр таны бүхий л ажилд нийцсэн сайн дугаар юм.
-
Худалдаа наймаа, аялал жуулчлал, шоу бизнестэй холбоотой ажил эрхлэгчид болон сэтгүүлчид, рекламны салбарт ажиллагсад, жүжигчид, зураачдад туйлын сайн зохицсон дугаар.
-
Ямар ч шинэ ажлыг эхлүүлэхэд танд ажил хэрэгч чанар, хөдөлмөрлөх эрч хүчийг бий болоход нөлөөлөх тааламжтай дугаар.
-
Бүх төрлийн харилцаа холбоог тодорхойлогч нэн ялангуяа хайр дурлалын асуудалдтуслах сайн дугаар.
-
Ямар ч асуудалд, ялангуяа гэр бүл, ойр дотныхонтой холбоотой хүндрэл, бэрхшээлүүдийг шийдэх, хэн нэгнээс тусламж дэмжлэг авахад тусалдаг ээлтэй дугаар юм.
-
Уулзалт зохион байгуулах, бизнес санхүүгийн урт хугацааны гэрээ хийх зэрэгт таагүй нөлөө үзүүлдэг. Харин гүн ухаан, бясалгал, оюуны хөдөлмөр, эрдэм шинжилгээ, судалгааны ажилд тааламжтай дугаар.
-
Санхүү бизнесийн хүрээний холбоо харилцаа тогтоох, худалдаа наймаа хийх, эд хөрөнгөө арвижуулах, нэр хүндээ өсгөх, бэхжүүлэх, цэгцтэй бодож тунгаахад сайн нөлөө үзүүлж амжилт дагуулагч дугаар.
-
Ямар нэгэн асуудалд шийдвэртэй арга хэмжээ авах, бусдыг ойлгож дэмжих, өргөн хүрээтэй мэдлэг хуримтлуулах, өөрийгөө боловсруулж хөгжүүлэхэд зохимжтой энергийг агуулдаг.
Утасны дугаарын сонголтын хамгийн сонирхолтой хувилбар нь өөр өөр тоо оролцсон буюу тоо давхардаагүй дугаар байдаг гэнэ. 356024 эсвэл 98102345 ч юмуу дугаарын тоо давхардуулаагүй ийм дугаарыг эзэмшигч нь амжилт, хөгжил дэвшлийг алхам тутамдаа мэдрэнэ гэдэгт итгэлтэй байж болно. Учир нь утсаар харилцах үед тны дугаар харилцагчийн утасны дугаарын муу энергийг хааж, эзнээ хамгаалж байдаг байна.